Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Маралжингоо, Code26, Gennie ~ Би хүүхэлдэй биш

Хайр хүндлэл дунд дэлбээлсэн цэцэг шүү би
Хүсэл мөрөөдөлтэй дүүлэн нисэх эрх чөлөөт шувуу шүү би
Хагарч бутрах эмзэг биш хайлан урсаж үгүй болох мөс биш
Аз жаргалтай амьдралд минь айдас түгшүүр хэрэггүй
Тэвчишгүй нь би энэ айдсыг төсөөлөхгүй
Гэрэлтмээр байна намайг битгий харанхуйл
Би асмаар байна миний замд бүү саад бол
Би хүүхэлдэй биш ээ

Дх: Бид бүжиглэж байна яг одоо дарамт бүхнийг сөрж зогсон
Бид дуулж байна энэ дуугаараа хэлэх үгсээ сонсгомоор байна
Бид бүжиглэж байна өөрсдийнхөө төлөө бүхнийг уриалж байна
Явцуу дүрмийг хаяад яг одоо эрх чөлөөг мэдэрч байна

Уйлж болох байсан ч охин минь чиний чадах зүйл үүгээр зогсохгүй
Гуниг дотор чинь шатавч чи бууж өгөлгүй өөрийн мөрөөдлөө дагаад яв
Хүсэл бүхнийг чинь анхаарч сонсож байна тэр хүмүүс
Аврал эрсэн олон бүхнийг хамтдаа чагнан зөвлөн холдуулах болно
Тэвчишгүй нь би энэ айдсыг төсөөлөхгүй
Гэрэлтмээр байна намайг битгий харанхуйл
Би асмаар байна миний замд бүү саад бол
Би хүүхэлдэй биш !!!

Дх: Бид бүжиглэж байна яг одоо дарамт бүхнийг сөрж зогсон
Бид дуулж байна энэ дуугаараа хэлэх үгсээ сонсгомоор байна
Бид бүжиглэж байна өөрсдийнхөө төлөө бүхнийг уриалж байна
Явцуу дүрмийг хаяад яг одоо эрх чөлөөг мэдэрч байна

Би орой сэтгэл амар найзуудтайгаа суумаар байна
Гэвч ямагт торон доторх шувуухай шиг гэрийн хорионд
Би дүүгээ хөтөлж явна, хаана ч хамгаалах нь миний үүрэг
Битүүхэн гэхдээ айна үл таних хүнээс би бүр бүүрэг
Ардчилал эрх чөлөө энэ бол хүн бүхний хүсэл мөрөөдөл
Бүхнийг хүүхдийн төлөө гэвч задгайрлын уршиг нөлөөлөл
Аав ээжүүд ажил гэрийн хооронд биднийг ч үл анзаарна энэ хооронд
Шунаг зальхай хэн нэгний хорлолд өртөх вий гэж эмээнэ тэр тоолонд

Дх:

Би жаахан охин бишээ гэхдээ нас бие гүйцсэн хүүхэн ч биш
Энэ миний ирээдүйн сонголтыг шийднэ томчууд үргэлж чш гэш
Гэж, болно болохгүй гэсэн бодлоо тулгана
Бусдад итгэх итгэл улам алдрана
Аюулгүй орчинд амьдрая
Айдасгүйгээр маргааш алхая
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2