Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Мягмарсүрэн - Дэгдээхэй нас

Ээж та
Энийг хараач
Ээждээ баяраар бэлэглэх гээд
Энхрийлж ургуулсан
Энгүй сайхан алтан зулаа

Дэлгэр цэцэг минь
Дэлхий дүүрэн ургаарай
Анхил цэцэг минь
Алтан наранд шүргээрэй

Намайг та
Цэцэг гэдэг
Наадаж тоглох болгондоо
Нандин цэцэг гэдэг
Нээрээ би цэцэг юм уу

Дэлгэр цэцэг минь
Дэлхий дүүрэн ургаарай
Анхил цэцэг минь
Алтан наранд шүргээрэй


Үг: З.Түмэнжаргал
Ая: З.Хангал
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Бидний лого 1

Бидний лого 1

Шилдэг дууны үг, шүлэгүүд

Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2