Зөөлөн салхи мэт би одохгүй
Зөвхөн чиний дэргэд байя
Шиврэх бороо шиг би ширгэхгүй
Шинээр бүгдийг эхлэе
Захгүй шуурганаас би зайлахгүй
Зуурдын жаргалын төлөө биш
Шалгах хэрэггүй, би чинийх
Ширүүн аянга цахилгаанаас ч айхгүй би
Дх: Тэнгэр дээрээс нурсан ч хамаагүй хайр бид хоёрыг аврана
Амьдрал үзээд салхад ч гэсэн хайр бид хоёрыг аврана
Орчлон дэлхий хөмөрсөн ч хамаагүй хайр бид хоёрыг аврана
Олон хүмүүс саад болсон ч гэсэн хайр бид хоёрыг аврана
Нарны туяа мэт би шингэхгүй
Намайг гэх сэтгэлд чинь дасая
Будрах цас шиг би хайлахгүй
Буруу зөв гэхээ болъёо
Дүрэлзэх галнаас би зугтахгүй
Дүр төрх чинь сонин биш
Дуугарах хэрэггүй, чи минийх
Далайн давалгаанаас ч эмээхгүй би
Дх:
Сарны сүүдэр мэт би нуугдахгүй
Салахгүй гэж би чамд амлая
Сүүмийх манан шиг би арилахгүй
Сүүлчийн хүндээ эрхэлье
Газар хөдөлсөн ч би холдохгүй
Гай тотгор, зовлон юу ч биш
Ганцаараа биш бид хоёулаа
Галав юүлж сүйрсэн ч орхихгүй
Дх:
Post a Comment