Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд - Хос гэрэлтэх од

Болд- Хос гэрэлтэх од
Тэнгэрт хос гэрэлтэх одод бий
Тодоос тод цагаан өнгийн тэр л од нь чиний минь
Холоос чамайг хайрлах гэж харвасан
Хоёрхон алтан шаргал одны нэг нь минийх

ДХ: Шинийн саран чиний минь царай шиг туяатай
Ширхэг ширхэгээр хаялах цасан цав цагаахан
Тэр цасхан дундаас миний хайр гэрэлтээд
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнө

Тэнгист эрхлэн тоглох хоёр загас минь
Алтанхан титэм зүүсэн хөөрхөн нэгэн чи минь
Тэвэртээ сувдан сондор зүүсэн хонгорхон
Эгэлхэн мөнгөн сортой нөгөө хос нь би чинь

ДХ: Шинийн саран чиний минь царай шиг туяатай
Ширхэг ширхэгээр хаялах цасан цав цагаахан
Тэр цасхан дундаас миний хайр гэрэлтээд
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнө *2

Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнө
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнө


Үг: С.Энхтайван
Ая: Д.Болд
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2