Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ice Top, Заяа ~ Уйлах эрхгүй хайр /2014/

Хөөрхий чи минь хөлөө олохгуй унаж бүдэрч явна уу даа
Би бодов уу даа цаг хугацаа харуулна даа
Чи ч гэсэн буруутай би ч гэсэн буруутай
Чанга хэлсэн үгийг чинь би даах нуруутай
Аль багадаа чамд би чинь хайртай байсан юм шүү
Харин чи минь нэгэнт даанч өөр хүнийх болж дээ
Нүгэл буян хосолсон хүний энэхэн хорвоо дээр
Нүдэндээ нулимс унагаагаад явахад үнэхээр хэцүү юм
Өөрөөсөө би асуулаа энэ зүрх минь
Өөр юу ч биш чи л надад хэрэгтэй гэнэ
Өнгөрсөн бүхнийг эргэцүүлэн бас бодлоо
Өнөөдөр маргааш зөвхөн чи л надад хэрэгтэй гэнэ
Мартаж чадахгүй байж хаалга саван гарахдаа
Маш их зүйлийг ухаарсан даа
Магадгүй энэ бүхний дараа
Хоёр биенээ улам их хайрлар ёстой
Хайрт минь инээ, тиймээ чи минь инээ
Би чамд хайртай

Дх: Уйлах эрхгүй хайр гэж байдаг юм байна
Урсах нулимс хацар даган намайг зовоож
Энэ үдэш чамайг болзсон газраа би чинь хүлээнэ
Зөөлөн салхи цагийн аясаар намайг үлээнэ

Хайртай чамайгаа бодон би энэ амьдралын төлөө
Халуун хайрыг чамдаа өгч үүрдийн жаргалыг хүсэхдээ
Хосгүй сайхан чамаасаа би салахгуй гэж тэврэхдээ
Бусдад хэлээгүй хайрын үгийг зөвхөн чамд хэлэхдээ
Намуун сайхан үдэш бүрийг чамтай хамт өнгөрөөлсэн
Надад байгаа нандин бүхнээ зөвхөн чамд зориулна
Насан үүрд хоёул үргэлж хамт байна хайрт минь
Надад харин чи минь үнэнч хайраа өгөөрөй
Чи ч гэсэн намайг гомдоож, уурлуулж, уйлуулж, зовоодог байсан
Чамайг алдахвий гэхээс сэтгэл дотроо би үргэлж айсан
Энэ үдэш чамайг болзсон газраа удаан хүлээнэ
Зөөлөн салхи цагийн аясаар намайг үлээнэ
Бүлээн зүрх минь чамайг ирэхгүй болов уу хэмээн
Түгшин түгшин цохилж элсэн цагийг элээнэ
Чи минь ирж сэтгэлийг минь сэргээнэ
Бидэн 2 биесээ тэврээд жаргалтай нь аргагүй инээнэ

Дахилт:

Зөвхөн чи минь хайрлах сэтгэлээр ганцхан наддаа хайртай байвал
Чин үнэнээр хайрлаж байвал чамайгаа би чинь хайрлахсан
Өө тиймээ охин минь одоо ч би чинь чамдаа хайртай
Хайрт хонгор бүсгүй минь хамтдаа хоёул жаргалтай
Аль багадаа чамайгаа би чинь хайрлаж хардаж явдаг байсан
Анхны хайрыг минь тэнгэр бурхан дээрээс толидож харсан
Тэгтэл яав тэр минь яав гэнэхэн тэнэгхэн бодолдоо автан
Бяцхан биеэ зовоодог байв

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд