Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Nara - Уучлаарай залуу минь

8:49 AM
Би чиний уран цэцэн үгэнд автахгүй
Би чиний ганган дэгжин өнгөнд хууртахгүй
Би чиний зузаан хэтэвч мөнгөнд дурлахгүй
Би чамд таалагдах гэж урдуур хойгуур чинь гүйхгүй

Дх: Учир нь би эрх чөлөөт хэнээс ч хараат бус нийгэм
Улиг болсон хайрын түүхээс би залхана
Уучлаарай залуу минь чи надаас болгоомжлоорой
Урхинд минь орсон цагт гарна гэж бүү бодоорой

Хань болох хүн чинь би биш би тун томоогүй
Хайрын тухай ярианд чинь би ер догдлоогүй
Халуухан янаг ч гэлээ чинийх болоогүй ээ
Харин тэглээ гээд битгий байн байн залгаарай

Дх: *3
Read On 0 - сэтгэгдэл

Лхагвасүрэн - Хайртай гэхээсээ өмнө

8:49 AM
Чамдаа би хайртай гэж хэллүү
Чамаасаа өөр хэнд ч ингэж хэлээгүй
Чамайг байхад зүрх баяраар дүүрч
Чиний эзгүйд сэтгэл гунигладаг

Чамайгаа би хайраа гэж дуудлуу
Чамаасаа өөр хэнийг ч ингэж дуудаагүй
Чамайг уйлахад зүрхэнд бороо ордог юм
Чиний инээдэнд сэтгэлд нар гийдэг юм

Дх: Чи хайрын минь тэнгэр
Чамтай л би дүүлэн нисдэг юм
Чи хайрын минь тэнгис
Чамтай л би цэнгэн жаргадаг юм

Чамайгаа би жаргааж чадсан болов уу
Чамайг эсвэл зовоосон нь ч их юм уу
Чамдаа би бүхнээ зориулсан ч
Чиний хайранд чиний хайранд амьдарч чадаагүй

Дх:

Чамдаа би баяртай гэж хэллүү
Чамаас эсвэл чимээгүйхэн явсан уу
Чамгүй өдрүүд цаашаа хөвөрлөө ч
Чиний зүрхэнд хайраа үлдээе дээ

Дх:

Чамдаа би хайртай гэж хэллүү
Read On 0 - сэтгэгдэл

Баярцэцэг, Ганбаа - Шөнө дундын бүжиг

8:49 AM
Цэцгийн дэлбээнд алчуур унагах шиг
Чамдаа би хайраа үлдээлээ
Сэтгэл минь зунаараа дэлгэрсээр байтал
Сэрүү татаад даарах шиг

Сэтгэл минь зунаараа цэцэглэсээр байтал
Сэрүү татаад даарах шиг

Чинийхээ хайрыг би
Цөхрөлийн дэргэдээс олох гэж үү
Цээжинд чинь зүрхээ нааж
Хэлж амжаагүй үгээ шивнэе дээ

Дх: Жаргаагүй үлгэрийн өвөрт
Чамайгаа тэвэрмээр л байна
Сайхан хайр үлдлээ дээ *2

Жаргалын дууг нулимстай дуулах шиг
Залуу нас минь надад цөхөрлөө
Хайр минь хавраараа дэлгэрсээр байтал
Хүний жаргалаас холдох шиг

Хайр минь хавраараа цэцэглэсээр байтал
Хүний жаргалаас холдох шиг

Чинийхээ цөхрөлийг би
Нулимсны чинь төгсгөлөөс харах гэж үү
Зүрхэнд чинь хацраа нааж
Хэлж амжаагүй үгээ шивнэе дээ

Дх:
Read On 0 - сэтгэгдэл

A Cool - Энхрий

8:49 AM
Миний энхрий хайр минь

Үүрээр буусан шүүдрийн ариухан дусал шиг
Үзэсгэлэнт чи минь миний сэтгэлийн энхрий хайр
Зүйрлэшгүй мөрөөдлийн түг түмэн харгуйгаас
Зөвхөн би чамайг хайж олсон миний зүрхний эмзэгхэн хайр минь чи
Хацар даган урсах миний хайрын нулимс минь
Хагацашгүй бидний хайрын түүхийн дурсамжийг хөглөнө

Дх: Энхрий чиний хайранд уяран сэтгэл зүрхээ зориулна би
Хэзээ ч хувиршгүй амьдралаа туулъя би
Ганцхан чамдаа мөнхөд зориулъя би энхрий минь
Зөөлөн булбарай уруулыг чинь мөнхөд хайрлан үнсье би
Зүйрлэшгүй мөрөөдлийг хамт туулъя би
Зөвхөн чамдаа үүрд зориулъя би өө энхрий минь

Наран тэнгэрт мандаж ертөнцийг гийгүүлнэ
Нандин сэтгэлийн хүслийг чиний минь хайр гэрэлтүүлнэ
Насан туршдаа хайрлая ганцхан чамайгаа энхрий
Намуухан уянгалаг ялдамхан чиний минь хоолой

Дусал дуслаар шиврэх анхны бороо шиг
Дурсамжаа би дуу болгон чам руу илгээе
Дуулах дууны минь

Дх:

Хэрвээ хайрт минь чи надад гомдсон бол уучил
Хэлж амжаагүй ээ би ганцхан чамдаа би хайртай
Дусал дуслаар шиврэх анхны бороо шиг
Дурсамжаа би дуу болгон чам руу илгээе
Дуулах дууны минь

Дх: *2
Read On 0 - сэтгэгдэл

Мөөжиг - Хайрын сарнай

8:48 AM
Сэтгэлийн үгээ чамдаа би хэльюү гээд
Санааширч суусаар зөндөө удлаа даа
Сайхан сарнай минь соёолж гүйцээд
Саруул талаа чимэглэн ургалаа

Дх: Өө өө өө хайрын минь ганц сарнай
Өр зүрхэнд минь дэлбээлээч дээ

Анхны хайрын уяхан дуугаа
Аялаж хоёулаа дуулж үзье дээ
Амгалан цэнхэр энэхэн орчлондоо
Аз жаргалтай амьдарч явъя даа

Дх: *2

Хайрын сарнай сэтгэлээ би чамд өгсөн
Хайрын сарнай сэмхэн чамд дурласан
Хайрын сарнай сэвтэж амжаагүй миний хайрын сарнай

Дандаа чамайгаа мөрөөдөн мөрөөдсөөр
Далай шиг сэтгэлдээ энхрийлж явъя даа
Хүнлэг орчлонд төрсний заяа
Хайрын дээдээр хайрлаж явъя даа

Дх: *2
Read On 0 - сэтгэгдэл

Эгшиглэн - Хоёр хоёрын тав

8:48 AM
Надад байхгүй бүхэн чамд минь байгаа гээд
Намайг хайрлаач гээд гэвч чи минь шивнээгүй
Одоо би хүлээж гүйцлээ надад хэцүү байна
Ондоо нэгэн түүнийг хайрлана гэхээс би уйлмаар

Хайр минь чи сонсооч чамайг эхэлбэл би
Хайрлан чамд дуулах сэтгэл бас надад бий
Асуух хархан нүдний чинь өмнө үнэн хариулт надад бий
Амьсгалаар аргадан чамдаа хэлэх үгс надад бий

Дх: Хайрлан чамайгаа үнсэж тэврэхсэн
Харамсаж санаа алдахгүй харамлан өөртөө үлдээе
Эрхэлж чамдаа би чинь жаргахсан хайр минь чи минь гэрэлтээч
Хайрын бороонд чи хайртай гэдгийг минь сонсооч

Хайраа гэж дуудах дууны өнгийг чи сонс
Хайрлуулахаар ирсэн чамайгаа чанга тэвэрнэ
Жаргахын үедээ хайрын амьдрал богинохон санагдана
Жаргаах хүнгүй ганцаар өөртөө гомдож яах вэ

Дх:

Надад байхгүй бүхэн чамд минь байгаа гээд
Намайг хайрлаач гээд гэвч чи минь шивнээгүй
Read On 1 - сэтгэгдэл

Анхаа, Халиун - Жаргалын цэцэг

8:48 AM
Зөөлөн уруулаар чинь үнсүүлэх би маш дуртай
Зөрүүд зан гаргаад аргадуулах би дуртай
Зөндөө ихээр саначихаад тэврүүлэх би бас дуртай
Зөөлөн бороонд чамтайгаа алхах дуртай

Дх: Хорвоод ховорхон жаргалын цэцэг минь
Хос зүрхэндээ чамайгаа энхрийлнэ
Чи бидний хайр аз жаргалтай

Дурлаж догдолсон зүрхээ хорьж бас би дийлэхгүй нээ
Хонгорхон чамдаа хайраа би үүрд амлая
Зөвхөн чиний минь инээдээр өвлийн цасан будрах шиг
Өр зүрхнээсээ чамдаа би чинь хайртай юм

Дх:

Хайрт минь үнэрлэе би чамайгаа чанга тэвэрье
Уянгалаг дуу бүхнийг чамдаа зориулж аялъя
Хязгааргүй ихээр хайртай гэдгээ чамдаа би амлая

Зөөлөн уруулаар чинь үнсүүлэх би маш дуртай
Зөрүүд зан гаргаад аргадуулах би дуртай
Зөндөө ихээр саначихаад тэврүүлэх би бас дуртай
Зөөлөн бороонд чамтайгаа алхах би дуртай

Дх:
Read On 0 - сэтгэгдэл

Анхаа, Халиун - Хайр

8:48 AM
Энгийн даруухан чи хэвээрээ
Эелдэг зантай шүү чи минь дөлгөөхөн
Зүрхийг минь догдлуулдаг чи минь хэвээрээ
Зүйрлэшгүй чамайгаа боддог хэвээрээ

Дх: Хайртай гэдэг үгийг минь
Чи минь бүү мартаарай
Хайртай чамдаа итгэдэг шүү
Дэргэд минь үүрд байгаарай

Хайранд минь байдаг шүү чи хэвээрээ
Харцанд минь тогтдог шүү чи минь энхрийхэн
Олон жил өнгөрсөн ч өөрийн зангаараа
Оломгүй их хайрыг наддаа өгчээ

Дх: Хайртай гэдэг үгийг минь
Чи минь бүү мартаарай
Хайртай чамдаа итгэдэг шүү
Хайрт минь бүү мартаарай

Хайртай гэдэг үгийг минь
Чи минь бүү мартаарай
Хайртай чамдаа итгэдэг шүү
Дэргэд минь үүрд байгаарай *2

Хонгор минь олон жил өнгөрсөн ч өөрийн зангаараа
Оломгүй их хайрыг чи минь наддаа өгчээ
Би чамдаа хязгааргүй их хайртай
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа - Санаж байна

8:50 AM
Чи миний хайрын наран
Чин зүрхний хүслийн минь саран
Энэхэн сэтгэлийг догдлуулсан
Энгийн биш миний нандин хайр
Энэхэн сэтгэлийг догдлуулсан
Энгийн биш миний нандин хайр

ДХ:Зүрхэнд шингэсэн зүүдэнд ирсэн
Зөвхөн чиний харцыг санаж байна би хайрын тэнгэр минь
Зүрхээ чагнан байж чамайг хүлээнэ*2

Чи миний хайрын эзэн
Чин зүрхний ганцхан жаргал минь
Гэгээн гунигийг үргээсэн
Гэрэлт насны миний ариун хайр
Гэгээн гунигийг үргээсэн
Гэрэлт насны миний ариун хайр

Хамтдаа жаргасан хайрыг мэдэрсэн
Сайхан чиний үнсэлтийг санаж байна би хайрын тэнгэр минь
Зүрхээ чагнан байж чамайг хүлээнэ

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Нэгэн зүгт - Улаан сарнай

8:50 AM
Час гэгчийн улаан сарнайг
Чиний гарт өргөн зогсохдоо

Өнгөт орчлонгийн түмэн цэцгээс
Өөрийн дуртай улаан сарнайг
Зүг зүгийн олон охидоос
Зүгээргүй чамдаа энэ улаан сарнайг

Хээрийн цэцгийн сайхныг нь шилж
Хэнд ч өгч байгаагүй энэхүү цэцгийг
Хүний охин чиний гарт
Хүсэл хайрын бэлэг тэмдэг болгон

Дх: Час гэгчийн улаан сарнайг
Чиний гарт өргөн зогсохдоо
Миний хайр чиний хайртай учирч
Мөнхөд гэрэлтэх од шиг гялалзана

Хайр бялхсан энэхүү цэцгийг
Харц булаам охин чамдаа
Хорвоогийн олон охид дундаас
Хонгор чамдаа энэ улаан сарнайг

Байгалийн цэцгийн сайхныг нь шилж
Бусдад өгч байгаагүй энэхүү цэцгийг
Булбарайхан чиний гарт
Бодол сэтгэлийн билэг тэмдэг болгон

Дх: *2
Read On 0 - сэтгэгдэл

Болд - Миний хоёр эрдэнэ

8:50 AM
Даарахад минь сэтгэл нь жиндэх юм
Өвдөхөд минь дагаад зовох юм
Бүлээцэхэд минь одоо л тайвшрах юм
Эдгэрэхэд минь дагаад хөөрөх юм

Миний ээж хүүгийнхээ
Бодол дотор минь үргэлж залуухан
Миний ээж хүүгийнхээ
Хайран дотор хайрлагдана

Ухаанд минь үг нь сургаал юм
Уруудахад минь харц нь зэмлэл юм
Давахад минь уухай нь омогшил юм
Баярлахад минь дуугүй л үнэрлэх юм

Миний аав хүүгийнхээ
Цээжин дотор сүмбэр уулс юм
Миний аав хүүгийнхээ
Хүндлэл дотор хайрлагдана

Алтан нарны гэрлийг алганыхаа хонхорт тоссон
Амьдралыг мөнхийн рашаан гэж амсуулж өсгөсөн ээж минь та
Мөнгөн сартай үдшээр айдас үргээсэн аавын өвөр
Амьдралын зөөлөн хатууг үлгэр болгон хэлж өсгөсөн аав минь та

Нөмөрт нь суухад амгалан юм
Дэргэдээс нь би холыг зорих юм
Зүүдлэхэд минь зөнгөөрөө мэдрэх юм
Амьдралд минь сүүгээ өргөн ерөөх юм

Миний аав хүүгийнхээ
Хүн байхын эрдэнэ юм
Миний ээж хүүгийнхээ
Хайр байхын эхлэл юм
Хүн байхын эрдэнэ юм
Read On 0 - сэтгэгдэл

Honeymoon - Хар дарсан зүүд

8:50 AM
Яг үнэндээ ахиад би чамтай учрахгүй гэж
Юу ч асуулгүйгээр чи намайг орхих боллоо гэж
Урсах нулимсыг минь чи арчихгүй байна гэж би
Уйлсан сэтгэл минь чамайг зүүдэллээ

Хайрлах сэтгэлээ минь аваад хаа нэгтээ рүү чи яваад
Хайраа нуугаад байна гэж би зүүдэллээ
Хүсэл бодлоо аргадаад ганцаараа үлдлээ гэж би
Хүйтэн хөлсөө цувуулан зүүдэллээ

Дх: Хар дарсан зүүд байлаа
Хар дарсан зүүд байлаа
Чамгүйгээр амьдрал хар дарсан зүүд байна *2

Чи хэлээч яг одоо би чиний хувьд хэн гэдгийг
Чи сонсооч хэлэх үгийг минь чи мэдрээч чин сэтгэлийг минь
Урваагүй зүрхийг минь чинийх гэж итгээрэй
Уулзахгүй байна гэж чамайг зүүдэллээ

Зүүд биеллээ гэж би айлаа зүгээр дэргэдээс битгий холдооч
Зүрх минь харуусал тээж үлдмээргүй байна
Ийм зүйлийг хүсээгүй би чамаасаа хайрт минь
Дандаа тэвчихгүй байна гэж чамайг зүүдэллээ

Дх:
Read On 0 - сэтгэгдэл

Sunderya - New Year Waltz

8:50 AM
Цалин мөнгөн тэнгэртээ
Цасан угалз наадуулсан
Цагаан торгон өмсгөлдөө
Цацаг чимгээ сагсуулсан

Цагаан торгон өмсгөлдөө
Цацаг чимгээ сагсуулсан

Сүрлэг Монгол орныхоо
Өлчир жавхааг бадраасан
Сүлд модныхоо наадмаар
Өвлийн элчийг хариулцгаая

Сүлд модныхоо наадмаар
Өвлийн элчийг хариулцгаая

Хөгжин дэвших эгшгээрээ
Улирах жилийг бялхаасан
Өрнөн тогтнох буянаараа
Угтах оноо мялаасан

Сүрлэг Монгол орныхоо
Өлчир жавхааг бадраасан
Сүлд модныхоо наадмаараа
Яруу дуугаа өргөцгөөе

Сүлд модныхоо наадмаараа
Яруу дуугаа өргөцгөөе
Read On 0 - сэтгэгдэл

Sweetymotion, Чинбат - Төрийн дуулал

8:50 AM
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж үүрд мөнхөжнө

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур хэл соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Read On 0 - сэтгэгдэл

Амархүү, 3 охин - Зүрх чам руу

8:50 AM
Зөрөөд өнгөрөхдөө чи над руу нүдээрээ инээсэн
Зөөлөн инээмсэглэлд чинь би дурласан

Дурласан би чинийхээ энхрийхэн харцанд
Хоргодсон миний зүрх чинийхээ дэргэд
Зөрөөд өнгөрөх тавилан биднийг төөрүүлээгүй
Хүрээд ирсэн хайр минь

Учирсан би анх чамтайгаа өвлийн цаснаар
Уулзах бүртээ нууцлаг сайханд чинь татагдсан
Хайрлаж учирсан бидэн хоёрын дурлал
Хоног өдрүүдийн минь жаргал

Дх: Зөөлөн зөөлөн цасан хаялна
Зөвхөн миний уруул дээр хайлна
Уулзах мөчөө хүлээж суухдаа дуу аялна
Халуухан зүрх минь чам руу *2

Нартай бас цастай өвлийн намуухан өдөр
Хайр дүүрэн сэтгэл чи намайг зорьж ирсэн
Намайг чамайг догдлуулсан энэхэн учрал
Ариухан хайрын минь эхлэл

Дх:

Чамтайгаа хамт байхад би нэг л өөр
Чиний нүд чимээгүй ширтэх харц чинь
Намайг жаргалтай болгох юм
Гараас минь чи зүрхлэн атгахад итгэл төрсөн
Ганцхан чамд хайртай гэж сэтгэлдээ би шивнэсэн

Дх: *2
Read On 1 - сэтгэгдэл

Ану - Хацрыг минь даарвал тэврээрэй

8:50 AM
Хаялах цасанд шивнэсэн хүсэл минь
Цагаахан түүн шиг ариухан байсан
Энхрийлэх хайр минь хэзээ учрахыг
Эргүүлж надад хэлэх болов уу

Хотын гудамжаар болзон алхах залуус
Зул сарын тухай догдлон ярилцаж байна
Эргэн тойрон цасаар хучигдсан шөнө
Эрхлэн байж чамдаа үнсүүллээ

Дх: Будраад л байгаасай цасхан минь чи
Буухаас чинь өмнө харах би дуртай
Хайрлаад л байгаасай хонгор минь чи
Хацрыг минь даарвал тэврээрэй

Маргааш ахиад л шинэ өглөө ирнэ
Магадгүй чи хаалгыг минь зөөлөн тогшино
Хүлээсэн хайраа олоод би мишээнэ
Хүйтэн ч гэсэн өвөлд би хайртай

Дх:

Гэгээхэн өнгө шигээ нэг л сайхан
Зуун өвлийг ч чамтайгаа туулах юмсан

Дх:*2
Read On 0 - сэтгэгдэл

Нэгэн зүгт - Хайр хүлээсэн цас

8:50 AM
Эхний ширхэг сормуус дээр чинь
Эрхэлж тогтон бүжиж байна
Эгшин зуур чамдаа дурлалаа
Эсвэл миний зүрхэн тольт дээр
Зун шиг өвөл айлчилчихаад
Зугаацна уу надаар сэтгэлээ
Эмзэгхэн сэтгэлийг эгшиг бүрт чиний нэртэй
Ийм үдшээр чамтайгаа болзох дуртай

Дх: Жаргалаа дөрвөн улиралд хувааж
Цастай хамт чам дээр бууна
Хайраараа зүрх зүрхээ асаавал
Цагаан талд дэлгэрнэ ээ

Харзны усанд унасан сарнаас
Хайр гуйхаар шөнө очсон
Харин тэр чамайг зааж өглөө
Чиний харцанд дув дулаахан
Өвөл төрсөн ангаахай би
Өөрөөсөө ч илүү чамд хайртай
Энэ өвлийн эхний цасанд
Гэгээ нэмсэн учрал минь
Эцэсгүй төгсгөлгүй өвлийн дурлал

Дх:

Нэг өвлийн туршид цас хүлээсэн
Энэ өвлийн хүйтэнд хайрандаа бүлээцлээ
Гэрэл гийсэн тэргэл сарны дулаан илчинд
Эгэл төрхөнд чинь би бүрмөсөн ууссан

Дх:
Read On 0 - сэтгэгдэл

Батсүх - Амьдрал

8:50 AM
Амьдрал гэдэг диваажин биш шүү дээ
Хүн гэдэг чинь гэгээн бурхан биш шүү дээ
Орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдаг юм
Хагацахгүй хосууд учрахгүй хоёр гэж байдаг юм
Учралт хоёр нь чи бид хоёр уу

Дх: Гэхдээ хүний амьдрал гэдэг
Татаад бэхэлсэн утас биш ээ *2

Жаргал зовлон хамт энэ хорвоо дээр
Жаргалыг би чамдаа хоосон амлахгүй дээ
Орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдаг юм
Хагацахгүй хосууд учрахгүй хоёр гэж байдаг юм
Учралт хоёр нь чи бид хоёр уу

Дх:

Гай гэдгийг хэзээ ч хүсэхгүй шүү
Зовлонг би яасан ч өөрөө би дуудахгүй дээ
Орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдаг юм
Хагацахгүй хосууд учрахгүй хоёр гэж байдаг юм
Учралт хоёр нь чи бид хоёр уу

Дх:
Read On 0 - сэтгэгдэл

UFO - Хайсаар хүлээсээр

8:50 AM
Цонх нээж хаана
Чиний зүүд дууг хайна
Лонх хонх байнга
Миний өөр бие хаана?

Нэрийг чинь би хайна
Миний мөрөөдлөөр өдрүүд урсан өнгөрч
Уулзахгүй зам нийлж учраагүй нүд дунд
Удаан удаан хүлээнэ

Үүл уйлж нийлж удахгүй үүр цайж
Тавь зуун хорь адилхан зүйл өөр
Надаас урваагүй миний мөрөөдөлд
Ганцхан чиний дурлал
Намайг хүлээхгүй улирал бүхэнд чи
Миний дэргэд үлдээч

ДХ:Хэзээд чи миний дэргэд
Хэлэхгүй үнсэлт дурлал
Мэдэхгүй мэдрэмж учралд
Маргаашгүй жаргал хүлээнэ
Ахиад хүсэхгүй өөрөөсөө
Андуурч хараагүй цагийн зүү
Хэзээд чи миний дэргэд

Цонх нээж хаана
Чиний зүүд дууг хайна
Лонх хонх байнга
Миний өөр бие хаана?

Нэрийг чинь би хайна
Миний мөрөөдлөөр өдрүүд урсан өнгөрч
Уулзахгүй зам нийлж учраагүй нүд дунд
Удаан удаан хүлээнэ

ДХ: *2
Read On 0 - сэтгэгдэл

Соронз - Шинэ жил чамтай

8:50 AM
Хүслийн цагаан цасан үдшийн тэнгэрт будраад
Хүлээсэн сэтгэлийг баясган шинэ жил айлчлан ирлээ
Зөөлөн цасан будраад зүүдний юм шиг үдшээр
Шинэ жилийн халуун мэндийг чихэнд чинь шивнэе

Дх:Зөн совингийн цагаан өвлийн жавар
Сондор мөнгөн мөсний гялбаанд
Сормуусандаа цастай чамайгаа хөтлөх би дуртай
Будран сувдрах тэр л цасан ширхэг
Буцааж болохгүй тэр л өдрүүд шиг
Тансаг бас намуухан бударна цасан ширхэг

Өвлийн цэнхэр үдэш өөрөө ч мэдэлгүй дуулаад
Шүхрэн цаанаас сэмхэн харвал шинэ жил ирж явна аа
Ногоон модод гоёод нэвсийсэн цасан гялбаад
Хонгор чамдаа гүйгээд очмоор хайрын шинэ жил ирлээ

Дх:

Шинэхэн орсон цасны гялбаанд
Тансаг чимсэн модны далбаанд
Хундага дарсаа дээш нь тулгаад
Бүжгийн талбайд залуус цуглаад
Хүн бүхний сэтгэл хөөрөн баясна
Аз жаргалаар дүүрэн инээд хөөрөөр бялхсан
Ширхэг цасан будраад бидний дээрээс орж
Шинэ жилийн мэндийг хүргэе

Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохилж
Цасан одод дээрээс будран малгайлахад
Халуун үнсэлт мэт дарсаа тулгаж
Хамгаас сайхан шинэ жил шинэ оноо угтацгаая

Дх:
Read On 0 - сэтгэгдэл

Онон - Тайвширал

8:50 AM
Тэд тэнэцгээнэ би өнөөдөр
SBN телевизийн мэдээгээр чамайг үзсэн
Зурагт минь энэ бүгдээс залхсан мэт эвшээнэ
Нойтон гудамжаар хүмүүс нэгэн зүгт гүйцгээнэ
Хаа нэгтээ олныг хамарсан их үймээн
Камертон хамтлагийн тоглолтыг үзэцгээнэ

Дх: Газар ширтсэн харц эсвэл сормуусанд торсон нулимс уу
Эсвэл гарт шигдсэн өргөс үү
Энэ хотоос гарахаас зүрхээ нэг амраахаас
Энэ бухимдлаа дарахаас
Тэдэнтэй хамт явах уу эсвэл сөрж ганцаараа үлдэх үү
Бүхнийг бясалгах уу би эндээ л үлдэхээс
Ертөнцийг аргадахаас та нарыгаа аврахаас

Тэд авирлана гэвч үнэндээ цөхрөнгөө барна
Хаа нэгтээ хүүхэд уйлж тэд чихээ таглана
Тэдний дунд ганц эмгэн таримал цэцэг зарна
Би уйлахгүй ээ би одоо өөрөөр яах ч билээ
Явахгүй ээ та нартайгаа би эндээ үлдэнэ
Сэтгэлээ түр хаяхаас та нарыгаа аргадахаас

Дх:

Би хайрыг хайсан сүнс үү
Эсвэл энэ ертөнцийг олсон хүн үү
Чи хэлээч би тэгвэл мэдэхээс
Би чамайг олсон уу эсвэл хэтэрхий холдсон уу
Хайрыг олсон хүн хэзээ ч чамаас холдохгүй
Чи үүнийг мэдрээч би чамд хэлэх үү
Түүнийг мэдрэв үү чи одоо хэлээч

Дх:
Read On 0 - сэтгэгдэл

S4 - Чи надаас холдоо юу

8:50 AM
Намайг гэсэн чиний сэтгэл
Намрын навчис хагдран байна уу /хонгор минь/
Алслан явахдаа эргэж хараагүй
Амраг чамайгаа гомдоогоо юу

Хийсэх навчны шуурган дунд
Хичнээн удаан би хүлээв дээ чамайгаа
Буцаад ирэхийг чинь хүлээгээд би
Будан манан дунд ганцаардана

Дх: Чиний сэтгэлийг би алдсан ч юм уу даа
Чимээгүй чи надаас холдоо юу
Тэгээд чи надаас явж болсонгүй ч юм уу даа
Хэцүү байсан уу надад хэлээч

Чамайг гэсэн миний зүрхэнд
Хаврын цэцэгс үргэлж дэлгэрдэг
Хойноос чинь харуулдах миний зүрхэнд
Хорвоогийн зовлонгоор дүүрээ юу

Итгэл сэтгэлийн баяр дунд
Энэ минийх би гэж чамайгаа хайрласан
Эргээд ирэхийг чинь хүлээлээ би
Энэ л орчлонд би чинь ганцаардана

Дх:

Итгэл сэтгэлийн баяр баясал гуниг дунд
Энэ минийх гэж би чамайг зүрхнээсээ хайрласан
Эргээд ирэхийг чинь хүлээлээ би чинь ганцаараа
Хэцүү байсан уу надаас явахад би ганцаараа

Хийсэх навчны шуурган дунд
Хичнээн удаан хүлээв дээ чамайгаа
Буцаад ирэхийг чинь хүлээгээд би
Будан манан дунд ганцаардана

Дх:
Read On 0 - сэтгэгдэл

Sync - Уучил

8:50 AM
Зүрхэнд минь цохилох хайр бүхэн
Зөвхөн биднийх болохоор
Зүгээр л биенээ хайрлах гэж хамт байсан юм
Дэндүү их хайртайдаа урсах нулимсаа барьж би дийлсэнгүй
Дэргэдээс чинь хол хайрлаж байгаад уучлаарай

Гунигт зүрхийг чинь аргадаагүйд уучлаарай
Гунигийн нулимсыг арчаагүйд уучлаарай
Гуниг тээсэн нүдийг чинь анзаараагүйд уучлаарай
Хаврын бороонд норсон хацрыг чинь үнсээгүйд уучил

ДХ:Гунигийн бороо шивэрч л байг
Нүдэндээ чи нулимс битгий дусаагаарай
Хайрын бороо шивэрсээр л байна
Гунигийн бороо шивэрч л байг
Нүдэндээ чи нулимс битгий дусаагаарай
Хайрын бороо шивэрсээр л байна хайрт минь

Эрхэлж тунисан гарыг чинь атгаагүйд уучлаарай
Энхрий ялдам инээдийг чинь анзаараагүйд уучлаарай
Эрхэлж намайг үнссэн үнсэлтийг чинь тоогоогүйд уучил
Энгэрт минь налаад эрхэлсэн чамайг хайрлаагүйд уучил

ДХ:

Тэгэхэд орхиод явсан намайгаа уучлаарай
Тэвэрч үнсээд яваагүйг минь уучлаарай
Тэргэл сартай шөнөөр дуулаагүйд уучлаарай
Харууссан сэтгэлдээ чамайг хайрласныг минь уучил

ДХ: *2
Read On 0 - сэтгэгдэл

Астро - 1001 шөнөөр

8:50 AM
Гацсан цаг хугацаа ганцхан зүрх сэтгэл
Галзуу бодол минь гайхамшиг бүтээнэ
Урсах мөрөөдөл урсгал тэмүүлэл
Уртаас урт шөнөөр 1001 шөнөөр

Чиний миний амьдрал чив чимээгүй хөвөрнө
Чиний миний аз жаргал чив чимээгүй өнгөрнө
Чагнаач өөрийгөө мэдэрч өөрийгөө
Миний чиний мөрөөдөл 1001 шөнөөр

Гацсан цаг хугацаа ганцхан зүрх сэтгэл
Галзуу бодол минь гайхамшиг бүтээнэ
Урсах мөрөөдөл урсгал тэмүүлэл
Уртаас урт шөнөөр 1001 шөнөөр
Read On 0 - сэтгэгдэл

Ариунаа - Санаж байна уу

8:50 AM
Чиний харц миний сэтгэл зүрхэнд бороо болон шивэрсэн
Зөөлөн шиврэх борооны дуслууд миний зүрхэнд хайрыг мэдрүүлсэн
Үнсэх уруул чинь цохилох зүрхнээс хайрын илчтэй
Халуун сэтгэл хэлэх үг чинь жаргал авчирсан

Дх: Санаж байна уу анх харц тулгарснаа
Мартахын аргагүй халуухан үнсэлтийг
Санаж байна уу тэр сартай үдшийг хайр минь
Хайрын тэнгэрт одод түгснийг
Санаж байна уу хүлээсэн хайрыг
Дурлалын галыг зүрхний гүнд асаасныг
Санаж байна уу сайхан дурсамжаа хайр минь
Хүслийн бороонд хайр дэлбээлснийг

Чиний хүсэл зүүдний тэртээх төгөлд цас болон бударсан
Будрах цасны ширхэг ширхгээр учрах шивнээ чихэнд сонсогдсон
Хэлэх үг чинь салхины аясаар хайрын хүчтэй
Итгэл амтлуулсан урмын үгэнд хайр эгшиглэнэ

Дх:*2
Read On 0 - сэтгэгдэл

Тэмүүжин - Хайрын зарлан

8:49 AM
Зүсрэх бороотой яргуун дэлбээтэй хавраар
Зүглүүлж над руу учрал илгээв үү
Зүүдлээ ч үгүй тэр л харц
Зүрхний хайрын гэрэл байв уу

Дэврүүн хөвгүүний гэнэхэн сэтгэлээр
Дэгжин бүсгүйг ухаангүй ширтэв үү
Харц тулгаран чамтай учрахдаа
Дэврүүн хайрын баланд уусав уу

Дх: Бурмын амттай нар минь чи инээнэ
Булгилсан энэ зүүд биелэх мөчийг мөрөөднө
Дугараг сарны толионоос хайр мишээнэ
Дурлалд ээрүүлсэн сэтгэлд чи минь хургана

Зөвхөн чамдаа зүрхээ өгөхөд
Зөөлөн харцыг удтал хүлээв үү
Бусдаас чамайг харамлах сэтгэлийг
Бодол санаанд минь чи авчирлаа

Дх:*2
Read On 0 - сэтгэгдэл

Эрдэнэбаяр - Ааваа зорино

8:49 AM
Намрын сэрүүн салхинд найгах
Навч нь шаргал моддыг харахаар
Настай буурал аавын минь
Намба нь тодорч харагдах юм даа

Дх: Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зорино би
Усны толио царцахын цагтаа
Ухаант аавдаа очно би

Хангайн уулсын оргилыг харахаар
Хайртай ааваа санагалзах юм би
Харз усны тунгалгийг харахаар
Хан аавынхаа ухааныг бишрэх юм

Дх:

Хангайн энгэрт ургасан цэцэг шиг
Ханагар цээжинд чинь наалдахсан
Мөнх тэнгэрт шүргэх зулзаган хус шиг
Мөрөн дээр чинь сууж тоглохсон ааваа
Зүүдний минь унагыг хулжихаас өмнө
Зүрхний минь цэцгийг гандахаас өмнө
Халуун хураар үрээ тэтгэгч ааваа
Хайрынхаа үгээр хүүгээ шагнаач ааваа

Сэтгэл гэгэлзсэн сэрүүн намраар
Цэргээс хүү чинь халагдаад очно
Сэтгэл нь цайлган аав минь та
Сэмхэн мэгшээд угтах юм даа та

Дх:*2
Read On 0 - сэтгэгдэл

Fire (Далай) - Тусгай салаа

8:49 AM
Харахад бид энгийн байлдагч
Хацар бор даруухан хөвгүүд
Харин цаанаа хат суусан эрчүүд
Халирах айдасгүй тусгайгийн дайчид аа

Жирийн бид эгэл цэргүүд
Жинхэнэ тангараг өргөсөн эрчүүд
Нээрээ бид тусгай салааныхан
Нэрээ гаргасан эрэлхэг цэргүүд

Дх: Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана
Тусгай салаа давшина
Тулсан саадыг давна*2

Оломгүй холд хөл эцэхгүй
Онцгой даалгавар биелүүлнэ бид
Салаа жагсаж тулаанд бэлэн байна
Саадыг давах саарахгүй авхаалжтай

Дх:
Read On 0 - сэтгэгдэл

Очироо - Намайг уучил

8:49 AM
Буцааж болохгүй сэтгэлийг чинь яалтай
Буруу байсан ч өөрийнхөөрөө зүтгэсэн нь яалтай
Гаргасан алдаа минь бодсон шиг минь биш үү
Гараас чинь атган байж чамаас би гуйя

Хандаж хэлсэн үгийг чинь хайхраагүй нь яалтай
Хайр сэтгэлийг тоглоом гэж эндүүрсэн нь яалтай
Өнгөрсөн бүхнийг чинь мартаж чадахгүй л байна уу
Өөр хэн нэгэнд сэтгэл алдарсан ч юм уу

Дх: Намайг уучил найз минь шинээр эхэлье
Нарт хорвоогийн зовлон жаргалыг хамтдаа хуваалцъя
Намайг уучил намайг уучил
Нарт хорвоогийн зовлон жаргалыг хамтдаа хуваалцъя

Атгахан зүрхэнд минь алдаа бас оноо байгаа ч
Аясыг чинь тааруулах гэж амаа би үдэж байсан
Энэ миний харцнаас чи итгэл бас сэтгэл хайгаач
Эрснийхээ эцэст олвол намайгаа уучлаач

Хоромхон зуур өнгөрөх хоног хугацааг би яалтай
Холдож боломгүй сэтгэлийг бас яалтай
Зүрх сэтгэл минь зөвхөн чамд татагдана
Зүүд байсан гэж бодоод мартаж болдоггүй юм уу

Дх: *2
Read On 0 - сэтгэгдэл

Flame - Чиний зүрхнээс

8:49 AM
Чамтай учирсан гэдгээ өөрөө ч мэдээгүй
Удаан хугацаанд зөрж өнгөрснийг
Дөнгөж сая зүрх минь шивнэлээ
Гомдоосон бол уучил хайраа

Халуухан зөөлөн уруулыг чинь
Зүрх алдан чамайг анх үнсэж байсан
Хайрын модонд нэрээ сийлсэн
Сэтгэл шатан үдшийг өнгөрүүлсэн

Яг энэ цагаас чиний дэргэдээс холдохгүй ээ
Цээжинд цохилох зүрх чамайг хүснэ
Ариухан биеийг чинь энгэртээ тэврээд
Сайхан амьдралыг чамдаа шивнэе

ДХ: Хайрт минь би чамтайгаа алхахад
Харанхуй шөнө хүртэл гэрэлтэй
Аз жаргалын дарсыг наддаа амсуулаач хүлээж байна
Чинийхээ зүрхнээс
Хайрт минь би чамтайгаа алхахад
Харанхуй шөнө хүртэл гэрэлтэй
Ухаарсан мөч бүхнийг сэтгэлээрээ ариусгая
Аз жаргалын тэнгист хөвье хоёулаа

Халуухан зөөлөн уруулыг чинь
Зүрх алдан чамайг анх үнсэж байсан
Хайрын модонд нэрээ сийлсэн
Сэтгэл шатан үдшийг өнгөрүүлсэн

Яг энэ цагаас чиний дэргэдээс холдохгүй ээ
Цээжинд цохилох зүрх чамайг хүснэ
Ариухан биеийг чинь энгэртээ тэврээд
Сайхан амьдралыг чамдаа шивнэе

ДХ:*2
Read On 0 - сэтгэгдэл

Тэнүүн - Худлаа даа...

8:49 AM
Чи надад огт хайргүй байсан юм уу
Бэтгэртлээ ганцаардах байсан юм уу
Намайг жаргааж хэлсэн нандин хайрын үгийг би
Мартахгүй ээ би хэзээ ч мартаж чадахгүй ээ

Сэвсгэрхэн цагаан цас тэнгэрээс зөөлөн будрахдаа юу дуулдгийг
Хонгор минь чи даанч мэдэхгүй ээ

Чи надад огт хайргүй байсан юм уу
Тэр худлаа даа худлаа даа худлаа

Ямар гоё мөрөөдлийг хэний зүүднээс үзээ вэ
Янаг халуун үнсэлтийг хэнээс чи хүсээ вэ
Таньж мэдэхгүй хүнийг яах гэж чи үнсээ вэ
Хэнд хамаатай юм гээд юу чамаас үлдээ вэ
Тэнгэрээс будрах цасыг сайн чи сонсоорой
Тэндээс миний хэнд хайртай нууцыг олоорой
За тэгээд манан буухаас өмнө чи намайг эрж олоорой
Тэгж чадвал хорвоод хамтдаа мөнх нойрсоорой

Сэвсгэрхэн цагаан цас тэнгэрээс зөөлөн будрахдаа юу дуулдгийг
Хонгор минь чи даанч мэдэхгүй ээ*2

Чи надад огт хайргүй байсан юм уу
Тэр худлаа даа худлаа даа худлаа

Дуугүй суугаад баймаар гадаа намуухан байна
Даанч одоо явахгүй бол чи өөрөө уйлах гээд байна
Юунд ийм сайхан орой гав ганцаар уйлна вэ
Нулимс чинь цагаан цаснаас ямар сонин содон юм бэ
Энэ хэзээ чамайг надаас бүх мөсөн салгаа вэ
Хэдий ийм сайхан байсан ч би юундаа ядраа вэ
Энхрий чамайг бодон бодсоор дур хүсэл минь оргилно
Ийм сайхан орой зөвхөн чамтайгаа баймаар байна

Сэвсгэрхэн цагаан цас тэнгэрээс зөөлөн будрахдаа юу дуулдгийг
Хонгор минь чи даанч мэдэхгүй ээ*2
Даанч чи мэдэхгүй
Read On 0 - сэтгэгдэл

L Guards - Гоё эгч

8:49 AM
Балкон дээрээ тамхиа татах
Тэр эгчийг би харах дуртай
Орой болгон догдлон хүлээнэ
Өөр хэн нэгнийг тоож харахгүй

Харахаас хазахын заяа байхгүй ч
Түүнтэй байна гэж төсөөлдөг би
Хайртайн бол уу гэхээр бас биш
Шохоорхол гэж энэ юм бол уу

Дх: Найз нөхөд минь надад болохгүй гэсэн
Гэсэн ч гэсэн би түүнтэй учрахыг хүснээ
Болохгүй бүтэхгүйг нь мэдэж байгаа ч
Ямар ч байсан би түүнтэй учрахыг хүснээ

Ганцхан удаа үнсье гээгүй ч
Гарыг чинь би атгахсан
Хайртай юм бол уу гэхээр бас биш
Шохоорхол гэж энэ юм бол уу

Дх: *3
Read On 0 - сэтгэгдэл

Rokit bay & Gee, Tулгат - Микрофоны ард

8:54 AM
Дх: Энэ зүйлийг бид хийх гэж төрсөн мэт *3

Микрофоны ард төрсөн мэт

Микрофоны ард Монгол рэппэр түүний гарт
Мэдлэг бүхий Rhyme Book арван зургаан такт
Уншина би нүдээрээ дараа нь исгэрнэ шүдээрээ
Уршиг болж танхайрахаас өмнө яахаа чи шийдээрэй
Хэн нэгэнд дисс *аах үнэндээ бол амархан
Хэтэрсэн хэрүүлээс болж хип хоп энд хямрах нь
Бусдыг доор гэж өөрийгөө хөөргөж
Байгаа бацаануудад хэлэхэд жаахан ойр төөр гэж
Өөр гэж бодсон бүхэнд чинь адил тал бий
Зэрэгц сул зогс командлана халжий харжий
Рэпэд тэнцэх зураас татна
Түүнээс доош бичигдэгсэд мухардаж ам нь хатна
Шарандаа үзэн ядна шалчиганаж үхэн хатна
Хэн жинхэнэ real гэдгийг тэртэй тэргүй бүх хүн харна
Бусдын өмнө алиалж байхаар түр гацсан нь дээр
Дэмий дискээр чичирч байхаар уруул амаа хазсан нь дээр

Дх: Энэ зүйлийг бид хийх гэж төрсөн мэт *3

Hey my name is Tulgat I am coming through the window
Take the microphone and I am running to the kings through
In zone they come a freak like a nympho
For your info its just like a ringtone
Bingo its like enter the premises
Emcees remember to surrender your intelligence
Hands down leave it to the veterans
Im feeling like **** needing through your skeletons
Holding the mic I'm gonna hurt you with rokit bay
Most of the night were gonna serve you like bobby flay
Gee come over look at this pathetic souls
They need an another job cause they just need to let it go
Ohh no why is tulgat so cold
Why does he have to put his rappers in through cold
I'm waiting for better artist which I would hope to like
Say what you want to say punk this is the open mic

Дх: Энэ зүйлийг бид хийх гэж төрсөн мэт *3

Юу юу яасан юу гэнээ юу гээд байнаа дүү минь ээ
Юу гээд байгаа нь мэдэгдэхгүй юмыгаа чи дуу гэнээ
Алив наашаа суу хэнээ нэр чинь одоо хэн билээ
Дахиад дуулвал ээж аавд чинь хүргэнэ шүү би муу мэдээ
Тэгэхээр одоо дуу мэдээ дахиад одоо битгий дуулаарай
Дахиад битгий буу бариад энэ гадаадуудыг хуулаарай
Энэ бацаануудыг бид гурав өндөр уулын эгц уруу
Уралдуулан өнхрүүлэхэд Бобо бацаан нэгт оров
Одоо шатаана нэг дор нь бөөнөөр чинь би та нарыг
Гутааж байгаа тэд нар бол энэ хип хоп гэдэг жанрыг
Тэдний голд нь бид гурав ялгарч үлдэнэ дунд хуруу шиг
Тэдний мууг нь мэдрүүлэх гэж энэ дуун дээр бид хамт оров
Тэдний хандыг нам дарав болгов тэдний занг дарав
Жинхэнэ үлгэр жишээ болгон дагаж хөгжих зам зурав
Сонирхогчид алга болтол тэмцэнэ гэж би ам гарав
Мэдсээр байтал хулгай хийгээд та нар жоохон мангар уу

Микрофоны ард төрсөн мэт *4

Дх: Энэ зүйлийг бид хийх гэж төрсөн мэт *3
Read On 0 - сэтгэгдэл

Батсүх, Амархүү - Би чамдаа итгэдэг

8:54 AM
Хэсэгхэн зовлонгийн салхинд
Хэзээд чи намайг орхихгүй ээ
Хэцүүхэн амьдралын бартааг хамт туулахдаа
Хэзээ ч гараас минь тавихгүйд чинь

Өнгө мөнгөний зуурдын гялбаанд
Өртөөд чи дагаад сохрохгүй
Хоромхон жаргалын амт хоосон бусад мөрөөдлөөр
Хэрхэвч намайгаа солихгүйд чинь

Дх: Би чамдаа итгэдэг
Бүүр ч ихээр бас хайрладаг
Би хайраа дээдэлдэг хонгорхон бүсгүй минь
Би чамдаа итгэдэг
Бүүр ч ихээр бас хайрладаг
Би хайраа дээдэлдэг хайрт минь

Дэндүү жаргалын тэнгэрт
Дэрвээд чи дуулаад нисэхгүй
Үнэн сэтгэлээ чин зүрхний хайраа
Үүрд мартахгүй гэдгийг чинь

Дх: *3
Read On 0 - сэтгэгдэл

A Cool - Зөөлөн хайр

8:54 AM
Анх чамайг харсан тэр мөчийг санаж байна
Ариухан хайрын эхлэл гэж тэрхэн үед зүрх минь шивнэсэн
Уруул чинь зөөлөн харц чинь дулаан
Энэ их агуу хайрыг чамаас анх би мэдэрсэн

Дх:Хайр яагаад ийм зөөлөн зөөлөн юм бэ
Хагацлын өмнө чи очихдоо үнэнч байж чадах уу
Дурлал яагаад ийм зөөлөн юм бэ
Дутуу хайрласан хайр минь чамайгаа би үүрд хайрлахсан

Бороо зөөлөн шиврээд бодол болсон нууцхан сэтгэл минь
Болоогүй хайрын төлөө чи юунд зүрхээ чагнав
Мөрөөдөл минь биелэнэ мөнхөд чамайг хайрлана
Мөнхийн аз жаргалаар чамтайгаа хамт амьдарна

Дх:

Өө өө өө хайрт минь чамгүйгээр би гунигтай

Миний сэтгэлээс гарч буй энэ үгийг
Яг одоо чи минь сонсож буй гэдэгт би итгэж байна
Дахин хэлье чи миний зөөлөн хайр

Анх чамайг харсан тэр мөчийг санаж байна
Ариухан хайрын эхлэл гэж тэрхэн үед зүрх минь шивнэсэн
Уруул чинь зөөлөн харц чинь дулаан
Энэ их агуу хайрыг чамаас анх би мэдэрсэн

Дх:*2
Read On 0 - сэтгэгдэл

P.O.P - Надад хүртээгүй хайр

8:54 AM
Дх:Зүгээр зүгээр хайр нь буруу байхгүй хайрт минь
Уйлвал уйлаг хайр нь удаан уйлъя
Дуулвал дуулаг хайр нь уяраан дуулъя
Надад буруу байхгүй *2

Сар нь тэнгэртээ хайр минь энгэртээ байдаг даа
Чи намайг өөрийнхөө гэж үргэлж намайг хайрладаг даа
Үдшээр чамтай зугаалъя би үнэнч хайраа илчилье би
Ганцхан чинийх гэдгээ бурхны өмнө амлая би
Чамтай хамтдаа бас цугтаа байя гэсэн юм
Чамдаа хайртай гэчихээд намайг хаяад одсон юм
Би чамайг хайрлаж явсан юм чин сэтгэлээсээ
Түүнийг мэддэг хүмүүс үнэн үгнээсээ
Цэцэг мэт намайг дэрвэж явахад үеийн охид надад атаархдаг байсан
Үеийн хөвгүүд бас чамд татагддаг гэвч чи зүгээр байдаг л залуу
Гэхдээ чамтай харц тулгарсан үеэ би чинь
Хааяа чамайг над руу харахаар би хөөрхөн ч юм шиг
Тэр үедээ чиний хажууд би өөр хүн ч юм шиг
Гэхдээ хөөрхөн ч юм шиг танилцъя гээд надад ирээд
Одоо бодоход миний их зан чамтай зүүдэнд сэрээд

Хайртай гээд намайг зөөлөн тэврээч
Ханашгүй аз жаргалыг хоёул мэдрээд*2

Уйлвал уйл гэж намайг тоогоогүй
Дуулвал дуул гэж намайг ер анзаараагүй
Хайртай хайртай чамдаа үүрд хайртай гээд үнссэн
Хайрлана хайрлана чамайг үүрд хайрлана гэж амлая
Нандин хайрын мөнхийн туяа ингээд үүрд унтарлаа
Намайг чамайг бодох бүрийд сэтгэл минь хугарлаа
Ингээд бодоход бидэн хоёрт дурлалын түүх байсан гэж үү
Итгээд байсан чи минь намайг орхин одсон гэж үү
Хүн болгон амьдралд хөл алдаж сөгддөг
Хүрээд ирсэн хайртыгаа би хүнийх юм шиг харддаг
Сайхан амьдраасай гэж хүссэн юм болохоор дуулсан юм
Хайртай би чинь чамдаа хайраа хэлье
Дурлалын бурхан надад дурлал бас илгээсэн
Дуулим хорвоогийн жамаар хагацал бас илгээсэн
Аавын хүүгийн буруу биш ээ амьдралын хатуу ёс
Миний анхны хайр ахиад наддаа ирээч

Дх:

Санахдаа чамайг бодоод сэтгэл минь жоохон сэвтэйеэ
Өөр хүнийг бодъё гэсэн ч цээжинд нэг л зэвтэйеэ
Энэхэн үгээ чамдаа зориулаад би чинь хэлчихье
Чамдаа хайртай гэдгээ илчилье
Тийм ээ энэ бидэн хоёрын халуухан хайрын түүх
Нуугаад хэрэггүй ээ бас хэцүүхэн дурлалын түүх
Хаврын шөнийн аниргүйхэн бодолд автан автан сууна
Хайрын бурхан чи бид хоёрыг харан харан сууна
Амьдрал гэдэг далайд ч ариун хайр минь зүрхэндээ
Үнэнч хайр минь чамд ч гэсэн үнэн хэрэгтээ хүнийх
Хорвоо дэлхий уужим ч гэсэн хос залуусын хайр агуу
Амьдралыг би энэ дуугаар төсөөлнө
Нулимс гашуун гэдгийг хонгор минь чи мэдэх үү
Хайрыг гомдоосондоо чи өөр хүнд заах уу
Намайг сайхан хайртай учрахыг чи харах уу
Хаана ч явсан намайг чи мартахгүй байж чадах уу

Дх:

Хайртай гээд намайг зөөлөн тэврээч
Ханашгүй аз жаргалыг хоёул мэдрээд*2
Read On 0 - сэтгэгдэл

Нэгэн зүгт - Сэтгэлд тодхон харц

8:54 AM
Мишээл гэрэлтсэн чиний харц
Миний сэтгэлд тодоос тодхон
Мөрөөдөн дурлах чиний миний хайр
Мөнхөд миний сэтгэлээс уяатай

Дэврүүн хөөрхөн чиний харц
Дандаа миний сэтгэлд тодхон
Даруу дөлгөөн чиний минь хайр
Дурсамж болон сэтгэлд үлджээ

ДХ: Хайрлая чамайг хайрлан дуулъя
Хамаг бүхнээ зориулан дуулъя
Хайрлая чамайг хайрлан дуулъя
Хамаг бүхнээ зориулан дуулъя

Хайр гэрэлтсэн чиний харц
Хэзээ ч миний сэтгэлд тодхон
Халуун зөөлөн чиний минь хайр
Хувьрашгүй миний сэтгэлээс уяатай

Энхрий ялдам чиний харц
Эгэл миний сэтгэлд тодхон
Эелдэг даруу чиний минь хайр
Энгийн ч гэсэн сэтгэлд үлджээ

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Motive - Чамдаа

8:54 AM
Бид хоёрын учирсан тэр өдөр бороо шивэрч байсан
Хайрыг минь надтай цуг үлдээгээд явсан тэр өдөр харин цас хаялсан
Уйлж байхдаа чамаас гуйж байсан хайраа одоо дуу болгон чамдаа хүргэе

Хүслээр ирээгүй анхны хайр чи надад хатуурхаж
Хүйтэн өдөр үдшийн салхитай надаас чи явсан
Яагаад заавал миний энэ зүрх чиний төлөө байсан юм бэ
Ямар ч үнэгүй болсон хайр минь одоо үүрд хуучирсан

ДХ: Зөөлөн бороо гуниглан шивэрлээ ч цас орох болоогүйг би мэднээ
Зөвхөн чамдаа дуулах хайрын дуу зүрхэнд зогсох болоогүйг би мэднээ
Азаар учирсандаа би жаргалтай байсан ч чи минь явчихсан
Миний хайр дурсамж болон чиний зүрхтэй үүрд цохилно

Урсах нулимсны дусал бүхэн чамаас хайр нэхээгүй
Уучлал хүсэх итгэл болгон минь хариу хүсээгүй
Чамаас илүү намайг хайрлах хүн байхгүй гэж бодохоор
Надаас явсан чамайг санахдаа би дуулж байна

ДХ:

Одоо чамаас надад юу үлдсэнийг чи мэдэх үү
Орь ганцаар цохилох зүрх минь цагийн зүүтэй хамт үлдэв үү
Гунигаа дарж зүрхээ чангаллаа даанч чадахгүй нь ээ
Гуйж байсан хайр минь хайр минь жаргал болон хувирлаа

ДХ: *2
Read On 0 - сэтгэгдэл

Sweetymotion - Зүүдлээрэй

8:54 AM
Цэнхэр үдшийн сарнаас гэгээг нь гуйж зүүдлээрэй
Санасан сэтгэлээ шивнэн байж зүүдлээрэй
Чи минь зүүдлээрэй
Үүлэн цэнхэр туяанд нь үгээ нууцланхан зүүдлээрэй
Үүрийн оддыг буцахаас өмнө зүүдлээрэй
Чи минь зүүдлээрэй

Дх: Зүүдээ наддаа чи үлдээгээрэй
Зүүдлэхдээ ч хамт байгаарай
Сайхан шөнийн домгийн дунд хоёулаа
Сэрмээргүй л байна зүүдлээрэй
Сайхан шөнийн домгийн дунд хоёулаа хоёулаа баймаар байна

Шөнийн сэрүүн салхинаасаа үгийг нь чагнан зүүдлээрэй
Шүлгийн цэнхэр тэнгэрийг бодон зүүдлээрэй
Чи минь зүүдлээрэй
Усны сүүдэртэй үдшээр намайг аргаданхан зүүдлээрэй
Нарны туяа гийхээс өмнө зүүдлээрэй
Чи минь зүүдлээрэй

Дх:

Шөнийн сэрүүн салхинаасаа үгийг нь чагнан зүүдлээрэй
Санасан сэтгэлээ зөгнөн байж чи минь намайг зүүдлээрэй
Үүрийн оддыг буцахаас өмнө чи зүүдлээрэй
Цэнхэр үдшийн сарнаас гэгээг нь гуйж чи минь зүүдлээрэй
Нарны туяа гийхээс өмнө намайг харданхан зүүдлээрэй

Дх:
Read On 0 - сэтгэгдэл

Ариука - Үлдээч

8:54 AM
Харанхуй шөнө хайчих нь вэ надад үлдээч
Хайргүй гэж хэлээч надаа хэлээч надаа
Урамгүй тоглоом утсан хүүхэлдэй чинь байна
Усан нүдлэхээс бусдын бүү үлдээ чи минь
Анзаарвал анхаарвал алдаа чинь байна
Ганцаараа л тэнэг хүн шиг би гадаа чинь байна
Гаргасан үйлдэл бүхэн чинь гавласан гарыг минь
Ганцхан үүнийг биш устгасан нарыг минь яагаад
Амьдралын үнэ цэнэ олон асуултын эрмэг дээр ирсэн
Амрагтаа үнсүүлээд аз жаргал үгүйгээр сэрсэн
Гудамжинд таарахдаа чи анзаарахдаа
Гурван үгтэй хамт үлдээгээд эргэж харахдаа
Зөрөхгүй ээ гэжийн зүрх юу гэжийн
Аз жаргал хүсээд анд минь бүгдийг орхьё гэжийн
Харанхуй шөнө хайчих нь вэ надад үлдээч
Хайргүй гэж хэлээч надаа үлдээч надаа . . . .

Дх: Одоо л ганцаараа
Орхиод явсныг чинь бодохгүй
Ондоо хэн нэгнээр орлуулж сэтгэлээ хуурч чадах л байх чамгүйгээр baby
Гэвч чиний үнсэлт тэврэлтийг хүсэж байна
Чамгүйгээр үлдмээргүй байна.

Чиний үйлдэл бүхэн чинь чимээгүй бай
Чиний дэргэдүүр танихгүй болж тэгмээргүй байа
Дураараа чи үргэлж гэнэн зангаараа
Дуусгасан бүхнийг дийлсэнгүй зүрх сэтгэл дан ганцаараа
Тамхины утаатай өрөөнд тал шил архитай
Тааж мэдэхгүй мансууран ажиллах тархитай
Ойлгож барахгүй олон янзын асуудалтай
Онгорхой цонхон цаана нэг хүн уй гашуудалтай
Эмтрэх үүрэгтэй эмзэгхэн зүрхтэй
Эмэгтэй хүний хайр сэтгэлийг мэдрэх эрхтэй
Мөрөөдөл мөн байсан мөрөөдсөн хүн байсан
Мөрөөрөө алхаж яваад учирсан тэр зун байсан
Надад бүгд байсан чиний л тэр зүгт байсан
Намайг ойлгоорой гэсэн чиний үгт байсан
Чиний үйлдэл бүхэн чинь чимээгүй бай
Чиний дэргэдүүр танихгүй болж өгөхгүй байна. . .

Дх:

Гадаа бүгчим байна гунигын хөгжим байна
Гав гинжнээс өөр чамд надаас өгөх ч юум байна
Аз жаргалгүй амьдрал агаар нэвт цонх байна
Ахиад ирэхгүй эзэнтэй үүдний хонх байна
Танихийн аргагүй таавар шиг хайр
Тансаг үнэртэй алчууранд чинь тавьж өгсөн бэлэг байж
Хамгаас илүү өвтгөсөн ч чамайг зөвтгөсөн
Хайртай гэж хэлсэн үгийг чи сэрүүн зүүд гэсэн
Хамгийн сүүлчийн удаа сүүлчийн удаа
Хагцъя гэж хэлэхэд би чинь одоо уйлчаа юу даа
Эргэлзээгүй итгэсэн эцсийг нь хүртэл
Эхнээс хийж болох уу эцсийн нүүдэл
Дүрмээр биш хайр ямарч тоо хэрэггүй
Дүнгээр биш болохоор намайг одоо тоох хэрэггүй
Гадаа бүгчим байна гунигын хөгжим байна
Гав гинжнээс өөр чамд надаас өгөх ч юум байна

Дх:

Хуурамч мөрөөдөл,хуурамч хайр
Ирэхгүйг чинь надад шинэвжийнэ, хэлжийнэ, ойлгуулжийн
Read On 0 - сэтгэгдэл

The Lemons - Цаг агаар

8:53 AM
Цаг агаар тэнэг халуун
Хотын амьдрал нэгэн хэвийн үргэлжилсээр
Энхтайваны өргөн чөлөө
Өчигдөр уусан юмны нөлөө өө өө
Гэнэт чи гарж ирсэн
Нэрийг чинь би санахгүй гайхсан
Чи хэлсэн өчигдөр танилцсан
Би санахгүй өчигдөр уусан байсан уусан байсан

Дх: Чамайг би гомдоосон
Салахыг хүсэж эхэлсэн
Даанч чадахгүй
Намайг чи хуураагүй
Үргэлж хамт байхыг хүссэн
Уучлаарай

Хэд хоног сайхан байна
Хотын гудамж бас зусланд чамтай хамт хөтлөлцөөд
Чамтай тэгэх сайхан байна
Харин түүндээ баригдахаас би айна
Дотор муухайрч
Чи надад гэнэт хэлсэн
Найз залуутай гэдгээ
Үүнийг би хүлээж байсан

Дх:

Хамт байсан сайхан мөчүүд
Чиний хөөрхөн инээмсэглэл
Анх уулзсан хотын гудамж
Анх учирсан халуун шөнө

Дх:

Уучлаарай
Read On 0 - сэтгэгдэл

Sweetymotion - Санахын аялгуу

8:53 AM
Дх: Дэндүү их саналаа чамайгаа
Дэлхийгээ гандааж саналаа
Намар намрын борооноор
Уйлан байж чамайгаа саналаа

Анир талын салхи нь цэцгээ үнсээд хийслээ
Алчуур дүүрэн нулимс энгэрт эмтрээд болохгүйнээ
Намар намрын шувууд нуураа тойроод буцлаа
Нууцхан уйлдаг сэтгэл шувуудаа дагаад үймэрлээ

Нүүгээд байдаг үүлс уулсын оройд хургалаа
Нуугаад байдаг гэнэн гуниг нулимс болоод асгарлаа
Найгаад байдаг цэцэгс намрын салхинд бөхийлөө
Хайрлаад ханашгүй уйдашгүй амраг минь
Халуун зунаа дагаад буцлаа

Дх: *2
Анир талын салхи нь цэцгээ үнсээд хийслээ
Алчуур дүүрэн нулимс энгэрт эмтрээд болохгүйнээ
Намар намрын шувууд нуураа тойроод буцлаа
Нууцхан уйлдаг сэтгэл шувуудаа дагаад үймэрлээ

Амраг жаахан чамайгаа ирнэ гэж хүлээсэн
Зүүн уулын салхи нь зүсээ гундааж сэвэрлээ
Зүрхний хайртай амрагаа санахын эрхээр дуугаа дууллаа
Хайртай хайрт минь

Дэндүү их саналаа чамайгаа
Дэлхийгээ гандааж саналаа
Уйлан байж саналаа чамайгаа
Хайраа саналаа *2
Хүлээн хүлээсэн хайр минь
Read On 0 - сэтгэгдэл

Motive - Амьдрал яагаад

8:53 AM
Энхрий нэгэн тавиланг жаргал яагаад тойрсон гэж
Эгэл хүний заяа түүнд яагаад гомдсон гэж
Эмзэг сэтгэлийг аргадан инээх ёстой гэвэл
Ийм л төгсгөлгүй жаргал байх ёстой гэж үү
Эмзэг сэтгэлийг аргадан инээх ёстой гэвэл
Ийм л төгсгөлгүй жаргал байх ёстой гэж үү

Үүлгүй тэнгэрээс бороо яагаад асгарсан юм бэ
Үндэсгүй хөрснөөс цэцэг яагаад ургасан юм бэ
Уйлаагүй нүднээс чинь нулимс яагаад дуссан юм бэ
Уучилшгүй амьдралаас хайр чинь харин уйдсан юм уу
Уйлаагүй нүднээс чинь нулимс яагаад дуссан юм бэ
Уучилшгүй амьдралаас хайр чинь харин уйдсан юм уу

Амьдрал яагаад хуурамч юм бэ
Амьдрал яагаад хатуу юм бэ
Амьдрал яагаад амьдрал яагаад

Чиний эзгүй яагаад тэнгэр гунигаар уйлсан гэж
Чимээгүй шивэрсэн дусал нь чамайг норгож чадаагүй ээ
Хариулт байхгүй асуулт шиг амьдрал яагаад хуурамч юм бэ
Харамсах зүйлгүй явсан үнэн яагаад худлаа юм бэ
Хариулт байхгүй асуулт шиг амьдрал яагаад хуурамч юм бэ
Харамсах зүйлгүй явсан үнэн яагаад худлаа юм бэ

Үүлгүй тэнгэрээс бороо яагаад асгарсан юм бэ
Үндэсгүй хөрснөөс цэцэг яагаад ургасан юм бэ
Уйлаагүй нүднээс чинь нулимс яагаад дуссан юм бэ
Уучилшгүй амьдралаас хайр чинь харин уйдсан юм уу *2

Уйлаагүй нүднээс чинь нулимс яагаад дуссан юм бэ
Уучилшгүй амьдралаас хайр чинь харин уйдсан юм уу

Амьдрал яагаад хуурамч юм бэ
Амьдрал яагаад хатуу юм бэ
Амьдрал яагаад амьдрал яагаад
Read On 0 - сэтгэгдэл

Эгшиглэн - All night

8:53 AM
Chorus: All night all night all no matter
All right let's dance now together
All night all night all no matter
Cause sunday morning chill out
Breakfast and lunch and go out

Би чамайг хэмнэлд дуртай хип хоп ойлгодог Boy гэдгийг мэдэхгүй ч
Beat сонсоод хамтдаа доргиод саак бүжий
Харихгүй мэдрэл муутай охин гэж бодоорой битгий
Мэлээн холик зан гаргаж маргаж пээдийгээрэй битгий
Би бол Gangster girl ойлгосонд Thanks man
Би биш ээ бэлэн хоол би төлье такс нь май
Миний хайр дурлал хаа нэгтэй газар хоолоор дайлуулж биш
Минжинсор шиг далайн эргээр хамт зугаалж алхах биш

Chorus:

Миний toc майк миний style like домог мэт 2pac
Миний brand Nike миний унаа honda bike
Цагаан хоолтон биш иддэг хоол гэвэл rice and chicken
Үздэг кино бол Comedy Drama...

Уух зүйл reo oull ice and cocktail nice нь mountain dew
Утас нь i phone хамгийн Cool нь Motorolla хамгийн гол нь биш i know
Зав гарвал Basketball volleyball and football
Энгийн нэгэн охин минь That's my all That's my all

Chorus:

mmmm i feel like a dancing queen
and come with me - ohhh

Chorus:*2
Read On 0 - сэтгэгдэл

Болд - Нам гүн дундаас

8:53 AM
Цаг хугацаа намайг хүлээхгүй
Гэвч яагаад гэдгийг би мэдэхгүй,хэн ч хэлэхгүй ээ
Шөнө алхана би гав ганцаараа
Тоглож өссөн тэр гудамжаараа, бороо дусална
 
Энэ дэлхий үргэлж хэвээрээ
Эргэнэ зөвхөн би энэ биеэрээ, нэг л мэдэхэд
Хайртай байсан ч намайг орхиж дээ
Хайсан амьдрал чинь би биш гэж үү, хаанаас мэдээ вэ
 
Дх: Нам гүн дундаас
Намайг дуудаач
Хамт дуулаач
Why don't you cry
Don't you try
Are you and I
 
Улаанбаатарын үдэш намуухан
Учирсан бидний түүх даруухан, замхран одлоо
 
Дх:
Read On 0 - сэтгэгдэл

Ангирмаа - Би асуумаар

8:53 AM
Чи хүнийх байсан
Гэвч харцыг минь булаах чиний төрхөнд би дийлдсэн
Дахиад чамтай учрах болов уу гэж бодсон
Яагаад чи над руу эргэж харсныг
Ялдам уруул хэнд зориулж мишээснийг
Би асуумаар хэн нэгнээс тиймээ би асуумаар байсан
Тиймээ би асуумаар байсан

Яагаад чи над руу эргэж харсныг
Ялдам уруул хэнд зориулж мишээснийг
Би асуумаар хэн нэгнээс тиймээ би асуумаар байсан

Би чамд дурласан
Харин зүрх минь чамайг хайрлах тусам чи холдсон
Дараа нь намайг ойлгох болов уу гэж бодсон

Яагаад чи надаас холдон одсоныг
Янаг сэтгэл чинь хаашаа явсныг
Би асуумаар хэн нэгнээс тиймээ би асуумаар байсан
Тиймээ би асуумаар байсан
Яагаад чамд дурласнаа яагаад хайрлах болсон гэдгээ
Тиймээ би асуумаар байсан
Read On 0 - сэтгэгдэл

TG feat Болдо, Энхзол - Цорын ганц /AZ Ойрхон OST/

8:53 AM
Зэрэгцэн суугаад зөвхөн нэг л зүгт ширтэхэд
Чиний хэлсэн үгс мөрөөдлийнхөө өмөн бүү сөгд
Аз жаргалын тухай надад ямар ч хүсэлт
Хэлээгүй ч итгэл өгсөн чиний халуун үнсэлт
Цагаар биш минут секунд дутамд
Чамаар би агаар ус мэт дутна
Цагаан морьтой ханхүү чинь мөн ч
Биш ч бай яг одоо бол би чиний л өмч
Түнэр харанхуй шөнөөр ч чиний үнэр
Шингэсэн хөнжлийг би нөмөрч
Зүүдлэн нойрсоход төвөгхөн ч биш
Зөвхөн хамт байна тэр бол миний л гүнж
Яг энэ мөчид чи бид хамтдаа
Мэдэрч авах зүйл нь бүхнээс амттай
Аз жаргалыг чи бид хоёр зохионо
Зөвхөн чамд минь л энэ бүхэн зохино

ДХ: You are my only you are my life
Baby I want hold you tired
You are my only you are my life
Baby you are my only life

Бүсгүй минь нүд руу минь хар надад итгэ
Бид хоёрын дунд асаж байгаа зүйлийг хайр гэдэг
Ард үлдсэн бүх бэрхшээлийг хараал идэг
Аз жаргал гэж бид өөрсдөө л бүтээдэг
Бидэнд бэрхшээлийг давах туршлага бий
Биелүүлэхийг хүссэн аз жаргал гэж бий
Бидэнд туулж өнгөрүүлсэн оршил бий
Битүүхэн чамайг ойлгох түшиг чинь би
Хорвоо дээр өнгө сүлэлдэн олон янз
Харин чи бол миний хувьд цорын ганц
Хальт ч болов тэр мөрчид чамайг хармагц
Хайж байсан бүхнээ олсон нь миний аз
Туулах зам урт дуулах үгс дуудах нэр хуурах зүйл үгүй
Чамд уусах хүсэл дуусах болоогүй учраас
Энэ бүх зүйл түр зуурынх бус

ДХ:

Аз жаргал гэдэг нэр үг хүн бүхний толгойд
Зөвхөн нэг л утгаар хүмүүс хүсэж ойлгоод
Алт мөнгө алив эд баялагаар төсөөлнө
Аа харин хайрт минь чи л байхад надад төгсгөл нь
Амар сайхан жаргадаг үлгэр мэт байх болно
Амьдралын диваажингаа хайраар хоёул хайж олно
Гол нь чи надад итгэ хонгор минь хүлээн тэс
Аз жаргалын шувуухай минь хайрын тэнгэрт дүүлэн нис
Гэж дуулаад ирэхгүй ч хамт байх өдөр ойрхон
Хэлж дуудаад ирдэггүй ч аз бидэнд ойрхон
Ховор олдох завшаан мэт баярласан зүрхэндээ
Сар жилээр хүлээсэн чамайг хардаг зүүдэндээ
Амласан үгэндээ үнэнч хэзээд хэвээрээ
Амссан хайрын амт сартай шөнийг мартаагүй
Хол гэж бүү бод үргэлж би чиний дэргэд
Хожимдсон гэж бүү бод хүлээсээр байна чамайг ирэхэд

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

BX - Чамгүй миний

8:53 AM
I just wanna be with you my baby
Just wanna you  to come back to me girl*2
 
Өглөө бүр босохдоо би сэрнэ ганцаархнаа
Өдөржин хүмүүс залгаад хийх ажил зөндөө
Өдөр шөнөгүй дандаа гэвч ганцхан чамайг л үгүйлнэ би
Олон өдөр чамайг харалгүй би бэтгэрч удлаа
Зүрх сэтгэл тарчилна
Чив чимээгүй гэртээ  би дахиад л орж ирэхэд минь 
Хов хоосон гэр минь намайг угтлаа
 
Дх: Чамгүй миний орчлон өнгөгүй
Чамгүй миний жаргал амтгүй
Чамгүй миний хүсэл хүчгүй
Чи бол миний хөглөх хөг зүглэх зүг
 
Охин минь чамгүй гундаж байна би чинь
Тийм ээ надад алдаа бий чиний өмнө буруутай
Тэглээ гээд намайг өөр залуу орлохгүй ээ
Тэгсэн ч би чадахгүй тэсвэр алдаж шантрахгүй
Тэвэрч үнсэх жаргал хэзээ ирэх вэ хонгор минь
Тэр мөч чамд хэрэгтэй юу /юу хэлэхийг минь хэлээд өг/
Тийм ээ надад боломж олгооч охин минь тэр чинь шударга биздээ baby
 
 Дх:
 
Би өөрийн хайраа гэртээ авчирмаар байна
Би өөрийн хайраа баярлуулмаар байна
I just wanna be with you my baby
Just wanna you  to come back to me girl*2
 
Дх:
Read On 0 - сэтгэгдэл

Агиймаа, Энхзол - Сэрүүн тэврэлт /АZ Ойрхон OST/

8:53 AM
Уруул норгосон үнсэлт чинийх гэж
Уйлж суухдаа өөртөө гэмшиж
Сарны хүйтэн тэврэлтэнд даарч хонолоо ч
Чинийхээ өвөрт жаргахыг хүсч билээ

Дөлгөөн зөөлөн харцны наагуур манан татсан ч гэлээ
Гэвч цаг хугацаа хэдий хуучирчээ

ДХ: Би чамайг гуйгаад очихгүй ээ
Аз жаргалаа алдчихаад
Энэ л бүхэн миний хайр байсан
Эргээд ирэхгүйгээр нисээд явчихсан
Хичнээн харуусаад яах вэ

Чамайг харсан нүдийг минь хайрынх гэж
Хэн ч надад хэлээгүй гэлээ ч
Хүний сэтгэлд жаргалгүй хөвж явлаа ч
Хичнээн ихээр чам руу тэмүүлнэ вэ

Энгэр цээжийг налсан хацар минь халуун хэвээрээ
Гэвч он жилүүд дурсамжаа нуужээ

ДХ: *2

Миний ариун хайр байсан
Read On 0 - сэтгэгдэл

Frankseal - TuuLove

8:53 AM
ДХ: Чамайг хайрласан зүрх чиний төлөө, хайрын төлөө
Чамдаа амлая үргэлж итгээд, жаргалтай би хайртай

Би чамтай танилцсан ердөө yahoo messenger
Гэвч бүх юм болж байна хоёулаа дөнгөж teenager
Чиний Hi5-руу add friends гуйгаа л
Ямар хөөрхөн охин бэ гэж сэтгэлдээ би нуугаа л
Болдогсон бол бүх зүйлээ хаяад чам дээр очихыг хүснэ
Хол байгаа нь хамаагүй сэтгэлээсээ хүсэж байна
2 өөр газар байгаа нь чиний шалтгаан энэ
Зөвхөн хувь тавиландаа итгэж амьдрах нь хамгийн гол нь
Чи үргэлж надаа хэлдэг бүтэхгүй хэмээн эргэлзээ л
Энэ үгийг сонсоход нэг юм хоолойн дээр минь тээгэлдээ л
Надтай уулзаагүй юм байж намайг чи сайн мэднэ
Бүх зүйл гоё болно гэдэгт би дэндүү итгэнэ

ДХ:

Энэ хорвоод хүн болгон өөрийн гэсэн ялгаатай
Бид хоёрыг холбож байгаа нь сэтгэл зүрх минь залгаатай
Би чамд бүтэх бүтэхгүй олон зүйлүүд амлаад
Чи надад итгэж байна гэж хэлэхэд би баярлаад
Гэвч найз нь амлалтандаа хүрэхгүй чамайг гомдоогоод
Гомдсон сэтгэлийг чинь тайлах гэж улам гомдоогоод
Юу ч хэлсэнээ мэдэхгүй найз нь яг л хүүхэд зангаараа
Дахиж алдаа гаргахгүйг хичээх болно чадлаараа
Хэн нэгэн чамд өгсөн төрсөн өдрийн бэлэг зөндөө
Харин миний сэтгэл дурсамж болгон бэлэглээд
Чамд хайртай болохоор одоо ч гэсэн хүлээгээд
Чиний агуу хайрын төлөө гээд

ДХ:

Би үргэлж чамтай харьцаж байсаар байгаад дассан
Дасан сэтгэл минь улам хүчтэй ассан
Хэрвээ гал юм бол би дайлай руу би ороход бэлэн
Далайд унтарч байсан ч хайртай гэдгээ заавал хэлнэ
Хайр гэдэг зүйл намайг диваажин луу түлхээд
Хар мянган шат байсан ч чиний төлөө зүтгээд
Зүтгэх тусам намайг цаг хугацаа барьж хориглоо л
Хориглох тусмаа бүр сэтгэл зүрх минь ориглоо л
Өөр оронд байгаа чамайг хичнээн жил хүлээх юм
Хүлээсний хариуд нь чи дурсамж л үлдээх юм
Чамд сайн болохоор уураа би дэндүүлэн
Чиний үйлдэх бүхэн миний дотрыг жиндүүлэн
Намайг өөрчилж чадсан миний хайртай Туул
Хэцүү байсан ч гэсэн намайг бодоод хэзээ ч битгий уйл
Нэгэнт эхэлсэн хайр юм чинь хэцүү үе зөндөө л байна
Шалихгүй зүйл ч гэсэн сэтгэлийг минь хөндөө л байна
Юу ч хийсэн зөвхөн чи л надад бодогдоо л
Маргааш нөгөөдөр биш секунд бүр нь тоологдоо л
Зориулж дуулсан дуу минь хайртай Туулдаа
Үргэлж хайрлах болно насан туршдаа

ДХ:

Би юу ч хийсэн үргэлж чи надаа бодогддог
Маргааш нөгөөдөр биш секунд бүрийг би тоолж амьдардаг
Би чамайг хүлээх болно
Хэдийгээр төрсөн өдөр чинь өнөөдөр болж байгаа ч гэсэн
Миний чамд зориулсан дуу сэтгэлээс минь гарсан бэлэг юм шүү
Read On 0 - сэтгэгдэл

Маралжингоо, Цэлмүүн, Энхзол, Уянга - Би эр хүнд хайртай

8:53 AM
Зүрхэнд минь гэрэл төрнө
Зүүдэнд чи минь надтайгаа байгаач
Зовхинд минь нулимс дүүрэн бүрхэн ирсэн ч
Зоргоороо хайрлана аа

Хүйтэнд ургах цэцэг шиг
Дагжиж би энд даарсан ч гэлээ
Хүний газар чамайгаа санан санасаар
Хүслээрээ хайрлана аа

Бүтэн явъя чинийхээ төлөө
Бүдэрч босъё бусдын өмнө
Инээж дуулъя энэхэн гунигийг
Ивээж ойлгоорой намайгаа

Чиний эзгүйд би уйлмаар
Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр
Жигүүртэйсэн бол дүүлэхсэн
Далавчтай бол нисэхсэн

Чиний эзгүйд би уйлмаар
Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр
Жигүүртэйсэн бол дүүлэхсэн
Далавчтай бол нисэхсэн

Зэмлэл ирлээ ч би хүлээнэ
Зэвэрч нугарахгүй би хичээнэ
Хонгорхон үрээ би чинь бүтэн жаргаана
Холоос би тэмүүлнэ

Үнсэлтээр цагийг зогсоож
Салхиар чамтайгаа би уулзана аа
Харийн газраас хоног тоолон тоолсоор
Харцаараа тэмүүлнэ ээ

Бүтэн явъя чинийхээ төлөө
Бүдэрч босъё бусдын өмнө
Инээж дуулъя энэхэн гунигийг
Ивээж ойлгоорой намайгаа

Чиний эзгүйд би уйлмаар
Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр
Жигүүртэйсэн бол дүүлэхсэн
Далавчтай бол нисэхсэн

Чиний эзгүйд би уйлмаар
Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр
Жигүүртэйсэн бол дүүлэхсэн
Далавчтай бол нисэхсэн

Бүтэн явъя чинийхээ төлөө
Бүдэрч босъё бусдын өмнө
Инээж дуулъя энэхэн гунигийг
Ивээж ойлгоорой намайгаа

Чиний эзгүйд би уйлмаар
Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр
Жигүүртэйсэн бол дүүлэхсэн
Далавчтай бол нисэхсэн

Чиний эзгүйд би уйлмаар
Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр
Жигүүртэйсэн бол дүүлэхсэн
Далавчтай бол нисэхсэн
Read On 3 - сэтгэгдэл

Маралжингоо, Мөнхтөр - Хайрыг хэрэглэх заавар

8:52 AM
Хайр- Ямар ч газар хэн ч харсан албан ёсны зүрхэн логотой
Энэ хайр- Янз бүрийн өнгө будаг хэлбэр дүрстэй хэв маягтай
Зөв хайр- Хоёр хүний дунд хэрэглэгдэх дүрэм журамтай
Хайр- Би өөртөө бас чамд хайртай гэдэг үндсэн уриатай

Хайр гэдэг Хайр гэдэг Хайр гэдэг гэгээхэн бас эмзэгхэн
Тиймээс зөв мэдлэгтэй байх хэрэгтэй
Хайр гэдэг Хайр гэдэг Хайр гэдэг халуухан бас гэнэхэн
Тиймээс зөв алхам чиний ирээдүй

ДХ: Хэрэв чи хэн нэгнийг насан туршдаа хайрлахыг хүсвэл
Хэрэглэх зааврыг нь сонсож бас сайн сурсан байх хэрэгтэй
Хэрэв чи энэ хайраа үүрдийнх гэж шийдсэн бол
Өөрт байгаа бүхнээ түүндээ харамгүй зориулах хэрэгтэй

Хайр- Тансаг маягийн тохилог дулаан өөрийн гэсэн зүрхэн House-тай
Энэ хайр- Төрөл бүрийн амт чанар үзэмж загвар ёс жаягтай
Нэг хайр- Гурав буюу түүнээс дээш хүн хэрэглэх хориотой
Хайр- Би өөртөө бас чамд хайртай гэдэг үндсэн уриатай

Хайр анхны Хайр анхны Хайр анхны харцаар дурлаж бас татагдаж
Зөв харилцаагаар эхэлнэ.
Зөв алхам зөв мэдлэг зөв харилцаа гэдэг
Үнэнч хайрын сайхан амьдралын эхлэл билээ.

ДХ: Хэрэв чи хэн нэгнийг насан туршдаа хайрлахыг хүсвэл
Хэрэглэх зааврыг нь сонсож бас сайн сурсан байх хэрэгтэй
Хэрэв чи энэ хайраа үүрдийнх гэж шийдсэн бол
Өөрт байгаа бүхнээ түүндээ харамгүй зориулах хэрэгтэй
Read On 0 - сэтгэгдэл

Rokit bay - Бид хоёр

8:42 AM
Чамтай байхад зүүд юм шиг
Бид хамтдаа байхдаа хүүхэд мэт
Мэдэхгүй сайн таниагүй гэхэд
Сэтгэж байгаа нь нэг хүн мэт
Бид ингэж эхэлсэн, нэг өдөр төрсөндөө ч тэр үү
Бусад хүмүүсээс илүүгээр
Хурдан дасаж нэг нэг нэгэн лүүгээ
Тэмүүлэж татагдаж
Бүх зүйлүүд нь таалагдаж
Хичнээн хаширласан ч гэсэн зүрхэндээ бид ялагдаж
Чи надад зөвхөн зориулагдаж ирсэн гэж өөд өөдөөсөө
Хараад хэвтээд хэлдэг мөчүүд саяхан энэ мөрөөдлөөс өөр
Юмгүй ертөнц дээр төсөөлөөгүй бүхэн ирж гэнэт бороо шиврэн
Үнэт зүйлүүд аажмаар зэврэн
Чамайг тэврэх багасана бие биедээ харуулж эхлэнэ
Муухай талуудаа тэднийгээ хянах гэсэн ч хичээсэн ч бас даравч ихсэнэ
Нэг хүн шиг байсан хүмүүс нэг нэгнээ танихаа болино
Нэг хэрүүл болонгуут л цэг хурдан тавихаа бодно
Би хичнээн гараад явсан ч урд нь эргээд ороод ирсэн
Харин одоо энэ зүүднээсээ буцаж чадахгүйгээр сэрсэн

ДХ:

Бид хоёрт харамслууд сүүлдэж ирдэг
Цээж дотор удах тусам дурсамжуудаар дүүрч ирдэг
Гэвч буцаж чадахгүйгээр зүүдэлж сэрсэн
Болохоор мартахын тулд хамгийн сүүлчийнхээр чинь сүүдэрлэсэн
Хэрвээ энэ дууг арай өмнөхөн
Би бичсэн бол энэ дууны гүнд
Өөр утга агуулагдаж, өөр түүх өгүүлэгдэх байсан юм
Би түүнд хамгийн түрүүнд сонсгох байсан дуугаа
Хажууд чинь би суугаад
Чамд аз жаргал мэдрүүлэх байсан
Яасан ч буцаж ирэхгүй дахиж тэр боломж надад
Тиймээс хүргэе анхны бас сүүлчийхээ дуугаа одоо чамд
Бидэнд байсан бүхэн үнэн
Чиний хайсан хүссэн хүн нь
Байж би чадсан өдөр шөнө нь
Хамт бууралтаж хамтдаа зөнөнө
Гэсэн бүхний үг бүрийг нь сэтгэл хэлсэн
Нэг хүнийг л гэхэд бэлэн
Юм бүхнийг нь үүрэхэд бэлэн
Байсан би гэхдээ өмнө нь бутраад уначихсан зүрхийг
Эвлүүлж тогтоох хэцүү гэдгийг
Ойлгож авсан илүү ихийг
Хайгаагүй, байгаагүй би хариуцлагаас зугтсан хулчгар
Жижиг зүйлээс мууг бүү дүгнэ, бага зүйлээс сайныг олж хар
Дахиж оч гаргах хүсэл тоолж барахгүй байв ч
Урд нь байсан хүмүүсийг бид дахиж олж харахгүй даан ч

ДХ:

Хорон үгнүүд дотор маажиж үүдээр гарахыг яаруулна
Уурлаж хэлсэн бүхэн бидний эмзэг газрыг тааруулна
Сааруулна уур уцаар бодлоо хянах чадварыг
Бид хадгалж үлдэнэ тэр үед шинээр амнаас унах олдворийг
Урд нь хэд хэд салсан хэд хэд дахисан гэвч бүр дордсон бүр цэг тавьсан
Бүтэхийг хүснэ гэвч би зүснэ гэнэт бид хөрсөн бүр нэгмөсөн
Тэгэхлээр ганц ганцаараа байсан дээр
Өвдөглөх үед нээлттэй үргэлж дулаан байхын найзын гэр
Гүйцэд өөрийгөө сайн чамд ойлгуулаагүй
Мөртлөө чамайг намайг төгс мэдрэхийг хүссэн тэнэг
Гүйцэх өөрийг чи хай амар олдох байлгүй
Эргэж харахгүй алхаад ардаа үлдээ мөсөн хүнийг
Дотор хүн минь намайг буц гэж бүү чи ятга
Дуу дуусахад бүх юм дуусна энэ бол хамгийн сүүлчийн бадаг
Намайг дурсах шалтаг болгон түймэрт шатаг
Тэр хамгаас сайхныг өгөх хүн олж намайг зүйрлэж мартаг
Read On 1 - сэтгэгдэл

Classic Gem feat Zaya - Дэндүү давчуу

8:42 AM
Өглөө бүр, өдөр бүр хэдийг яаж олох вэ гэж толгойгоо
Гашилгаж, шаналгаж алхсаар одоо залхлаа
Ажил гэр, алдар нэр хагас, бүтэн сайнгүй намайг хоргоогоод
Амралтаар ч, ажил дээр утас байнга хангинаж ядарлаа

Эртний танил минь чи ч олдохгүй
Эргээд дуурсах түүх ч олдохгүй ээ

Багын найз, дотны анд уулзах гэхээр өөдөөс намайг уучлаарай
Эхнэр маань хүүхэд маань дуудаад харихгүй бол болохгүй ээ
Оройтохоор утсаар байнга эхнэр үглээд эртхэн шиг ирж унтаарай
Өглөө эрт ажилтай харихгүй бол бас л болохгүй ээ

Тайван байхыг би гэнэт хүслээ
Цаганд баригдсан амьдрал минь

ДХ: Дэндүү давчуу, дэндүү давчуу дэндүү албан ёсны хүйтэн хөндий хорвоо
Дэндүү хатуу, дэндүү хатуу хэтэрхий хэлбэрт баригдсан хүний энэ хорвоо
Дэндүү дутуу, дэндүү дутуу хүнлэг сэтгэл нь бус хөрөнгө мөнгө нь чухал уу
Дэндүү завгүй, дэндүү завгүй хүний амьдрал

Хаашаа ч харсан уудам нутагтай ч би зам дээрээ түгжирнэ ээ
Хэсэгхэн энэ газар бүгд булаацалдана агаараа
Хуучны танил тааралдах үед бизнес ярьж өнгөрнө өө
Үнэн байсан ч ер нь чи байж ээ илүү даруухан

Өнгөцхөн хүн, хүн, хүн чанарууд
Өндөрт хүргэдэг арга заль мэхүүд

ДХ:

Yeah, This is Zaya
Би юуны төлөө юм бол завгүй
Том мөрөөдөлдөө сэтгэл сэвгүй
Үдшээр хөлөндөө гараа хавчуулаад
Цалингаа өрөндөө дандаа цавчуулаад
Урагшаа тийм ээ урагшаа тэмүүлээд
Жоохон жаргалаа зовлонгоор чимүүлээд
Найзуудаараа алхангуут ширээ нэхэлдээд
Өртэй хүмүүс микро дотор чихэлдээд

Тайван байхыг би гэнэт хүслээ
Цаганд баригдсан амьдрал минь

ДХ:

Мөрөөдлийн минь амьдрал заавал эсрэгээр нь
Хүмүүсийн харьцаад байгаа нь дарга цэргээр нь
Дарга нь цэргийн цалинг нэмжээ
Нэмсэн нь үйлийн үрийн доод хэмжээ
Баярлан өөрийн гэрлүүгээ чавхадна
Дутах байлгүй санаснаа авахад нь
Өр шир гэж л гар гараа дамжуулаад
Завсараар нь ажил амьдралаа амжуулаад
Read On 1 - сэтгэгдэл

Gee - Монгол рэппэр

8:42 AM
Би од биш энгийн Монгол тод биш намайг бүү гол
Байгаа юм нь уялдаатай байна гэдэг нь хамгийн гол
Хэрэв тийм биш бол Арктикийн сармагчин мэт
Хэцүү байх байлгүй Африкийн пингвинд
Хараал идсэн харь орноо магтаж лаларууд галзуурна
Хаа байгаагаа мэдэхгүй Холливууд гэж андуурна
Хачин пизда нарын эхний хачиг болсон quiza
Хаа ч таарсан тэр муу банди хошин царайлж хуцна
Зөв дууриалалтай агаа жүүс рекламдаж
Зөвхөн ирээдүйнхээ төлөө хэмээн худлаа шааж
Том бааж байсан авч одоо яав Пиво уу
Шинэ Crew-нх нь нэр нь Фьюжн and Пийжүү
Хачин пиздакууд л зөвхөн энэ Crew-д багтана
Ясан хэдрэг бас архичин дээр нь дахиад янхан
Халтуур хийсэн дууных нь ая юу билээ Lady GaGa
Харин тэд нар шинийг сэтгэсэн гэж шаасан Ёстой гого

ДХ:

G-Unit-н Монгол дахь салбар нээсэн T.N.N
50 cent-г ихэр гэдгийг мэдээллээгүй CNN
Халтар дуудлагаараа бацаан шүтээнийхээ үгийг хуулна
Хаа байсан Америктай Hip Hop-ийг минь харьцуулна
Далайн чандаас ирсэн гэнэ аймар лаг Gangsta
Дам сураг тавьсан чинь онц сурлагатан хэнхэг пизда
Чиний мэддэг хичээлээс энэ Hip Hop тоглоом арай өөр
Хэсэг дуугай байлаа боллоо гөлөг минь чи битгий хөөр
Өөрийгөө юу гэлээ боссуудын босс уу
Босс чинь би байна гөлөг минь чи бос суу
Намайг ингэж байна гэж тэр 50 ахдаа хэлээрэй
Аль алинаар нь чиний нэр дээр гараарай бас хэлээрээ
Үнэхээр л Gang юм бол намайг олоод буудаарай
Барахгүй бол Амеркаас G-unit ээ дуудаарай
Чам шиг баян биш ч гарууд намайг хүндэлнэ энэ үнэн
Чи ч үүнийг мэдэж байгаа тийм биз дээ Тэнүүнээ

ДХ:

Намхан Доржоос дутуу төрсөн халзан толгой 2 соёо
Босоо малгайн гоёон доорх толгойн дотор нь том том ёо ёо
Үглэж байгаа нь адилхан хошин шогийн амбий бооёо
Цэцгэнбилэг бандийг одоо хэдэн үгээр тооёо
Хүн гэхэд дэндүү жижиг чи бол зүгээр одой хүн
Хөгжлийн бэрхшээлд нь нирвэгдсэн түүний шодойхон
Хөөрхий бандид зориулж хийх хараал идсэн миний дуу
Чиний боов чиний боов хөгийн жижигхэн чиний боов
Хороо цэрэгт хошногодуулахаар хошгорч өөрөө хандарсан
220-нх хэмээн тэднийг бүүр андуурсан
Хошин бацаанд татвар өгдөг цэцэрлэгийн хүүхэд ч байхгүй
Хоёр настай жаал ч өөрөөсөө намхан тэрнээс айхгүй
Хорин хосоо Sale зарласан Baby shop авсан тэр
Хоёроор илүү 10-н размер түүний хөлийг давсан гэнэ
Хошин Пизда Америкаас Монгол Rap битгий гол
Hollywood дээ од бол тийм л айхтар юм бол
Read On 0 - сэтгэгдэл

3 охин - Жинхэнэ хайр

8:42 AM
Хэн нэгэнд бичсэн нулимстай захиа
Чиний минь сэтгэлийн шархыг бүү сэдрээгээсэй гэж
Хэлж чадаагүй би чамд хайртай гэдгээ
Чи түүндээ хайртай тийм болохоор
Өөрөө нууж үлдье

ДХ: Гэхдээ чи чамдаа дурлалаа илгээе
Гэрэлгүйд чиний дэнлүү нь болж л яваг сэтгэл минь
Хайрт минь би
Чиний хөл дор сэтгэлээ ивлээ
Хэн нэгнийг үнсэх үед чинь ивээс болог хайр минь

Чи намайг хайрлаж байна гэж зүүдэлсээр
Өглөө сэрдгийг минь мэдэхгүй
Яаж мэдэх билээ чи
Тэр чамайг орхин явж шаналах үед чинь
Чамаас илүү миний зүрх өвдөж байсан шүү

Жинхэнэ хайр гэдэг хаа нэгтээ нуугдаад
Зөвхөн чамайг гэж хүлээж байдаг гэдэгт итгээрэй
Хайрт минь гэвч
Миний дурлал чиний минь сэтгэлд
Багтахгүй гэдгийг ойлголоо
Би чамдаа хайртай

Би чамдаа өөрөөсөө ч илүү хайртай
Би маргааш ч өнөөдрөөс их хайрлана
Гэвч хайрт минь ургах газар үгүй бол
Хэчнээн сайхан сарнай ч нахиалж ургахгүй билээ

ДХ:

Жинхэнэ хайр гэдэг хаа нэгтээ нуугдаад
Зөвхөн чамайг гэж хүлээж байдаг гэдэгт итгээрэй
Хайрт минь гэвч
Миний дурлал чиний минь сэтгэлд
Багтахгүй гэдгийг ойлголоо
Би чамдаа хайртай


Үг. С.Энхтайван
Ая: Д.Болд
Read On 0 - сэтгэгдэл

Тэмүүжин, Цэлмүүн - Зүрхэнд гэрэлтэх од

8:42 AM
Өдрөөр сэтгэлд гарсан тэргэл саран
Шөнөөр мандсан өнгөт наран
Чиний зүг сэтгэл минь тэмүүлсээр
Өглөө сэрэхэд чиний тухай
Үдшийн зүүдэнд чи надтай
Өр зүрх минь чамайгаа үгүйлсээр
Өөр хэнийг ч биш чамайг хүлээнэ
Өвлөөр зүүдэнд шивэрсэн зөөлөн бороо
Зунаар бударсан хайрын цасан
Чиний зүг харц минь татагдаад тогтохгүй байна
Хэрвээ би тэгэхэд чамтай харц тулгараагүйсэн бол
Хэлэх үгээ нуугаад явах л байсан
Хэзээ ч эргэж харалгүй буцах байсан

ДХ: Би чиний гараас хөтлөөд
Хүсэл мөрөөдлийн зүгт хамтдаа нисмээр байна
Чинийхээ гараас чангаас чанга атгаад
Тэртээх хайрын ертөнцөөр аяламаар байна
Чинийхээ гараас чангаас чанга атгаад
Үүр цайтал хамтдаа би дуулмаар байна

Уйтгар үргээж ирсэн гэнэн дурлал
Учрал амласан чиний сэтгэл
Миний зүрхэнд од болон гэрэлтсээр
Чихэнд шивнэж зүрхлээгүй
Хайрын тэр л нандин үгсийг
Харцнаас чинь анх хараад би мэдэрсэн
Хайр зөгнөж явсныг чинь сая л мэдсэн

ДХ:

Өөр хэнийг ч биш чамайг хүлээнэ

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Цэлмүүн - Зүрхэнд гэрэлтэх од

8:42 AM
Өдрөөр сэтгэлд гарсан тэргэл саран
Шөнөөр мандсан өнгөт наран
Чиний зүг сэтгэл минь тэмүүлсээр
Өглөө сэрэхэд чиний тухай
Үдшийн зүүдэнд чи надтай
Өр зүрх минь чамайгаа үгүйлсээр
Өөр хэнийг ч биш чамайг хүлээнэ
Өвлөөр зүүдэнд шивэрсэн зөөлөн бороо
Зунаар бударсан хайрын цасан
Чиний зүг харц минь татагдаад тогтохгүй байна
Хэрвээ би тэгэхэд чамтай харц тулгараагүйсэн бол
Хэлэх үгээ нуугаад явах л байсан
Хэзээ ч эргэж харалгүй буцах байсан

ДХ: Би чиний гараас хөтлөөд
Хүсэл мөрөөдлийн зүгт хамтдаа нисмээр байна
Чинийхээ гараас чангаас чанга атгаад
Тэртээх хайрын ертөнцөөр аяламаар байна
Чинийхээ гараас чангаас чанга атгаад
Үүр цайтал хамтдаа би дуулмаар байна

Уйтгар үргээж ирсэн гэнэн дурлал
Учрал амласан чиний сэтгэл
Миний зүрхэнд од болон гэрэлтсээр
Чихэнд шивнэж зүрхлээгүй
Хайрын тэр л нандин үгсийг
Харцнаас чинь анх хараад би мэдэрсэн
Хайр зөгнөж явсныг чинь сая л мэдсэн

ДХ:

Өөр хэнийг ч биш чамайг хүлээнэ

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

MGX - Айдас

8:42 AM
Тэртээх тэнгэр дэх оддын чуулганд
Тэмүүлэх сэтгэлээр чамайгаа би хайсан
Цасан ширхэг шиг тэр оддыг би хараад
Чадан ядан байж би нэгэн дуугаа дуулна

Амьдралдаа би анх удаа чинийхээ уруул дээр үнсэж үзсэн
Алгандаа нуусан бяцхан гэрлийг чиний өмнө нээн дэлгэлээ
Чамтайгаа уулзах болгонд цэцэгэнд нар тусаж гэрэлтэх юм
Чамгүйгээр би уйтгарлан суухдаа шөнийн ододтой ярилцах юм

ДХ: Зүүд зэрэглээ шиг тэр оддыг би хараад
Зөвхөн чамд хайртайгаа сая л би ухаарлаа
Хүн хүнээ хайрладагаас чамайгаа би илүү хайрлах юм
Хайр минь туйлдаа хүрэхээр өөрөө өөрөөсөө би харамлах юм

Энэхүү дуугаар чамайгаа уургалан сэтгэлдээ би уярч согтох юм
Сэтгэлд чинь нуугдсан бяцхан гэрлийг чиний өмнө нээн дэлгэлээ
Чамтайгаа уулзах болгонд цэцэгэнд нар тусаж гэрэлтэх юм
Чамгүйгээр би уйтгарлан суухдаа шөнийн ододтой ярилцах юм

ДХ: *2

Үг, Ая: Г.Мөнгөн
Read On 0 - сэтгэгдэл

Харанга - Өнөөдөр

8:41 AM
Угтах баяр аз жаргалын дуудлага
Улирах он, ирэх ирээдүйн хэлхээ
Эрдэм, билэг цэцэн оюуны ундраа
Эрхэм шүтээн-энэ миний Өнөөдөр

Үнэнч шударга эрх чөлөөний дуулал
Үндэс язгуур, соёл түүхийн бичээс
Үлэмж түмэн, эгэл ардын амьдрал
Үзгэн хөлөг- энэ бидний Өнөөдөр

Сэтгэлдээ гэгээтэй хүн болгонд илгээе
Итгэлдээ гийх нартай хэн бүхэнд зориулъя
Мандах нарыг алгандаа тосож угтая
Маргаашийг өнөөдөртэй дуулъя

Хүсэл мөрөөдөл хайр дурлалын илч
Хүн төрөлхтөн, ертөнц дэлхийн холбоо
Хаан Монгол, хатан улсын тамга
Хамгаас эрхэм, энэ Монголын Өнөөдөр

Сэтгэлдээ гэгээтэй хүн болгонд илгээе
Итгэлдээ гийх нартай хэн бүхэнд зориулъя
Мандах нарыг алгандаа тосож угтая
Маргаашийг өнөөдөртэй дуулъя

Үг: С.Батбаатар, Р.Эмүжин, Л.Ганчимэг
Ая: Б.Чулуунбат
Read On 0 - сэтгэгдэл

Motive - Хайрын гэгээ

8:41 AM
Хүний хорвоод чамгүйгээр амьд яваад яах ч билээ
Хүслээ дагаад чамайг би санахгүй бол яах ч билээ
Хамт байсан гэрэлт өдрүүд
Хаа байсан жилийн тэртээ
Хайртай чи минь эзгүйрнэ

ДХ: Амьдрал гэдэг нь энэ юм уу
Хагацал гэдэг нь ч энэ юм уу
Хайр минь чамайг мөрөөдөж уйлна
Сэтгэл зүрх минь шаналж байна
Чиний хайраар дутаж байна
Чамайг хүсэж би уйлна

Сайхан чи минь дэндүү сайхан
Чамайг би энд хайрласан
Чамаасаа хайр хүлээсэн
Шаналж байна ганцаардаж байна
Чамайг бодож уйлна

Дан ганц би чамгүйгээр амьд яваад яах ч билээ
Дур хүслээ дагаад би бодохгүй л бол яах ч билээ
Хамт байсан гэрэлт өдрүүд
Хаа байсан жилийн тэртээ
Хайртай чи минь эзгүйрнэ

ДХ:


Үг, Ая: Н.Шонхор
Read On 0 - сэтгэгдэл

Болд, Оюун-Эрдэнэ - Анхны хайр /'Би чамд хайртай' киноны sound track/

8:41 AM
Ариун ариун гэхэд
Анхны хайр шиг ариухан нь хаа байна
Хайрлан хайрлахгүй юм бол
Халуун зунаар ч хайрын цэцэг
Хагдардаг юм шүү

Ахиад хэзээ ч эргэхгүй ээ
Алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй ээ
Анхны хайр минь ээ
Хайр минь, анхны хайр минь ээ

Эмзэг эмзэг гэхэд
Анхны хайр шиг эмзэгхэн нь хаа байна
Энхрийлж энхрийлэх юм бол
Хайруу өвлөөр ч хайрын цэцэг
Дэлбээлдэг юм шүү

Ахиад хэзээ ч эргэхгүй ээ
Алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй ээ
Анхны хайр минь ээ
Хайр минь, анхны хайр минь ээ

Үүрдийн үүрдийн гэхэд
Анхны хайр шиг үүрдийн хаа байна
Нартад нандигнах юм бол
Насны энгэрт ч хайрын цэцэг
Мөнхөрдөг юм шүү

Ахиад хэзээ ч эргэхгүй ээ
Алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй ээ
Анхны хайр минь ээ
Хайр минь, анхны хайр минь ээ
Read On 0 - сэтгэгдэл

Ану - Чамд жаргал ирнэ

8:41 AM
Амьдрал гэдэг хайраас хэцүү
Хонгор охин минь битгий уйл
Холдох гэж учраагүй юм
Чамд жаргал ирнэ би итгэж байна
Хайрлаж чадсан өдрүүд чинь
Түүнд үгүйлэгдэх болно

ДХ: Уйлах хэрэггүй хонгорхон минь
Уруул чинь хайрын амттайгаа байна
Харин сэтгэлээрээ чи бүхнээс илүү гэрэлтэж яваарай
Ингэх хэрэггүй ялдамхан минь чи
Инээх чинь бусдын хайрыг татна
Илүү сайхан хүмүүс байдаг гэдэгт итгээрэй

Хагацал гэдэг чамаас холдож
Хавар шиг зүрхэнд чинь хайр
Хаанаас ч юм гэнэтхэн ирж
Алган дээр чинь нулимс биш
Харин зөөлөн бороо туслахыг чи хүлээгээрэй

ДХ:

Уйлах хэрэггүй хонгорхон минь
Уруул чинь хайрын амттайгаа байна
Харин сэтгэлээрээ чи бүхнээс илүү гэрэлтээрэй

Өөрийн мэдэлгүй догдлон дурлаж
Өнгөрсөн гунигаа мартана чи
Өчигдөр биш маргааш чамд
Өөрийг чинь гэсэн хайр байсныг
Өнгөцхөн дурсамжаа мартаад чи ойлгоорой

ДХ: *2

Уйлах хэрэггүй хонгорхон минь
Уруул чинь хайрын амттайгаа байна
Харин сэтгэлээрээ чи бүхнээс илүү гэрэлтээрэй
Read On 0 - сэтгэгдэл

The Lemons - ...байсан

8:41 AM
Чи намайг орхиод гарсан
Би чамтай байхыг хүсээгүй
Өглөө бүхэн нэг л хэвийн
Үдэш бүр би эндээс явмаар

Би чамайг орхиод гарсан
Улам бүр тасран холдсон
Хоосон ертөнцийн дунд
Би юу ч мэдрэхгүй

Надтай хамт чи л үлдсэн
Миний хүслийг чи л мэднэ
Харанхуй ертөнцийн дунд
Би юу ч мэдрэхгүй

Надтай хамт чи л үлдсэн
Миний хүслийг чи л мэднэ
Хоосон ертөнцийн дунд
Би юу ч мэдрэхгүй

Тэр намайг орхиод үлдсэн *3
Энд хэн ч даарахгүй

Надтай хамт чи л үлдсэн
Миний хүслийг чи л мэднэ
Харанхуй ертөнцийн дунд
Би юу ч мэдрэхгүй

Надтай хамт чи л үлдсэн
Миний хүслийг чи л мэднэ
Хоосон ертөнцийн дунд
Би юу ч мэдрэхгүй
Read On 0 - сэтгэгдэл

Rapper C - Золиос

8:40 AM
Үр хөндүүлж байгаа охидууд бол хохирогч
чимээгүй аллагад өртсөн хүүхдүүд бас хохирогч
төр засагтаа буудуулсан таван хүн бол хохирогч
ажилаа тараад ачигдан байцаагдсан залуус хохирогч
сургуулиа төгсөхийн өмнө эрхээ эдэлж
үзэл бодолоо илэрхийлсэн залуус хохирогч
хүүгийнхээ төлөө өршөөл гуйж
ихэр татан уйлж байгаа ээж нь бас хохирогч
эх орны төлөө гээд хэдэн нөхдүүдийг
сонгосон сонгогчид бид хохирогч
шударга бус байна гээд хэлснийхээ төлөө
шоронд хоригдож байгаа нөхдүүд бас хохирогч
хортой утаа Улаанбаатарыг бүрхэнэ
үүгээр амьсгалсан нэг сая иргэн хохирогч
уул усаа бусдад зараад хувааж авна
үүнээс хүртэх эрхгүй ард иргэд бид хохирогч
уул усаа сэндийлж байна ус мөрөн минь ширгэж байна
уур шүлс минь барагдаж ухаан санаа минь хямарч байна
тиймээ хямарч байна

Цөлжсөн тал хээр ширгэсэн шалбайг эвдэрсэн талбай
эвлүүлсэн барилга устсан ой
дутагдсан хоол хүнс гачигдсан цэвэр ус
ядарсан ард иргэд туйлдсан гэр бүл өрхүүд
ирээдүй минь бүрхэг байна
итгэл найдвар бөхөж амьдрал утгаа алдаж байна
үр хүүхэд минь хаана яана улс орны эрх ашиг
ард иргэдийн төлөө бус
улсын хурлын гишүүдийн төлөө хэсэг ноёдын төлөө
эрх чөлөөг тэд гав дөнгөөр дөнгөлсөн бөлгөө
амьдрал минь хүнд байна авсан цалин минь
хүрэхгүй байна ард түмэн ядарч байна туйлдаж
тэдэнд тохсон ачаа дэндүү хүнд байна
архиар угжуулсан арчаагүй эрчүүд
авгай хүүхэн эргүүлсэн амьдралаа алдсан
ийм л хүмүүс энэ нийгэмд төлөвшиж байна

Навсгар Монголд нар cap дуртай дургүй мандана
насанд хүрээгүйчүүд нь өсөх тусам гандана
нялх ногоо ургамлыг амьдрал шарж хатаана
нэг ч цоороогүй алдрыг шүүлтүүр болтол нь гутаана
амьдралд унахгүй гэхээр амьдрал чамайг хавирана
алдааг нь засаад амьдаря гэхээр зориг зүрх нь хугарана
хайр дурлал гэдэг үг нь сэтгэл цонхноос хагарана
харин харц ард нь хатуу тоглоомоосоо гаргана
мөнгө гэдэг нь жаахан биетэй зоос
хэний ч өмнө том мэдэлтэй босс
алт зоос хоёр хоорондоо таарсан дурлалт хос
харин бурхан будда доор нь даргадах үнэн жижиг тоос
хөх Монголыг хөгжүүлэх гээд хөөрхий төрийн толгой ангас
хүн ард нь зайлуул хүмүүжилгүй сангас
хууль гэдгээр тоглоод байгаа хэсэг хүмүүс мөнгөний мангас
хөөрхий ядуучууд нь харин татагдаж хаясан гаанс

Ая: Тэмүүжин, Dson
Үг: Нармандах
Read On 0 - сэтгэгдэл

Kiwi - Нууцхан хайр

8:40 AM
Миний сэтгэлийн гэгээн нууцхан хайр
Учрал гэдгийг хэзээ ч үзэхгүй
Хүсэл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Хан хурмастын хүү байж дээ чи

Миний сэтгэлийн гэгээн нууцхан хайр
Хагацал гэдгийг хэзээ ч үзэхгүй
Мөрөөдөл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Мөнгөн цагаахан зүүд байж дээ

ДХ: Үсийг чинь бодлоороо би илбэнэ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнэ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнэ
Гарыг чинь зүүдэндээ би атгана *2

Миний сэтгэлийн гэгээн нууцхан хайр
Мартана гэдгийг хэзээ ч үзэхгүй
Зуурдын хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Зөөлөн борооны солонго байж дээ

Миний сэтгэлийн гэгээн нууцхан хайр
Гандана гэдгийг хэзээ ч үзэхгүй
Энэ л хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Эгэлгүй миний хайр байж дээ чи

ДХ: *3

Үг, ая: Д.Жаргалсайхан
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа - Би дуртай

8:40 AM
Өглөө бүхэн чинийхээ тэвэрт
Үнсүүлж сэрэх би дуртай
Зүүдэн хөлгөөр хамтдаа зугаалж
Зөвхөн чамтайгаа байх дуртай

Гуниг бүхнээ инээдээр хийсгээд
Гудамжаар хамт алхах дуртай
Мөнгөн сарны гэгээн доор
Мөрийг чинь түшин суух жаргалтай

ДХ: Тэвэрт чинь эрхэлж бас туниж
Тэгээд чамайгаа энхрийлхийг хүснэ
Дэндүү жаргалтай гэгээн амьдралд
Дэргэд ээ хамт байхыг би хүснэ *2

Үнэн сэтгэлийн гэгээн хайр аа
Ганцхан чамдаа зориулъя
Үлгэрийн гэмээр жаргалтай энэ амьдралд
Үргэлж хамт байхыг би хүснэ

ДХ:

Өглөө бүхэн чинийхээ тэвэрт
Үнсүүлж сэрэх би дуртай
Зүүдэн хөлгөөр хамтдаа зугаалж
Зөвхөн чамтайгаа байх дуртай
Read On 0 - сэтгэгдэл

Эгшиглэн feat BX - 100%

8:40 AM
Жинхэнэ хайрыг хайсан аялал минь зогсохгүй хайр
Чи хаа ч байсан гэсэн чамайг заавал олох болно
Итгэл минь дүүрэн бас царай зүс сайн харц дээгүүр надад хайртай хүн
Олон боловч би тэр нэгэн жинхэнэ эр хүнийг хүлээнэ

Над руу харахыг чинь би мэдэрсэн ч нуухыг оролдох болно
Намайг хүсдэгийг чинь би мэдсэн ч бас чамаас нуухыг хичээнэ
Утасны дугаарыг чинь би сонирхохгүй
Надад чам шиг залуу зөндөө олноороо
Даанч миний сонирхол VIP
Дэндүү итгэлтэй би өөртөө

ДХ: 100% би 100% өөртөө итгэлтэй, харц дээгүүр дэгжин тэр охин
100% би 100% бас ухаалаг /хөөрхөн түүнд хүндлэл үзүүл залуу минь/
Цорын ганц хайр минь чи хаа ч байсан би чамайг олох болно
Тэр үед энэ дуу минь чамд намайг илэрхийлэх болно энэ дууг минь сонс

Болзоондоо чи ирэхдээ зүрхэн хэлбэртэй чихэр биш сарнайтай
Надад таалагдах гэж бүү хичээ хөгжилтэй л байхад болно
Zara, Gucci, Dolce and Gabbana
Харин надад дэндүү таалагдана Versace
Гадна над шиг хэн ч байж болно
Чиний дотор хэн байгаа нь надад чухал

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

BX feat Quiza - In the club

8:40 AM
Oh damn, just like her birthday

Hey, hey, hey, hey Энэ газар доргиж байна
Hey, hey, hey, hey Эр эмгүй холхиж байна
Hey, hey, hey, hey Утас дуугарна чи хаана байна
Hey, hey, hey, hey Би UB in the club
Доргио байна in the club
Боргио байна in the club
Хотлоороо in the club
Төрлөөрөө in the club
Түвшин амгалан бас эрүүл энхийн төлөө

Таксаа төлж нэгжүүлээд
Тамга дарна гаран дээр
Таньдаг хүн үүдэн дээр
Тансаг ундаа take-н дээр
Тойрч ирэн инээнэ in the club
Толгой дохино энэ хөгжимд
Түм буман охидууд хамт
Тэдний дундуур холхинхон

Hey, Ямар нэгэн гоё дуу түүнд зориулаач DJ, Тэр нэгэн охинд надаас
Hey, Ямар нэгэн тансаг коктейл захиалъя, бараг тэндээ, түүнд надаас
Hey, hey, hey, hey Энэ газар доргиж байна
Hey, hey, hey, hey Эр эмгүй холхиж байна
Hey, hey, hey, hey Утас дуугарна чи хаана байна
Hey, hey, hey, hey Би UB in the club
Доргио байна in the club
Боргио байна in the club
Хотлоороо in the club
Төрлөөрөө in the club
Түвшин амгалан бас эрүүл энхийн төлөө

Хүмүүс жаахан бүжиглэе, DJ-дээ сүжиглэе
Хүмүүсийг ажиглая, хүүхнүүдээ тоочиглоё
Is it we hot in here, Хар шар бор бүгд л энд
Paris, Rom болно here, May be my first love here

Ямар нэгэн гоё дуу түүнд зориулаач DJ May be my first love here
Ямар нэгэн тансаг коктейл захиалъя, бараг тэндээ, түүнд надаас
Hey, hey, hey, hey Энэ газар доргиж байна
Hey, hey, hey, hey Эр эмгүй холхиж байна
Hey, hey, hey, hey Утас дуугарна чи хаана байна
Hey, hey, hey, hey Би UB in the club
Доргио байна in the club
Боргио байна in the club
Хотлоороо in the club
Төрлөөрөө in the club
Түвшин амгалан бас эрүүл энхийн төлөө

Зэ, би шилийн сайн эр
Нэг орой гучин хоёр лонх beer
Би хотын уугуул иргэн, танина хуучин хоёр нэр
Hey Quiza, what's up man
Чамаар сонин сайхан юу байна
Хаана сууж байна дээр, дээр
Харин би энэ дээвэр дээр
Everyone in the club, every one look like girl
Come on girl don't be shy, уухыг чинь харин би даая
Юу ч битгий бод мартаа, бүх юмнаас тасраад зөвхөн Relax
Юунд ч санаа бүү зөв, ганцхан зүйл бодож бай, бидний sex

Yeah, Энэ газар доргиж байна Hey, hey, hey, hey
Энэ газар доргиж байна. (Hey, hey, hey, hey)
Эр эмгүй холхиж байна (Hey, hey, hey, hey)
Утас дуугарна чи хаана байна (Hey, hey, hey, hey)
Би UB in the club
Доргио байна in the club
Боргио байна in the club
Хотлоороо in the club
Төрлөөрөө in the club
Түвшин амгалан бас эрүүл энхийн төлөө
Read On 0 - сэтгэгдэл

Лхагва - Чиний хайр ус агаар

8:39 AM
Чи хүсэж байсан уу надад дурлахыг
Чи мөрөөдөж байсан уу надтай учрахыг
Амьдрал өөрөө асар их урсгал
Чиний хайр надад агаар бас гэрэл
Амьдрал өөрөө тэмүүлэл болохоор
Чи надад хүсэл мөрөөдөл билээ

Чиний хайр надад агаар
Чи үгүй бол би амьсгалахгүй ээ
Чиний сэтгэл надад ус
Чи үгүй бол би амьдрахгүй ээ *2

Би зүүдэлж байлаа чамайг хөтлөөд
Хайрыг дуулдаг байлаа зөвхөн чамдаа
Аялгуу өөрөө хязгаарүй болохоор
Зүрхнээс урсан ниссээр оддыг уярана
Шүлэг минь сэтгэлийнх болохоор
Дуулах тоолонд орчлонг уярана

ДХ: *2
Амьдрал өөрөө асар их урсгал
Чиний хайр надад агаар бас гэрэл
Амьдрал өөрөө тэмүүлэл болохоор
Чи надад хүсэл мөрөөдөл билээ

ДХ: *2

Үг: ZZ
Ая: Аранза
Read On 0 - сэтгэгдэл

Frankseal & Set killa - Зөөгч охин

8:39 AM
[Frankseal]
Лааа лааа лааа....
Лааа лааа лааа....
Лааа лааа лааа....
Лааа лааа лааа....

Ажлаа тараад 3, 4 -ийн пивоны газар орон суулаа
Төмөрөө Манлай тэгээд бид 3-уулаа
Мөнгөө нийлүүлэн баахан пиво захиалаад
Жоохон согтчихоод пивоо асгаж алиатаад
Гэтэл нэгэн зөөгч охин хүрээд ирлээ
Уучлаарай та нар жаахан аятайхан бай гэлээ
Юу вэ гээд дээшээ хартал нэгэн хөө хөөрхөн царайтай зөөгч байлаа
Ийм хөөрхөн охин Монголоос би хаана харлаа
Hi5 caak.mn гэж шаал худлаа
Харин зөөгч энгийн нэгэн охинд дурлачихлаа
Club Pub Bar-нд тэр хөөрхөн охин зөөгч хийдэг
Архичин лалруудын уух архийг зөөж байдаг
Анхны харцаараа түүнд би дурлачихсан
Жаахан пивонд халаад зөөгч охинийг уурлуулчихсан

[Frankseal]

ДХ: Пивоны газарын тэр зөөгч охин
Нэрээ хэлээч
Хоёулаа танилцъя - *2

[Set KiLLa]
За за одоо болхоон байлаа
Толгойд ороод тэнгэрт халилаа
Анд минь намайг пивоор дайллаа
Уусан пиво минь хэдэн шил байлаа
Ээ малаа мартах шахаж тэндхийн зөөгч охин
Frank-ээс өрсөж чадаагүй миний хохь нь
Хохирох болоогүй хажуунаас хөөрхөн охин дохино
Халаалт авцан хажууд нь суугаад гар минь түүний цээжинд дөхнө
/Дурлачихлаа тэр нэгэн зөөгч охинд/
Түс тас хийгээд түүнийг дагуулж яваад
Түүний тухай багагүй ихийг мэдэж аваад
Өхөөрдөм царайлаг хөөрхөн зөөгч охин
Зажилах дуртай хубба-бубба бохь нь
Би өөрийгөө танилцууллаа сайдын хүү гэж бурваа
Яг үнэнээ хэлвэл төлөвлөгөө минь нурнаа
Өмсөж зүүн нүдэн garnett, seon john hiphop
Тэр минь миний хажууд super miss , senorita

[Frankseal]

ДХ: Пивоны газарын тэр зөөгч охин
Нэрээ хэлээч
Хоёулаа танилцъя - x2

Лааа лааа лааа....
Лааа лааа лааа....
Лааа лааа лааа....
Лааа лааа лааа....
Read On 0 - сэтгэгдэл

Болд, Агиймаа - Хайрлах хүсэл

8:38 AM
Би чамайг хааш нь ч явуулмааргүй байна
Би чиний өмнө буруутайгаа мэднэ
Хэзээ над дээр ирэхээ хэлээч
Хэзээ уулзахаа наддаа амлаач

Би чамайг өөрөөсөө алдмааргүй байна
Би чиний тухай өөртэйгээ ярина
Ахиад намайг битгий зовоо
Ахиад учрахаа одоо л хэлээч

ДХ: Өглөө бүхэн чамтай сэрэхийг хүснэ
Өөр надад юу ч хэрэггүй хонгор минь
Хайр ийм байдгийг үгээрээ хэлээгүй
Харсаар би чинийхээ нүднээс мэдэрсэн
хайрт минь

Би чамайг өөрөөсөө холдуулмааргүй байна
Би чиний төлөө бүхнээ зориулна
Сайхан хайрыг наддаа бэлэглээч
Санаа сэтгэл рүү урсан цутгаач

Би чамайг хааш нь ч явуулмааргүй байна
Би чиний өмнө буруутайгаа мэднэ
Хэзээ над дээр ирэхээ хэлээч
Хэзээ уулзахаа наддаа амлаач


ДХ: *2
Read On 0 - сэтгэгдэл

Мягмарсүрэн - Зүүдний байшин

8:38 AM
Харахад л
Арааны шүлс асгармаар
Хачин гоё байшинг
Би зүүдэллээ
Хамаг тавилгыг нь
Чихэр боовоор хийсэн
Хазчихмаар, идчихмээр
Байшин шүү дээ
Жигнэмэг хана,
Чихэр хаалга,
Жимсэн шал
Шоколадан шүүгээ
Ёотон довжоо
Мөсөн чихэр хонх
Ёстой амттай
Сникерс ширээ...
Нуулгүй хэлэхэд
Тийм байшинтай бол
Нураагаад бид
Идчих л байсан даа
Идье гэж
Огт санагдахгүй
Энгийн байшинд
Суудаг минь л аз юм


Үг: З.Түмэнжаргал
Ая: Л.Галмандах
Read On 1 - сэтгэгдэл

Мягмарсүрэн - Тоглоомууд минь ядраа байлгүй

8:38 AM
Амсхийх чөлөөгүй
Зөндөө наадаад
Алаг бөмбөг минь
Ядраа байлгүй, ядраа байлгүй

Бохисхийх чөлөөгүй
Зөндөө наадаад
Борхон бамбарууш минь
Ядраа байлгүй, ядраа байлгүй

Эрхэлж бидэнтэй
Дандаа наадаад
Ээвий тоглоомууд
Зүдрээ байлгүй, зүдрээ байлгүй

Одоо та нар минь
Амраарай даа
Орон дээр минь
Унтаарай даа, унтаарай даа


Үг: З.Түмэнжаргал
Ая: Л.Галмандах
Read On 0 - сэтгэгдэл

Э.ЦэндАюуш - Он солигдох мөчийн шүлэг

8:23 AM
Одоо миний орхисон он цагт
Олоон цагаан шувууд хайрын дуу дуулж
Хос залуусыг эргэн тойрон
Хорвоогоор дүүрэн нот нисэж байгаа даа
Одоо миний орхисон он цагт
Онцын сайхан бүсгүй голын эрэг дээр суугаад
Нүүрээ угаахад нь нүднээс нь
Уруулын минь хээ, нулимстай нь цуг арилж л байгаа даа
Одоо миний орхисон он цагт
Мөчрөөсөө тасарсан навчис газар унахдаа
Мөрөөдлөө шивнэж тэр навчсаар хэн нэг нь далавч урлаад
Тэнгэр алдалж зогсоо доо
Одоо миний орхисон он цагт
Зуун жилийн тэртээх эзнээ үгүйлсэн
Зузаан хүрэм дүүрэн бодол
Цастай хөндийгөөр нааш явахдаа
Цаг хугацаанд гомдож л байгаа даа
Одоо намайг тосох он цаг харин
Дэнлүү барьж очихыг минь хүлээгээд
Дэндүү гүн нойрондоо байгаа даа
Read On 0 - сэтгэгдэл

Чоно - Чамд таалагдахын тулд

8:23 AM
Чамд таалагдахын тулд би анх удаа
Гараа чичрүүлэн байж харилцуураа аван
Гаднаас ярихыг чинь чагнахсан
Уйлахгүйн тулд уруулаа зуун байж
Утасны цаанаас амьсгалыг чинь сонсохсон
Чин хүслээ намдаан, хүлээсээр
Хариу дуугарахад
Зүсээ улалзуулан
Ганцаар мөртлөө ичих юм

ДХ: Чамд таалагдахын тулд би анх удаа
Чандын үгээ бодон байж хэлэхсэн
Чамд татагдахын тулд би анх удаа
Сэтгэл зүрхээ өгмөөр байна

Сэтгэл минь чамайг хайна
Ямар холын салхи вэ?
Сэрүүндээ нүдийг чинь зүүдлэх юм
Яагаад үнсэж болдоггүй юм бэ?
Там биш диваажин биш зуурд нь
Хаанаас ч юм бэ
Тавин насыг эдэлсэн хойно
Харамсах юмгүй амьдармаар байна

ДХ: *2
Чамд таалагдахын тулд би анх удаа
Чамд татагдахын тулд би анх удаа

ДХ: *2
Read On 2 - сэтгэгдэл

Болд - Баасан ахынд

8:23 AM
Friday night
Өнөөдөр баасан ахын төрсөн өдөр
Бүгдээрээ баасан ахынд очицгооё

Баасан ахын төрсөн өдрөөр
Баасан ахын маш том өгөөнд
Баахан тансаг залуус охидууд
Гадаа parking дунд нэгэн bentley
Ув улаан онцгойрон нүд булаана

Улаан, ногоон, цэнхэр гэрлүүд
Утаа мананд неоны гэрлүүд
Хөгжим хэмнэлд охидууд хөдөлнө
Тэдний дундаас нэгэн burberry
Хувцасласан охин дээр нүд тусна

ДХ: Энэ үдэш бүгдээрээ cool
Энэ үдэш цугларсан бүгд
Bartender уух юм хүртээнэ
Баасан ахын үйлчилгээ good
Яагаад гэвэл хүндэлсэн бүгд
Баасан ахын төрсөн өдрөөр
Харин би хайна brand new girl

Баасан ахын төрсөн өдөр
Би хайна brand new girl

Dj хийж байна догь mixng
Охидууд бүжиглэнэ sexy
Ууж байгаа маань бас мексик
Харин түүнийх on the roxy
Бие халаана чамтай бүжгийн талбайд

ДХ:

How is your feeling?
One more, yean
Seem together, let's go
Yeah, let's go

ДХ: *2

Friday night
Read On 0 - сэтгэгдэл

Болд feat Sho - Чи минь байсангүй

8:23 AM
Чи минь байсангүй ээ *4
Урьд нь өглөө сэрүүлгээр
Харин одоо MSG-ээр
Чамаас MSG ирвэл сэрж
Үг үсэггүй цээжилсээр
Урьд шөнийн хэрүүлийн үг бүхэндээ гэмшлээ
Уурандаа утасаа хана руу шидлээ
Телевизийн сувагуудаар
Тийм ч гоёо зүйл гарахгүй
Дээд айлдаа төвөг удан
Хөгжмөөр чанга дуу
Жаахан юм идэх гэхээр
Хоолойгоор даанч давахгүй нь
Найзуудтайгаа уулзахаар би гарлаа

ДХ: Хажуухан хар мянган охин бүжнэ
Хайвал ганцхан чи минь үгүй
Харц булаах чи минь байсангүй
Аажуухнаар арагшаа урагшаа амрагаа хайн бүжнэ
Ганц энэ удаа ч чи минь байсангүй ээ

Уул нь ч бүх юм хэвэндээ
Уужим амьсгаа авдаг л байв
Уржигдар нэг л мэдэхнээ
Учиргүй уурлаад авав гэнэ
Уурлавч уйтгар илхэн байв
Урж тасдахад бэлхэн байв
Урдаа байсан бүхнээ савав гэнэ
Тэгэхэд би бууж өгсөн бол
Хийгээгүй хэргээ хүлээнэ
Тэгээд өнөө шалиг цол
Эзнээ хүлээнэ
Тиймээ би бол чамд хайртай
Тийм ээ тэр бол чин үнэн
Шалихгүй зүйлээс хайраа бүү сэвтээ

ДХ:

Би чамайг санасаар сохор хүн шиг
Явах газраа мэдэхгүй найган байна
Битгий намайгаа хилсээр гүжирд
Үнэхээр хийгээгүй шүү зүгээр гайхаж байна
Бүү яв эргээд ир жаргалдаа шумбая
Үгүй ээ яахав үргэлжлүүлэх яриа цааш нь бий
Би ууруулаар чинь дутна дутна
Дутна хором мөч тутам

ДХ:


Үг: Sho
Ая: Д.Болд
Read On 0 - сэтгэгдэл

Болд - Би одоо ч хайртай

8:23 AM
Хаана байна чи минь хаана байна

Би хааяа гэв гэнэт чамайг бодож эхэлдэг
Яагаад юм бүү мэд
Тэр нэгэн цэцэрлэгт чи надад эрхэлдэг
Дэндүү сайхан байж дээ
Оюутан нас минь холдож чамайг авч одож
Хэзээ ч ирэхгүйгээр
Хэрвээ цаг хугацааны машин байдаг юм бол
Би тэр насан дээрээ эргээд нэг очихсон

Дх: Би санах ёстой
Тэр хэдэн жил бидний хайр яг л гал шиг байсан
Чи санах ёстой
Би чамаас холдож чадахгүй үргэлж цугтаа байсан
Яаж би мартах юм бэ яагаад бид хоёр салсан юм бэ
Дахиад тийм хайр ирэхгүйг мэдэхгүй, мэднэ
Би одоо ч чамдаа хайртай хэвээрээ
Би одоо ч чамайгаа бас хайсан хэвээрээ
Би одоо ч чамайгаа хүлээсэн хэвээрээ, чамайг гуйсан хэвээрээ, чамайг дуулсан хэвээрээ
Би одоо ч чамайг санаж нулимс унагаадаг бас тэр үедээ би үнэхээр атаархдаг
Хэрвээ дахиад нэг боломж надад олговол чамайг явуулахгүй би зөвшөөрөхгүй

Би чадахгүй нь чамайг эргүүлж
Би чадахгүй нь өөр хүнд тэврүүлж
Би чадахгүй нь өөр хэн нэгнийг чамайг хайрлаж байсан шиг орлуулж
Би урд нь халамжгүй гэвч буцаах боломжгүй одоо бол өөр
Хэрвээ надаас асуух юм бол бэрд гарч ирээд
Би зөвхөн чамайг эргүүлээд өгөхийг хүснэ

Дх:

Санаж байна уу бид хоёр хамт алхсан
Бараг гурван цаг тэгээд их ядарсан
Санаж байна уу бид сүүлчийнхээ мөнгөөрөө
Юу ч бодолгүй хоолонд ороод гарч билээ
Учир нь мөнгө чухал байгаагүй
Бидний байр гоё байгаагүй
Гэвч хамгийн гоё яагаад гэвэл чи минь хамт байж дээ

Дх:

Энэ нь миний бодит байдал
Чи надад итгээч хайртай бүсгүй минь
Үнэндээ би хоосон байна
Read On 0 - сэтгэгдэл

Болд - Чиний гар

8:23 AM
Ажил сайн уу гэж гар барьлаа надтай найз
Түүний дотор хөндий хоосон цайз
Амьдрал давгүй юу хөгшөөн дажгүй сайн
Гэх хариу өгсөн ч би түүнтэй бөөн дайн

Инээмсэглэж гар барьлаа эртний нэг танил минь
Түүнээс мэдэрнэ үнэнгээсээ биш
Өмнө нь дуугардаггүй байснаа өнөөдөр гэнэт
Сайн уу, юу байна гэж би ч бас
(би ч бас түүний өөдөөс яг адилхан)

ДХ: Чи тэгэхэд надтай чин сэтгэлээсээ
Чи хэн бэ танилцъя гэж гар барьсан
Чиний нэрээ хэлэхийг чинь би хүлээсэн
Чиний гараар хүйтэн цус минь бүлээснэ

Харцаараа хандархана өөр бүсгүй тун догь
Гэвч түүний нүдэнд харагдана би мөнгө
Амьдрал сайхан байна гэж сайрхана зарим нь
Даанч илүү гарах гэсэн хоосон үг

Ганцаардлыг үзээгүй залуу нас минь гэнэ
Гэвч үнэн хэрэгтээ би гуниг тээнэ
Олон найзууд намайг тойрон эргэнэ
Гэвч жинхэнэ найз минь хаана байна гэж эрсээр
Олон охидууд намайг тойрон эргэнэ
Гэвч жинхэнэ хайраа одоо ч эрсээр

ДХ: Чи тэгэхэд намайг чин сэтгэлээсээ
Энэ хэн бэ танилцъя гэж олж харсан
Чиний нүд над дээр тусахыг би хүлээсэн
Чиний харцаар хүйтэн цус минь бүлээснэ *2

Чиний гар зүрхийг хурдлуулна
Чиний харц тархийг цочруулна
Чиний инээд намайг гэсгээлээ
Чи намайг хийсгэлээ, чи намайг нисгэлээ

ДХ:


Үг: Quiza
Ая: Д.Болд
Read On 0 - сэтгэгдэл

Болд - Only One

8:23 AM
Унтаж байхдаа би түүнийг хардаг
Өглөө сэрээд маш их санадаг
You're the only one for me

Даанч тэр надад таарсан миний л гэмээр ганцхан
Тэр хайраа зүүдэндээ би гэнэт харсан
Тэр минь өхөөрдөм come on
Түүний царай нэг л хөөрхөн өшөө
Тэр намайг унаж явахад хажууд түшинэ
Шөнө оройтоход тавгүй сэтгэл түгшинэ
Зүүд минь шаналж байна go on
Зүрх минь ганцхан түүнийг хайж байна

Энд хоосон гэрт харна ТВ-ээ
Бас хоосон оргино зүрх сэтгэл минь
I love you, I need you, I want you
Looking for you

ДХ: Түүний нүд гар
Түүний бие дур булаам
Түүний байгаа байдал superstar
Түүний ярих яриа увьдастай
Миний дурлал, миний хүсэл дүрэлзэх гал
Миний тоглох хөгжим классик ая
You're the only one, girl
Girl girl girl girl girl

Харна- цонхоор бүрсгэр өдөр надад таарна
Би найзуудтайгаа өдөржин ганцаардана
Дуунууд бүгд уянгын, come on
Миний сонсох ая нь R'n B
Хайна- би чамайг арай олохгүй бол гэж айна
Бас зүрхэнд минь сая улаан сарнай хүлээнэ
Хайртайгаа би учирмаар байна
Совин минь ганцхан түүнийг эрж хайна
Би чамтай хамт "PC" тогломоор
Бас чамтай цуг бассейнд ормоор
I love you, I need you, I want you
Really want you baby

ДХ:

Хоолонд хамт орно bon appet
Оргилуун дарс шимнэ романтик
Яг тэгэхэд өвдөг сөгдөн бөгжөө
Өгмөөр байна, даанч хаана байна чи
You're the only one

ДХ:


Үг: Quiza
Ая: Д.Болд, Н.Баярхүү
Read On 0 - сэтгэгдэл

Болд - Намайг тэврээч

8:23 AM
Хайрт ээж минь та намайг яах бол гэж бүү санаа зов
Надад өгсөн хайр чинь агуу болохоор амьд явах хувь
Тохиосон, энэ хорвоо дээр үүнээс илүү гэж юу байх вэ
Хүсэл мөрөөдөлдөө хүү нь дээшээ тэмүүлж явна

Алхам тутамд асуудал гэвч яаая гэхэв
Амьдралд үүнийг давахаас өөр сонголт байхгүй за яах вэ
Хүсэлдээ тэмүүлнэ харин хүмүүс намайг
Өөрөөр ойлгоно тэр нь хов жив, хэл амны бай

ДХ: Бурхан тэр намайг харлана энэ үнэн
Гэвч бид бие биенээ хайрлахгүй юм бол би ч бас чи ч гэсэн сөнөнө
Аз жаргалыг эрж хайх юм яг үнэндээ
Аз жаргал байдаг чиний дотор энэ бол яг энд сэтгэл зүрхэндээ

Арван жилийн өмнө амжилт болгон мөнгөөр биш
Урам зориг, итгэл сэтгэл, халуун тэврэлт байж дээ
Харин одоо энэ бүхэн үгүйлэгдэх юм ээжээ
Энэ дуугаараа би бусдад үнэгүй тэврэлт илгээлээ

Энэ дэлхий дээр төрснөөс хойш бусдад хайраа илгээ
Эргүүлээд надад тэр хайраа бас харамгүй илгээ

ДХ:

Агуу зүйл агуу зорилгоос бүтдэг
Амьдралд хайртай ч гэсэн золгүй явдлаар үхдэг
Өнгөрсөн хойно нь харамсах хэцүүг мэднэ
Өнөөдөр магадгүй тэвэрвэл тэр амьд үлдэнэ

ДХ: *2


Үг: Quiza
Ая: Д.Болд
Read On 0 - сэтгэгдэл

Э.ЦэндАюуш - Үүрд

8:23 AM
Үүрд би
Гандах навчис, будрах цас
Гадаа хүйтэн болоход хайртай байх болно
Үүрд би нуур хөлдөж зэгэс шуугиад
Нугас ангирын дуу усанд живэхэд гунигтай байх болно
Үүрд би
Сар их үзэсгэлэнтэй, тэнгэр их гүн гэж
Амттайхан бусдын нойронд ад бололгүйгээр бодож суух болно
Үүрд би
Хэдэн бороо алгасаж нар гараад
Охид хувцсаа нимгэлэхэд
Одоо л нэг шүлгийнхээ дэвтрийг шүүсээр байх болно
Үүрд би
Гол ус ширтэж суухдаа
Үсний чинь ширхэг хөвөхийг үзээд
Гоо сайхныг чинь юу ч эс гүйцэхтэй эвлэрсээр байх болно
Үүрд би
Цонхоор тусах сарны гэрэлд нойрсохыг чинь үзээд
Цох болж тэнгэр болж үзээгүй нууцыг чинь тэмтэрч байна гэж зүүдэлсээр л байх болно
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2