Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Баясаа (L-Guards) ~ Гэрэлт ертөнц

Би хүмүүст гэрэл гэгээг бэлгэлдэг
Одод адил гялалзах их хотын бараа
Огторгуй ертөнц уудам сансар шиг
Олон газар анивчих гэрэл

Дх: Өө өө өө миний бүтээх энэ гэрэлт ертөнцөөр
Чиний хүсэл мөрөөдөл аялана байна
Нарнаас дутахгүй амьдрал бэлгэлдэг
Надад байгаа гэрэлт энэ ертөнц

Би хүмүүст аз жаргал бэлгэлдэг
Гэрэлт гудамжаар залуу хосууд алхна
Итгэл мөрөөдөл алс холын ирээдүйд
Энэ л замаар хүмүүс хүрнэ

Дахилт

Би хүмүүст сайн сайхныг бэлгэлдэг
Инээд хөөр баяр бүх дурсамжууд хамт
Дэлхий бөөрөнхий гэрлийн давлагаа
Дэндүү хөгжилт гэрэлт ирээдүй

Дахилт /х2/

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2