Хүслийн цагаан цасан үдшийн тэнгэрт будраад
Хүлээсэн сэтгэлийг баясган шинэ жил айлчлан ирлээ
Зөөлөн цасан будраад зүүдний юм шиг үдшээр
Шинэ жилийн халуун мэндийг чихэнд чинь шивнэе
Дх:Зөн совингийн цагаан өвлийн жавар
Сондор мөнгөн мөсний гялбаанд
Сормуусандаа цастай чамайгаа хөтлөх би дуртай
Будран сувдрах тэр л цасан ширхэг
Буцааж болохгүй тэр л өдрүүд шиг
Тансаг бас намуухан бударна цасан ширхэг
Өвлийн цэнхэр үдэш өөрөө ч мэдэлгүй дуулаад
Шүхрэн цаанаас сэмхэн харвал шинэ жил ирж явна аа
Ногоон модод гоёод нэвсийсэн цасан гялбаад
Хонгор чамдаа гүйгээд очмоор хайрын шинэ жил ирлээ
Дх:
Шинэхэн орсон цасны гялбаанд
Тансаг чимсэн модны далбаанд
Хундага дарсаа дээш нь тулгаад
Бүжгийн талбайд залуус цуглаад
Хүн бүхний сэтгэл хөөрөн баясна
Аз жаргалаар дүүрэн инээд хөөрөөр бялхсан
Ширхэг цасан будраад бидний дээрээс орж
Шинэ жилийн мэндийг хүргэе
Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохилж
Цасан одод дээрээс будран малгайлахад
Халуун үнсэлт мэт дарсаа тулгаж
Хамгаас сайхан шинэ жил шинэ оноо угтацгаая
Дх:
Post a Comment