Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Дэлгэрмөрөн - Би чамд хайртай

Дэргэд чинь чамайгаа зүүдэллээ
Сэрээд харвал аргадаарай
Чамайгаа, чамайгаа би чинь
Зүүднээсээ ч хүртэл харамлах юм

Яагаад ингэж зүүдлэх болов оо, чамайгаа би
Янагын дулаан халуун шөнөөр, айгаа юу өөртөө
Худлаа даа худлаа, худлаа, худлаа, би хайрлаж байна

Хажууд чинь чамайгаа харамлах юм
Хар дарахад минь аргадаарай
Хайраараа, хайраараа би чинь
Бурханаас ч хүртэл харамлах юм

Яагаад ингэж зүүдлэх болов оо, чамайгаа би
Яргуй бөхийх намрын төгсгөлд, айлгаад байх юм даа
Худлаа даа худлаа, худлаа, худлаа, би зүүдэлж байна

Зүүднээсээ ч би, зүрхнээсээ ч би
Өөрөөсөө ч би харамлах юм даа, хайрт минь
Зүүднээсээ ч би, зүрхнээсээ ч би
Өөрөөсөө ч би харамлах юм даа, хайрт минь

Үнсэхдээ ч чамайгаа харамлах юм
Үнэн хайрыг минь тэнгэр мэднэ ээ
Өөрөөсөө, хайраасаа би чинь
Өөр юугаа ч харамлах вэ

Яагаад ингэж зүүдлэх болов оо, хажууд чинь би
Янагын харц хайрын чинь дэргэд эрхэлээ юм болов уу
Худлаа даа худлаа, худлаа, худлаа, би чамд хайртай

Зүүднээсээ ч би, зүрхнээсээ ч би
Өөрөөсөө ч би харамлах юм даа, хайрт минь
Зүүднээсээ ч би, зүрхнээсээ ч би
Өөрөөсөө ч би харамлах юм даа, хайрт минь
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2