Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Улаанцэцэг ~ Харц

Харцаараа чи минь
Хайраа надруу шидлээ
Харин би чамайг мэдэрч
Хөгжмийн эгшигт хөтлөгдөнө
Дурлалын амт гэгч энэ үү
Дулаахан мэдрэмж энэ мөн үү

Дх: Үггүй үгүйлэх үгс чинь
Үйлдэл бас тэрхэн харцанд чинь
Чи надад хандаад
Хайраа дандаа
Илчлэх чинь сэмхэн мэдрэгдэнэ

Эгцлэн харж чамтай харц мөргөлдсөн
Тэрхэн мөч дурсамжид мөнхөрсөн
Анхны харцаар чамд би дурлаа юм болов уу
Чамайгаа би гэрэл гэж бодлоо
Учир нь чи намайг харцаараа төөнөлөө
Дулаахан үгээ хэлээд
Улаахан уруулыг минь үнсээч

Дх: Үггүй үгүйлэх үгс чинь
Үйлдэл бас тэрхэн харцанд чинь
Чи надад хандаад
Хайраа дандаа
Илчлэх чинь сэмхэн мэдрэгдэнэ

Харцаараа чи минь
Хайраа над руу шидлээ
Харин би чамайг мэдэрч
Хөгжмийн эгшигт хөтлөгдөнө

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2