Хаялах цасанд шивнэсэн хүсэл минь
Цагаахан түүн шиг ариухан байсан
Энхрийлэх хайр минь хэзээ учрахыг
Эргүүлж надад хэлэх болов уу
Хотын гудамжаар болзон алхах залуус
Зул сарын тухай догдлон ярилцаж байна
Эргэн тойрон цасаар хучигдсан шөнө
Эрхлэн байж чамдаа үнсүүллээ
Дх: Будраад л байгаасай цасхан минь чи
Буухаас чинь өмнө харах би дуртай
Хайрлаад л байгаасай хонгор минь чи
Хацрыг минь даарвал тэврээрэй
Маргааш ахиад л шинэ өглөө ирнэ
Магадгүй чи хаалгыг минь зөөлөн тогшино
Хүлээсэн хайраа олоод би мишээнэ
Хүйтэн ч гэсэн өвөлд би хайртай
Дх:
Гэгээхэн өнгө шигээ нэг л сайхан
Зуун өвлийг ч чамтайгаа туулах юмсан
Дх:*2
Post a Comment