ДХ: Би мартах гээд зүрхээ тэврээд
Энэ л хайраа мөнхийн үүрдийн гэж бодсон
Гэвч үнэндээ чиний сэтгэл
Ганцхан зуны хээнцэрхэн цэцгийн эмзэг дэлбээ байж дээ
Хайрлах гээд өөрийнхөө бүхнийг чамдаа зориулсан ч
Чамайг л хайрлах гэдэг усан дээр гал түлэхээс ч хэцүү
Өөр хүний амнаас үүнийг сонсох надад ямар байсныг
Өчигдөрхөн чи надад хайртай гээд эрхлэнгүй тэврүүлснийг
Би чамаас өөр хүн хайрлахгүй гээд үнсүүлсэн уруулыг
Биднийг зөвхөн үхэл салгана гээд амласан амлалтыг
ДХ: Би мартах гээд зүрхээ тэврээд
Энэ л хайраа мөнхийн үүрдийн гэж бодсон
Гэвч үнэндээ чиний сэтгэл
Ганцхан зуны хээнцэрхэн цэцгийн эмзэг дэлбээ байж дээ
Чамтай болзож байсан гүүрэн дээр шар навчис хөглөрчээ
Чиний минь өхөөрдөм инээдийг санасандаа тэр биз дээ
Чамайгаа ороод ирлээ гэж би зүүдэлсээр сэрэхэд минь
Цонхоор ширтэх бүтэн тэргэл сар хүйтэн инээмсэглэнэ
ДХ:
Хайрлах гээд өөрийнхөө бүхнийг чамдаа зориулсан ч
Чамайг л хайрлах гэдэг усан дээр гал түлэхээс ч хэцүү
Тийм болохоор үүнийг орхиё доо
ДХ: *2
Үг: С.Энхтайван
Ая: Д.Болд
Post a Comment