Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Мөнхбаяр (Айзам 2)- Мөрөөдөл

Харах нүдэнд минь оч гялалзахад
Хайрын толиноос чи минь мишээнэ
Хонгор бүсгүй чамайг хараад
Хорвоо бид хоёр хослон дуулна

ДХ: Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон
Зүйрлэшгүй чамдаа би хайртай *2

Дөлгөөн чи минь надруу мишээхэд
Догдлох сэтгэл минь чам руу тэмүүлнэ
Аялгуут дуу амраг чамтайгаа
Амьдран жаргах тавилан байна

ДХ:

Харах нүдэнд минь оч гялалзахад
Хайрын толиноос чи минь мишээнэ
Хонгор бүсгүй чамайг хараад
Хорвоо бид хоёр хослон дуулна

ДХ:

Үг, Ая: Д.Энхбат
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2