Үг П.Бадарч МУСГЗ
Ая Г.Алтанхуяг МУУГЗ
------------------------------------------------
Алтан нарны цацраг атган
Ариун хөрсөнд соёолон найгасан
Амьдрал жаргалын гэгээн билэгдэл
Алаг цэцэгс мөнх дэлгэрэг
Дх: Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм
Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм
Хаврын үдэш залуус учрахдаа
Хайрын болзоонд чамайг өргөн
Сайхан үнэрт чинь сэтгэл баясан
Саруул орчлонд жаргаж яваг
Дх: Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм
Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм
Энхийн төлөө цэцгээ баръя
Эвийн дэлхийд хүмүүс нэгдэж
Миний цэцгийн ариун дэлбээнд
Дайны тоос бүү унаг
Дх: Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм
Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм
Post a Comment