Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Honeymoon ~ Хаа хүрэх гэж

Хаа хүрэх гэж гол мөрөн хөрсийг даган хурдална вэ
Хаана уулзах гэж хоёр зүрх бие биенээ хайна вэ
Хаа хүргэнэ гэж харгуй зам миний өмнө хөврөнө вэ
Аль зүгт мөрөөдөл минь байгаа гэж цаашаа явах вэ
Хэнд ямар мэдээ хүргэх гэж жигүүртэн тэнгэрээр аялана вэ
Баяр гунигийн алийг сонсгох гэж дээгүүр дүүлнэ вэ
Хаачих гэж хүмүүс үргэлж ямар нэг хаалгыг хайна вэ
Юуг мэдэх гэж ертөнцийн босгон дээр өнжинө вэ
Бид хол байна үнэнээс хол байна
Бид ойр байна үнэнд ойр байна


Дх: Хөл хөнгөн хүрэн минь хөөрөн өөдөө нисээрэй
Үүр шөнийн зааг дээр хайрыг минь хүргээрэй
Хөл хөнгөн хүрэн минь жигүүр дэлгэн нисээрэй
Эргэн ирэхийг чинь хүртэл чамайг би хүлээнэ

Хаа хүрэх гэж гол мөрөн хөрсийг даган хурдална вэ
Хаана уулзах гэж хоёр зүрх бие биенээ хайна вэ
Хаа хүргэнэ гэж харгуй зам миний өмнө хөврөнө вэ
Аль зүгт мөрөөдөл минь байгаа гэж цаашаа явах вэ
Бид хол байна үнэнээс хол байна
Бид ойр байна үнэнд ойр байна

Дх: Хөл хөнгөн хүрэн минь хөөрөн өөдөө нисээрэй
Үүр шөнийн зааг дээр хайрыг минь хүргээрэй
Хөл хөнгөн хүрэн минь жигүүр дэлгэн нисээрэй
Эргэн ирэхийг чинь хүртэл чамайг би хүлээнэ

Хайртай шүү гэж цэцэгс өөдөө өндийнө
Хайрыг хариулах гэж тэнгэр хураар тэтгэнэ

Дх: Хөл хөнгөн хүрэн минь хөөрөн өөдөө нисээрэй
Үүр шөнийн зааг дээр хайрыг минь хүргээрэй
Хөл хөнгөн хүрэн минь жигүүр дэлгэн нисээрэй
Эргэн ирэхийг чинь хүртэл чамайг би хүлээнэ

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2