Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Anemone ~ Чамдаа би дуулъя

Урсан орох энэ бороог нулимстай минь зүйрлээрэй
Уйлж дуулсан сэтгэл минь бороо мэт тунгалаг шүү чамдаа би дуулъя
Дурсан санах хором бүхнээ гунигтай минь зүйрлээрэй
Дуулж аргадсан сэтгэл минь цасан мэт гэгээн шүү чамдаа би дуулья

Дахилт:
Шиврэн орох бороон дуслаас чамайгаа би хайлаа
Шимшрэх сэтгэлийн гунигийг үргээж наддаа чи наддаа ирээрэй

Дэлбээлж ургах энэ цэцгийг сэтгэлтэй минь зүйрлээрэй
Дэндүү халуун хайр минь сарнай мэт өнгөлөг шүү чамдаа би дуулъя
Хүсэн хүлээсэн мөч бүхнийг мөрөөдөлтэй минь зүйрлээрэй
Хайлж дурласан сэтгэл минь мөнхийн гал мэт гэгээн шүү чамдаа би дуулъя

Дахилт:
Шиврэн орох бороон дуслаас чамайгаа би хайлаа
Шимшрэх сэтгэлийн гунигийг үргээж наддаа чи наддаа ирээрэй

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2