Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Gee ~ Охин минь

Охин минь миний нутгийн охид минь
Ороо бусгаа цаг зүрхэн тушаа цохилж байна
Олон түмний өмнө өөрийн нэрийг бодож бай
Гол нь өнгөөр биш хүн чанараар гоодож бай
Өөрийгөө ойлгуулахаас бусдыг ойлгохыг хичээ
Өөдлөх үүд хаалгаа онгойлго чи хүчээр
Бусдын гарыг харах чиний хувь заяа бишээ
Тусдаа үүсэл гарал чиний хувь тайгын жишээ
Энгэсэг тавиад, нэг хэсэг яваад
Төгс ээж аваа, тэрсэлж гараад
Өсөхийн жаргал, өсгийн өндөрт
Хүслийг болгогч, бүсгүй болов
Хэцүү үгүй зүйл огт үгүй
Хэлсэн үгийн, зүйр тогтохгүй
Амархан даваа амьдралд үгүй
Алив бүхнийг даван гарах Монгол бүсгүй чи

Дх: Ухаан сийрэг бол ухрахгүй охин минь
Урагшаагаа хар цөхрөлтгүй охин минь
Урьдны алдаагаа бүү давт охин минь
Ургах наран чамайг дуудна охин минь
Охин минь үг сонс наашаа суу
Охин минь энэ чиний төлөө миний дуу
Охин минь хэлээд өгье, би бэлэн
Охин минь ирээдүй минь чи билээ

Хаа холын харь эрийг ханиа болгож
Халаглахаасаа өмнө инээд нь ханиад болж
Хатууг үзлээ гэж хүний нутагт дахиад бодож
Халуун цусаа холиод эх орон руугаа мордож
Алдаж болно гэхдээ сонголт хэнийх байв
Амьдарлаа арилжагсад Монголд хэт их байна
Чиний газар нутаг эрлийзүүдийн үүр биш
Чимхийн төдий ч бүү март бидний амьдрал үүрд биш
Аав ээж чинь чамайг сайн хүн болоорой гээд
Алтан дэлхийгээс сайхныг нь олж тоолоорой гээд
Зүтгэсэн зүтгэлийг нь чи бүү талаар болго
Зөрүүдлэж буруудах шалтаг өөртөө бүү олго
Охин минь чи хөх толботой төрсөн
Олон өвөг чинь үүний төлөө тоо цөөрсөн
Тэгэхээр чамаас хөх толбот үр гарах ёстой
Чиний үрийн үр ч хөх толбот байх ёстой

Дх:

Заяаны хань зам дээр гэдэг
Залгасан болгонтойгоо завхайрах биш
Заавал сайныг нь олж зав цагаа зарцуул
Заваан явдалтан бишгүй бий олон харчуул
Хэн нэгний шөнийн зугааг гаргагч болоосой гэж
Хэсэг зуурдын жаргалд биеэ золиосой гэж
Хэвлий дотроо чамайг ээж чинь тээгээгүй байх
Хэн дуртайд нь халуун энгэрээ нээгээгүй байх
Ээжийгээ чи сайн хүн гэж боддог бол
Ээжээсээ илүү сайн байхыг бодож ол
Эцсийн эцэст эхээс төрсөн эх хүн
Энэ хорвоогийн эхлэл бас тэд мөн
Чи ч мөн эх хүний эх болно
Илчээрээ өөрийн олон үрсээ ээх болно
Шинэ ертөнцийг хэвлийдээ тээх болно
Шилдэг бүхэнд өөрийн нэрээ шингээх болно

Дх:

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2