Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

MIXX ~ Үлдээ

Намайг явуулах гээд хэрэггүй ээ
Чи минь өөрийгөө үүрд хуурч чадах уу
Жаргаж үзсэн хэсэг өдрүүд хэнээр дутахыг би мэднэ
Чамайг би үдэж чадахгүй ээ
Чи минь надад хайраараа үлдээч
Хожмын тэврэлт чамд минь илч болох уу?
Амлаж өгсөн итгэл хайрыг гашуун харуусалд бүү өгөөч
Чамаас би хэзээ ч явахгүй ээ

Дх: Хичнээн удаан би энэ хагацалд нуугдах вэ?
Өнгөрч чадахгүй ээ, тэнгис мэт хайрыг
Яаж сэргэх хайр, хүсэл, сэтгэл вэ?
Яаж хайрлаж байгааг эргээд чи минь хараарай

Намайг өөрчилсөн чамд хайртай
Хэнээс ч би чиний хайрыг олохгүй ээ
Санан дурсаад, хүсч тэмүүлчихээд чи минь нуун байж явах гэж үү?
Намайг буцаах гээд хэрэггүй ээ

Дх: Хичнээн удаан би энэ хагацалд нуугдах вэ?
Өнгөрч чадахгүй ээ, тэнгис мэт хайрыг
Яаж сэргэх хайр, хүсэл, сэтгэл вэ?
Яаж хайрлаж байгааг эргээд чи минь хараарай

Үгүй ээ дотроо чи минь нээ
Цаадах бүхнийг ялгаж гээе
Чамайг алдахыг хүсээгүй ээ
Өөрийг би хайж чадахгүй ээ
Дэргэд минь гэрэлтэж зүгээр л хамт бай
Анх ямар байсан тэр хэвээрээ байна
Миний мэдэх хамгийн сайхан зүйл бол чи минь юм
Хэцүүг сөрж хамтдаа сэхэе
Яг кино шиг

Дх: Хичнээн удаан би энэ хагацалд нуугдах вэ?
Өнгөрч чадахгүй ээ, тэнгис мэт хайрыг
Яаж сэргэх хайр, хүсэл, сэтгэл вэ?
Яаж хайрлаж байгааг эргээд чи минь хараарай

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд