Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд, Маралжингоо - Чи чинийх биш гэж үү?

Надаас асуугаач юу ч юм
Би хариулахад бэлэн байна
Дурласан зүрх хэрхэн догдолдогийг
Уулзахгүй удахаараа хэрхэн санадагийг
Надаас асуугаач өөрийнхөө тухай
Би чамд дурлаж болох уу
Нүд минь ирэх зүгийг чинь ширтсээр суух юм
Хайрт минь гээд хайрт минь надад хэлээч

(Маралжингоо):
Уучлаарай гэхийг минь чи одоо сонсооч
Би чинийх биш гэдгийг ойлгооч
Учирсан хайр чинь чамд зовлон болно
Уучлаарай гэхийг минь сонсооч
Надад дурласан сэтгэлийг чинь
Өрөвдөх зүрх надад байлаа ч
Чамайг хайрлах зориг надад дутлаа

ДХ: Тэнгис шиг гүн хайр надад байна
Тэнд хоёулханаа л үлдэж болохгүй гэж үү
Битгий миний тухай бодооч гэж
Надаас гуйх хэрэггүй
Би зөвхөн чамайг л бодож байна

(Болд)
Баяртай гэхийг чинь сонсмооргүй байна
Чи минийх биш гэдгийг ойлголоо
Учирсан хайр минь надад жаргал болоогүй ч
Уучлаарай гэсэнд чинь тайтгарлаа

(Маралжингоо):
Намайг мартаач дээ яг одооноос
Чи тэгж чадахыг би мэдэрч байна
(Болд):
Сэтгэлд чинь дурсамж болон үлдье

ДХ:

(Маралжингоо)
Би яг одоо юуны ч тухай бодмооргүй байна
Битгий надад дурлаач гэж гуймаар байна
Болохгүй учралын араас нэгнээ зовоогоод яахав дээ
(Болд):
Яагаад хайрт минь яагаад
Ядаж ганцхан удаа үнсүүлээч
Тэвчих хүсэл минь алдуурлаа
Тэврэх мөрөөдлийг минь өгөөч

ДХ:


Үг: Х.Соёмбо
Ая: Д.Болд
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2