Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Солонго ~ Надад үлдсэнгүй (Голланд Сарнай киноны дуу)

Буцах мөргүй хоосон будант амьдрал дундаас
Чи ирсэн, би итгэсэн
Дуусах ч аягүй эгшигтэй дурсах ч хайргүй эгшинд
Би үлдсэн, чи байсангүй

Дх:Хайр яруу ч гэлээ
Хатуу байлаа зөөлөн ч гэлээ уйтай
Чи цор ганц ч гэлээ надад үлдсэнгүй
Чи явдаа

Тогтоож зүрхлээгүй чамдаа дассан миний сэтгэл
Яруу байж яаруу байж
Тоотой үдэх насандаа
Чамтай мөнхрөх сэтгэл гэнэн байж
Гэгээн байж дээ
Чи ирсэн шигээ буцаад зөөлөн алхаарай
Чимээ сонсмооргүй байна
Чи хайрласан шигээ
Хацарт минь зөөлөн үнсээд яв даа

Дх:Хайр яруу ч гэлээ
Хатуу байлаа зөөлөн ч гэлээ уйтай
Чи цор ганц ч гэлээ надад үлдсэнгүй
Чи явдаа
Чи ирсэн шигээ буцаад зөөлөн алхаарай
Чимээ сонсмооргүй байна
Чи хайрласан шигээ ялгуун
Хацарт минь зөөлөн үнсээд яв даа

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд