Эмнэг залуу насанд минь
Эгшиг болон учирчихаад
Эмзэг ариун сэтгэлийг минь
Эрхлүүлж нялхруулж уяруулчихаад
ДХ: Цэцгэнд төөрсөн эрвээхэй шиг
Чи минь хаашаа одов доо *2
Тэр л намрыг эргэн дурсахад
Тэргэл сар шиг дурсамж гийгээд
Тэнгэрийн од шиг гэрэлт агшин
Түүдгийн оч шиг бодол ээгээд
ДХ: Зэрэглээнд төөрсөн янзага шиг
Чи минь юундаа цахилав даа *2
Мартъя гээд бодлоо чиг
Марал зүүдэнд тормолзоно оо
Манант хагацалд даслаа чиг
Мичид хүсэл эрмэлзэнэ ээ
ДХ: Зовлонд төөрсөн жаргал шиг
Чи минь яагаад хулжив даа *2
Үг: Н.Пүрэв
Ая: Л.Галмандах
Post a Comment