Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Амархүү, 3 охин - Зүрх чам руу

Зөрөөд өнгөрөхдөө чи над руу нүдээрээ инээсэн
Зөөлөн инээмсэглэлд чинь би дурласан

Дурласан би чинийхээ энхрийхэн харцанд
Хоргодсон миний зүрх чинийхээ дэргэд
Зөрөөд өнгөрөх тавилан биднийг төөрүүлээгүй
Хүрээд ирсэн хайр минь

Учирсан би анх чамтайгаа өвлийн цаснаар
Уулзах бүртээ нууцлаг сайханд чинь татагдсан
Хайрлаж учирсан бидэн хоёрын дурлал
Хоног өдрүүдийн минь жаргал

Дх: Зөөлөн зөөлөн цасан хаялна
Зөвхөн миний уруул дээр хайлна
Уулзах мөчөө хүлээж суухдаа дуу аялна
Халуухан зүрх минь чам руу *2

Нартай бас цастай өвлийн намуухан өдөр
Хайр дүүрэн сэтгэл чи намайг зорьж ирсэн
Намайг чамайг догдлуулсан энэхэн учрал
Ариухан хайрын минь эхлэл

Дх:

Чамтайгаа хамт байхад би нэг л өөр
Чиний нүд чимээгүй ширтэх харц чинь
Намайг жаргалтай болгох юм
Гараас минь чи зүрхлэн атгахад итгэл төрсөн
Ганцхан чамд хайртай гэж сэтгэлдээ би шивнэсэн

Дх: *2
1 - сэтгэгдэл:

Миний хамгийн дуртай дуу


Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2