Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Намуун ~ Бүүвэй цэнхэр дэлхий

Үг: Ж.Мөнхбат
Ая: Н.Халиун

Сүүлчийн цасыг гижигдэн ургасан
Анхны цэнхэр яргуй билээ би
Сүрэг хунгийн ганганаанд нахиалсан
Анхил модны навч нь билээ би

Салхитай хамт тэнгэрийг зүссэн
Танхил гэнэн дэгдээхэй билээ би
Сарны туяаг долгиондоо бүүвэйлсэн
Сайрт булгийн урсгал билээ би

Дахилт:
Газар ээжийгээ гомдоосон бол уучил
Гараг дэлхийгээ гандаасан бол уучил
Бүүвэй цэнхэр дэлхий таныгаа нандигнан хайрлая
Эргэх цэнхэр дэлхий таныгаа
Энгэртээ тэврэн дээдлэн хайрлая

Хөлд ороход зэрэглээ нь дэмнэсэн
Хөрст газрын униар билээ би
Хүүхэд насаа цэцгэнд нь гээсэн
Хүйн борхон толгод билээ би

Урсгал бүхнийг аргадаж элэгдсэн
Унасан газрын чулуу билээ би
Уяран дуулж насыг эхлэх
Унаган нутгийн охин билээ би

Дахилт:

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд