Хурын шиврээ газарт шингэхүйд
Хайрын сарнай сэтгэлд дэлбээлнэ ээ
Ханийн заяа тэгшрэх хорвоод
Хослох зүрхний дуу эгшиглэв ээ
ДХ: Халин одох шувуудыг
Харамсаж битгий тоолоорой
Шүүдэр болортсон цэцгэн дээр
Шөнөөр битгий гишгээрэй
Хүсэл хайрын зөөлөн шивнээнд
Хосын сэтгэл дэвтэн нялхрав аа
Ховорхон заяах хүмүүний орчлонд
Хайрын цэцэг дэлбээлэн сэргэв ээ
ДХ:
Зүймэл алаг орчлонгийн өнгөнд
Зүрхний ганцхан амрагаа түшив ээ
Зүсрэх бороо шиг мэлмэрсэн
Зөөлөн хайранд уусан жаргав аа
ДХ: /2/
Үг: Н.Болдбаатар
Ая: Д.Ариунаа
Post a Comment