Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Анхаа, Халиун - Дандаа чамайг хайрлаж явъя

Дандаа чамайг хайрлаж явъя
Даруухан зангыг чинь дээдэлж явъя
Орчлонд учрахыг жаргал амтлаад
Онгон зүрхэндээ нандигнаж явъя

Хорвоод олдсон энэхэн насандаа
Хонгор чамайгаа хайрлаж явъя
Эргэх амьдралын нугачаан дунд
Энхрий чамайгаа түшиж явъя

Хүнийг хайрлах хувьтай төрсөн
Хүслээ гүйцээх азтай төрсөн
Уяралын сайханд хайлан мэлмэрэх
Ухаант чамаараа бахархаж явъя

Дандаа чамайг хайрлаж явъя
Даруухан зангыг чинь дээдэлж явъя
Орчлонд учрахыг жаргал амтлаад
Онгон зүрхэндээ хайрлаж явъя


Үг, Ая: Болоож
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2