Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ари ~ Хүслээ дагаад

Аз жаргалтай мишээгээд
Наддаа сор нь гэдгээ бусдад нэг харуулаач
Сохорсон дурлал биш
Совин минь чамайгаа
Зүрхэндээ мэгшин байж олсон

Хослох зүрхээ би хаа хүрхийг мэдэхгүй ч
Харин би мөрөөдлөөрөө тэмцэнэ
Хажууд минь суугаад дураараа эрхэлдээ
Хан тэнгэрийн гэрэл гэгээ минь чи

Чи бидний сэтгэлд үүл нь бүү байг
Чин хайрын дуунууд чиний төлөө

Дх:
Хагацал үзэхгүй бидний энэ л хайр
Хүслээ дагаад явна
Харин одоо бид залуу байна
Залуу насаараа цэнэглий

Биднийг сонсож буй тэнгэрт бид итгэдэг
Бидний амьдралыг тэр гэрэлтэй зурж чаднаа

Уярааж байна чиний сэтгэл
Намуун дөлгөөн харцаараа намайгаа тэтгээч
Гашуудсан дурлал биш
Ганган цэцгийн дэлбээ хослон урсах усны чимээ

Цэцэг шиг нүдээрээ ганцхан намайг сонгооч
Харин би мөрөөдлөөрөө тэмцэнэ
Хажууд минь суугаад дураараа эрхэлдээ
Хан тэнгэрийн гэрэл гэгээ минь чи

Чи бидний сэтгэлд үүл нь бүү байг
Чин хайрын дуунууд чиний төлөө

Дх:
Хагацал үзэхгүй бидний энэ л хайр
Хүслээ дагаад явна
Харин одоо бид залуу байна
Залуу насаараа цэнэглий

Биднийг сонсож буй тэнгэрт бид итгэдэг
Бидний амьдралыг тэр гэрэлтэй зурж чаднаа

Зүрх сэтгэлэ нээгээч
Зөвхөн намайг дагаад намайг хайрлаач
Талын олон цэцэгсээс
Зөвхөн нэгийг л сонгооч бүү сэвтээгээч

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2