Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

NY10 ~ Forever

Даруухан чи минь миний сэтгэлд нандин эрхэм
Яруухан чи минь миний зүрх сэтгэлийн эзэн
Зүрхийг минь илэх мэт чамд ихээр татагдана
Төрхийг чинь харах гэж зүүд нойронд автагдана
Давтагдана шөнө бүр чамайг үнсэж буйгаар зүүдлэх юм
Амтагдана чиний хацрыг уруулаараа мэдрэх юм
Сэдрэх юм, зүрх сэтгэл чамайг үгүйлээд хэцүү юм
Чамаас өөрд дурлахгүй чи бол миний бүсгүй юм
Тэнгэрт түгэх одод адил миний зүрх чамайг нэхнэ
Тэрхэн мөчид чамайг санана зүрх сэтгэл дэндүү хөөрнө
Сэтгэлийг минь догдлооно чамайг санан мөрөөднө
Чамд би хорогдоно чамаас бусдыг үл тооно
Хайр гэдэг үгийг сонсохоор хамгийн түрүүнд чи бодогдоно
Хамгаас илүү хайртай болохоор чамд би хорогдоно
Дассан сэтгэл ийм байдаг байх дандаа чамайг зүүдлэх юм
Даруухан чамайг би үргэлж хүсэн хүлээх юм

Дх: Hey, my hand in sweet away
Im’in never see your face again
Tell me how to feel everything this was sad
With our love What is life

Тэнгэрт саран гийгээд одод түгэж байсан
Тэрхэн мөч надад мартагдахааргүй сайхан байсан
Чамайг надаас булаах гэсэн хэн ч миний дайсан
Намайг хайрлахаа болихвий гэхээс би айсан
Чи хайсан гэнэхэн надаас гэгээн хайр хүснэ
Дүрэлзэн асах галруу хааяа ус цацан зүрх зүснэ
Хорвоод ганц л заяах заяаны хайраа олсон
Зөвхөн чиний төлөө миний зүрх цохилох болсон
Зүрхнийхээ нандин бүхнээ ганцхан чамд зориулна
Зүрхнээсээ чамайг хайрлана хэн ч үл хориглоно
Зүгээр л дэргэд минь байхыг үргэлж хүснэ
Зөнгөөрөө чамтайгаа үүрд хамт байхыг хүснэ
Харанхуйн дунд даарахвий гэсэндээ өөрөөсөө холдуулахгүй
Сэтгэл зүрх нь хөрөхвий гэсэндээ өөрөөсөө холдуулахгүй
Зүгээр л надад итгэ цор ганц хайр минь
Зүрх сэтгэлээрээ намайг тэтгэ охин минь
Дх:
Хайрласаар дуусгана хармалсаар байх болно
Амьдрал гэдэг чамгүйгээр утга учиргүй байх болно
Хажууд чинь байх ёстой жаргал мэдрүүлэх ёстой
Хамгын түрүүнд гүйж очоод чангаар тэврэх ёстой
Аз жаргал гэж юу юм бэ гэж асуувал би хариулна
Амьдралын минь эрдэнэ болсон охин чи гэж хэлнэ
Нарт хорвоод чи надад дэндүү их хэрэгтэй
Өөр хөвгүүнтэй байвал би дайн зарлах эрэгтэй
Хэн нэгнийг хайрлана гэдэг хамгийн их тэвчээр шаардна
Хэнээс ч илүү хайрладаг болохоор чамайг би хүлээж чадна
Тэвчээрийнхээ эцсийг үзнэ чамтай хамт үүрд үлдэнэ
Чи бид хоёрын хайрыг хэн ч үл гүйцнэ
Үгүйлсэн өдөр надад дэндүү олон бий
Өнгөрсөн дурсамжаа хоёул хамт тоолно тийм
Үүрд гэж хэлнэ хайраа амьдралаа би чамтай үрнэ
Чамгүй байсан өдөр бүрийг гунигтайгаар өнгөрөөнө
Дх:

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2