Аадар цутгаж байв чиг чамруу л гэнэ дээ би
Алс хүний нутгаас чиг чамруу л гэнэ дээ би
Чамайгаа л гэнэ дээ би
Модод навчсаар уйлав чиг чамруу л гэнэ дээ би
Шувууд зэллээд одсон чиг чамруу л гэнэ дээ би
Чамайгаа л гэнэ дээ би
Цэцэгс дэргэд дэлбээлсэн ч чамруу л гэнэ дээ би
Саран нуугдсан шөнөөр чиг чамруу л гэнэ дээ би
Чамайгаа л гэнэ дээ би
Хайраа нуугаад одсон чиг чамруу л гэнэ дээ би
Харцаа буруулж явсан чиг чамруу л гэнэ дээ би
Чамайгаа л гэнэ дээ би
Будант цагийн тоосонд чиг чамруу л гэнэ дээ би
Бурхад дээдсийн төөрөгөөр чиг чамруу л гэнэ дээ би
Чамайгаа л гэнэ дээ би
Үс нь буурал болсон чиг чамруу л гэнэ дээ би
Үйл заяаны учралд чиг чамруу л гэнэ дээ би
Чамайгаа л гэнэ дээ би
Үг: Н.Дорж
Ая: Д.Чулуун
Post a Comment