Энэхэн дэлхий өнөөдөр
Түгшүүр дүүрэн эргэлдэж байна
Эгээ л бидэн шиг жаалууд
Хаа сайгүй амьдарч байна
ДХ: Удахгүй өсч том болоод
Амьдралыг бид жолоодноо
Ухаантай, зоригтой, итгэлтэй
Шинэ эрин болж алхалнаа
Москвад, Делид, Нью-Йоркт
Хүүхэд гэдэг адилхан байна
Маргааш бидэнд ойрхон гэж
Бага нас минь дуулж байна
ДХ:
Амгалан цэнхэр дэлхийг л
Хүүхэд бүрэн мөрөөдөж байна
Азтай жаргалтай явъя гэж
Үнэн голоосоо хэлж байна
ДХ:
Үг: З.Түмэнжаргал
Ая: Л.Галмандах
April 26, 2024 at 9:52 PM
Баярлалаа!!!
Post a Comment