Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

No Name ~ Хөвгүүд том болоогүй

1.Харанхуй шөнөөр халамцуу бодсон бодлоо нэг сайн цэгцлээтхий
Хэлэх юм байна анд минь хоолойгоо засаад нүдээ эгцлээтхий
Чи бол анд, хамгийн гэж маяг хадаагүй пайз
Чи бол хараал идсэн хамгийн сайн найз, хамгийн том тайз
Миний шантралыг хуваалцаж миний баярлахыг үзээ биз
Хүмүүс новш болон хувирахад чи ганцаар хэлсэн азаа үз
Амьдрал ийм л байдаг бацаанаа гээд инээсэн чигээрээ
Анхааралтай байх ёстойг сургасан цөөхөн үнэн үгээрээ
Заримдаа чи дайсан болж заримдаа чи болно хуурамч
Заримдаа миний гэр чиний хоргодох байрын оромж
Заримдаа пизда минь гээд зодолдох мөчүүд зөндөө ч гэлээ
Заримдаагаас илүүтэй сайхан үеүүд өнгөрөөж билээ
Алив хамт уйлаадхаач аяга тагшаа бариад
Гитар хөгжимтэйгөө уйлаад сайхан дуулаадхаач
Намайг чиний талд байгаа цагт анд минь юунд ч битгий яаар
Намайг чиний ард байгаа цагт огтоос эргэж битгий хар

Дх:Чи бол найз
Чи бол хараал идсэн хамгийн сайн найз хамгийн том тайз
Чи бол найз
Хэн нэгэнд хэлбэр гаргаж сураагүй хэтэрхий багын анд минь /2/

2.Чихэр шиг нөхөрлөлөө жиргэх мэт өгүүлий
Жингэнэсэн инээдийг уулзаад нэг нөхүүлий
Найз нөхөд бол яг үнэндээ цөөхүүлээ
Зөн совингоороо санадаггүй найз гэж үгүйдээ
Муу нөхөр чинь яг хэвээрээ хир хортой бодлоо хая түр хүлээ
Мөн мартаагүй мангар бацаан байсан бид бүгдээрээ
Хорвоод бид нэг нэгнээрээ дутдаг бид дэм дэмээрээ
Дэггүйтэж ханасан муу гэмээрээ гэмшээд яахав сэтгэл нэмээрэй
Бүү зэмлээрэй зүгээр шууд хэлчээрэй
Хэрээ мэджийнүү бүгдээрээ
Гар буугаар зэвсэглээд бид тангараг тасарч мэс гаргаагүй
Чиний гайхамшигт аз жаргалын төлбөр дээр бид маргаагүй
Сайн хүн болоын тулд хэн нэгний бөгсийг долоож сургаагүй
Дархны хүүхдийн мөрөөдөл хэтэвчиндэх мөнгө аргаагүй
Одоо бид залуучууд дурсамжиндаа харин том болоогүй
Одоо бид гэр бүлтэй ч гэсэн хуучин зуршилаа ер халаагүй
Инээсэн нөхөд олшрох үед чи сайн яваагаа мэдээрэй
Хэн нэгнийг жинхэнэ гэдгийг зовох үедээ олно итгээрэй

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд