Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ариунаа ~ Хайр ийм өнгөтэй

Хүлээсэн сэтгэлд гэрэл татсаар
Хүсэл минь итгэлийг хөглөнө
Айсуй зөн зүүдэнд амилна
Амьдрал ийм өнгөтэй
Ганцаардлын цаана аз жаргалан бий
Уй гунигийн цаана инээмсэглэл ч бий
Харанхуйн цаана үүрийн гэгээ бий
Хайр ийм өнгөтэй

Дх: Уйлаад нулимс дундраагүй
Дуулаад аялгуу тасраагүй
Уучлаад хэнийг ч алдаагүй
Амьдрал ийм өнгөтэй
Хайр хэнийг ч ялгаагүй
Хайраа хэзээ ч мартахгүй
Хайрлаж дурласан зүрх сэтгэл
Хайр ийм өнгөтэй /2/

Харууслын цаана гэгээн хайр бий
Хүлээлтийн цаана хүсэл түүнд бий
Учрахын цаана бас тайвшрал ч бий
Амьдралд хөг нэмнэ

Дх: Уйлаад нулимс дундраагүй
Дуулаад аялгуу тасраагүй
Уучлаад хэнийг ч алдаагүй
Амьдрал ийм өнгөтэй
Хайр хэнийг ч ялгаагүй
Хайраа хэзээ ч мартахгүй
Хайрлаж дурласан зүрх сэтгэл
Хайр ийм өнгөтэй /2/

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2