Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд - Нулимснаас харамласан хайр

Орой нар жаргах юм бол
Сар хээр хонодог юм
Би чамайгаа хайрлах юм, дурлах юм
Энэ цэцгийн дэлбээг аадарнаас өмөөрсөн ч
Аль хэдий нь бороо дуслаад эхэлжээ
Бид хоёрын хайр дэндүү ихээр оройтсоныг
Би ойлголоо

ДХ: Эргээд чи минь алхахдаа
Уйлж байсныг чинь би мэдсэн ч
Эцэслэх ёстой дурлалдаа
Сөхөрсөн минь тэр юм шүү, зүрх минь

Магад би бурхны энэ бэлгийг
Алдаж байж болох юм
Чамтайгаа байхдаа тайвшрах юм, жаргах юм
Тэр хайрын өнгийг нулимснаас харамласан ч
Бид хоёр эртхэн учрах л байж дээ
Одоо чамайг би үнсээд үдлээ үүрд баяртай

ДХ:

Эхнээс нь цаг хугацааг
Ухраадаг байсан бол
Эрхлүүлж би чамайгаа,
Хайрлах байсан юм шүү
Одоо чамайг би үнсээд үдлээ үүрд баяртай

ДХ:


Үг: С.Энхтайван
Ая: Д.Болд
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2