Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд - Яагаад гэдгийг хэлээч

Яагаад гэдгийг чи хэлээч
Бүгдийг хэлээч
Болзоо болгон шинэхэн юм шиг сэтгэл догдолдогийг
Хайрт минь чи хэлээч
Бүхнийг шивнээч
Бороон дуслууд цэцэгс юм шиг зөөлхөн нордогийг
Би мэдэхгүйнээ
Чи л мэдэж байгаа
Нүдээрээ инээх чинь зүрхэнд минь өглөө шиг
Зөвхөн би чамаасаа холдмооргүй байна

ДХ: Хамтдаа байхдаа жаргалтай
Хайрын тэнгэрт хос сартай
Хагацмааргүй, холдмооргүй
Яагаад гэдгийг зөвхөн наддаа хэлдээ
Гүнжхэн чамдаа би хайртай
Гуравхан үг минь мөнх настай
Явмааргүй, буцмааргүй
Яагаад гэдгийг зөвхөн наддаа хэлдээ

Бидний нууцыг чи дэлгээч
Хацрыг илээч
Намар болгон хавар юм шиг цэцэгс дэлгэрдэгийг
Надаа чи хэлээч
Нууцлаг гэлээ ч
Учрал бүхэн үнсэлт юм шиг уруул хүлээдгийг
Би мэдэхгүйнээ
Чи л мэдэж байгаа
Хүслээрээ эрхлэх чинь
Хайрыг минь жаргаах шиг
Хонгор минь чамаасаа холдмооргүй байна

ДХ:

Хайрт минь чи наддаа хэлээч
Хамтдаа байхдаа яагаад ийм жаргалтай байдгийг
Наддаа шивнээч
Би мэдэхгүй нь
Чи л мэдэж байгаа
Наддаа хэлээч
Гүнжхэн чамдаа би хайртай
Гуравхан үг минь мөнх настай
Явмааргүй, буцмааргүй
Яагаад гэдгийг зөвхөн наддаа чи минь хэлээч

ДХ:

Яагаад гэдгийг зөвхөн наддаа хэлдээ
Гуравхан үг минь мөнх настай


Үг: С.Энхтайван
Ая: Д.Болд
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2