Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Тэнүүн ~ Зүүдэндээ

Өөдөөс минь харах тэр нүдийг
Өмнө нь сонсоогүй тэр хоолойг
Халуухан янаг тэврэлтийг
Хамгаас ихээр чамаас хүссэн
Хэнд ч хэлээгүй нандин үг
Чиний тухай энэ хайрын дуу
Миний ухаан жолоогүй зүрх
Харамсахгүй дурлах сэтгэл

Мөрөөдөлдөө, зүүдэндээ учирсан
Чи мэдэх үү, энэ хайраа
Чамдаа дуугаараа дуулъя
Чи сонсооч, зөвхөн зүүдэндээ сонсооч
Хайрт минь

Мансууран үнэрт чинь
Согтоно урууланд чинь
Хүсэн хүлээнэ би чамайг

Энэ хайраа чамдаа дуугаараа дуулъя
Чи сонсооч зөвхөн зүүдэндээ сонсооч
Энэ хайраа чамдаа дуугаараа дуулъя
Чи сонсооч зөвхөн зүүдэндээ сонсооч...

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2