Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Алтанцэцэг, Наран ~ Найзууд

Алтаа: Алслаад одсон он жилүүдээс
Алт шиг тунаад надтай үлдсэн
Алганы минь хээ шиг илхэн сэтгэлт
Анд найз чамдаа жаргалыг хүсье

Наран: Туулаад одсон он жилүүдээс
Туулын ус шиг над руу урссан
Анхны цас шиг хиргүй сэтгэлт
Анд найз чамдаа жаргалыг хүсье

Алтаа: Баяртай гэж хэзээ ч би хэлэхгүй
Бардам үан гаргаж найзаасаа урвахгүй
Ялгуун орчлонг хүмүүс ганцаархнаа туулдаггүй
Ятгын эгшиг ганцаар эгшиглэхгүй

Наран: Дээр хөхрөгч тэнгэрийг ширтэж ханасангүй
Доор цэлийгч газрыг гишгэж уйдсангүй
Найдлаг хоёр тасраад уйлж ханасангүй
Найз чамтайгаа хамт дуулж ханасангүй

Наран:Салхилаад одсон он жилүүдээс
Сар шиг мөнхөрч налтай үлдсэн
Алтаа: Сайхан бүхнийг минь даруухан эхлэл
Сайн найз чамдаа жаргалын хүсье

2-лаа: Баяртай гэж хэзээ ч би хэлэхгүй
Бардам үан гаргаж найзаасаа урвахгүй
Ялгуун орчлонг хүмүүс ганцаархнаа туулдаггүй
Ятгын эгшиг ганцаар эгшиглэхгүй

Дээр хөхрөгч тэнгэрийг ширтэж ханасангүй
Доор цэлийгч газрыг гишгэж уйдсангүй
Найдлаг хоёр тасраад уйлж ханасангүй
Найз чамтайгаа хамт дуулж ханасангүй

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд