Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Баярцэцэг ~ Содон аялгуу

Эх гуниг минь зөвхөн минийх
Энэ ганцхан миний л амьдрал
Эргэн тойрныг минь хүрээлсээр байгаа
Эвдэршгүй цайз миний сэтгэлийн хана
Баяр хөөр минь харин биднийх
Бат бөх хана энэ бүүр ч хэрэггүй
Бардамхан төрхөө инээмсэглэлээр солиод
Баясал цэнгэл аз жаргалаа хуваалцъя

Дх: Өөрийхөөрөө дуулахыг минь та сонс
Өөр хэний ч хоолой надаас сонсогдохгүй ээ
Өр зүрхнээс минь содон аялгуу
Өнгө нэмэн урсаж таны зүрхэнд шингэнэ

Уй гунигийг минь надаас бүү асуу
Урсах нулимсаа би чимээгүйхэн залгилдаг
Гэхдээ би бусдын зовлонг хуваалцаж байхдаа
Гэрэл гэгээ хайр өгөхдөө жаргалтай

Дх: Өөрийхөөрөө дуулахыг минь та сонс
Өөр хэний ч хоолой надаас сонсогдохгүй ээ
Өр зүрхнээс минь содон аялгуу
Өнгө нэмэн урсаж таны зүрхэнд шингэнэ
Өөрийхөөрөө дуулахыг минь та сонс
Өөр хэний ч хоолой надаас сонсогдохгүй ээ
Өр зүрхнээс минь содон аялгуу
Өнгө нэмэн урсаж таны зүрхэнд шингэнэ

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2