Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Чинболор, Энхмэнд - Шүхэр сарны доор

Чимээгүйхэн дэргэдүүр өнгөрөх
Чиний араас эргэн гүймээр
Аниргүйхэн хажуугаар зөрөх
Алаг нүдэн хархүү минь ээ

Эргэн эргэн хармаараа
Элдвийг бодон суумаар
Амдаж очоод тосмоороо
Амьсгаа даран зөөлөн ширтмээр

ДХ: Шүхэр сарны доор
Шөнөжин зүүдэлж хономоороо
Болор үдшээр чамайгаа
Болзоонд ирээд догдлон хүлээе

Салхитайхан алхаад өнгөрөх
Сайхан чамайг дагаад гүймээр
Тоомсоргүйхэн инээмсэглээд зөрөх
Тун чиг дэгжин бүсгүй минь ээ

Угтан угтан хүлээмээр
Уулзан суугаад удмаар
Эрхэлж жаахан тунимаараа
Энгүй хайрын харцаа өгмөөр

ДХ:

Ичингүйрэн сэмээрхэн хараад
Инээд алдан хөөрөн гүймээр
Зүрхнийхээ аялгуунд хөтлөгдөөд
Зүйлийн шувууг дагаад нисмээр

Яаран яаран учирмаар
Яргуйт хавраа дуулмаар
Сүүлчийн цасыг хайлуулаад
Сүүн хайраа чамдаа өгмөөр

ДХ:


Үг: Н.Батмөнх
Ая: Т.Найданжав
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2