Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Бид 4 ~ Хайртай

Даруухан мишээсэн дэндүү хөөрхөн чиний харц
Зүгээр л зүрхэнд минь нисэн ирээгүй байх
Эгэл уйтгарт хорвоог өдий хүртэл туулахдаа
Чамтай л учирна гэж тэвчиж хүлээсэн байх
Алс холоос энд гэрэлтэх нарны цацраг
Зөвхөн над дээр тусах шиг санагдана
Бүх зүйл чинь эмзэг эрх танхил учраас
Нэг ч хатуу үг хэлж хэзээ ч гомдоохгүй
Нулимсгүй замаар цэцэг ургуулж үүрд алхаад
Эгэл ертөнцөд хайрын гэрлээ бэлэглэе
Гүн хөх шөнөөр, үүр хаяартал
Уруул дээр чинь зөөлөн үнсэе
Би зөвхөн чинийх

Дх: Бурхан биднийг учруулаа юу
Бид бие биендээ зориулагдав уу
Хайрын энэ үлгэрийг эхлүүлсэн болохоор
Аз жаргалаа хамтдаа үргэлжлүүлэе хайрт минь /2/

Хэзээ ч дуусашгүй хайрын дуугаа
Зөвхөн чамдаа зориулж бичлээ
Орчлонд бидэнд хайраас өөр юу ч хэрэггүй
Хайртай би чамдаа хайртай

Дх: Бурхан биднийг учруулаа юу
Бид бие биендээ зориулагдав уу
Хайрын энэ үлгэрийг эхлүүлсэн болохоор
Аз жаргалаа хамтдаа үргэлжлүүлэе хайрт минь /2/

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2