Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд - Чи бид хоёр

Би замын унаанд дайгдаад чамайг авахаар очсон
Хаалга зөөлөн хаагдаад чи минь гараад ирсэн
Хувцас дүүрэн цүнхтэй бидний хогшил байсан
Чамайг тосож гүйхдээ зүрх минь халуу шатсан
Зүрхээ холбож цаг хугацааг ингэж эхэлсэн
Чи намайг би чамайг мөнхөд хайрлахаа амласан

ДХ: Хайр ямар агуу хүчтэй гэдгийг
Аз жаргал хайр дээр тогтдог гэдгийг
Хайж явсан чамайг энэ ертөнцөөс
Чамайгаа олсон, олон жил хамтдаа амьдарчээ

Чи анхны гэсэн бүхнээ надад харамгүй өгсөн
Бидний хайрын түүхээс зузаган цэцэг ургасан
Амлаж байсан үгэндээ хүрч би хэдий чадаагүй ч
Чиний зүрхний нэгэн тал миний цээжинд цохилж байна
Хайр минь хүн гэдэг дахиад төрдөг бол
Тэр цагт чамдаа чи наддаа зорьж учрах байхдаа

ДХ:

Хоёул хамтдаа
Хослох зүрхээрээ мэдэрсэн

Эхлэл болгон дандаа дүүрэн биш хэдий ч
Миний чамд өгсөн хайр хэзээ ч дундрахгүй ээ
Амьдралаас олсон бүх зүйл минь хайр
Чамаасаа мэдэрсэн халуун хайрыг
Зүрхэндээ хадгалж явсан би
Зүрхэнд чинь хэлье

ДХ: *2



Үг: С.Энхтайван
Ая: Д.Болд
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд