Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Sync ~ Хөөрхөн ширтэх чи

Хайлан урсах горхины чимээг дарж би уйлъя
Хайраар бялхах чиний сэтгэлийг хайж би дуулъя
Хаврын яргуу дэлбээгээ дэлгэхэд сэтгэл минь уярах юм
Халын энгэртээ тэвэрч суухсан хайрт минь чи ирээч

Дх: Хөөрхөн ширтэх чи
Хүслийг минь эргүүлж
Азтай харагдах чи
Асуух зүрхийг чагнаач, чагнаач

Ойрхон ирээд буцах хайр байхыг би хүсэхгүй
Огтоос өөр болж чамайг явахыг би харахгүй
Орой наран илчээрэй гийхэд чи надаас хайр асуух юм
Онцолж сонгосон тэр аз жаргалын шувуу болж дэргэд буугаач

Дх: Хөөрхөн ширтэх чи
Хүслийг минь эргүүлж
Азтай харагдах чи
Асуух зүрхийг чагнаач, чагнаач

Хайлан урсах горхины чимээг дарж би уйлъя
Хайраар бялхах чиний сэтгэлийг хайж би дуулъя
Хаврын яргуу дэлбээгээ дэлгэхэд сэтгэл минь уярах юм
Халын энгэртээ тэвэрч суухсан хайрт минь чи ирээч

Дахилт

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2