Тэд тэнэцгээнэ би өнөөдөр
SBN телевизийн мэдээгээр чамайг үзсэн
Зурагт минь энэ бүгдээс залхсан мэт эвшээнэ
Нойтон гудамжаар хүмүүс нэгэн зүгт гүйцгээнэ
Хаа нэгтээ олныг хамарсан их үймээн
Камертон хамтлагийн тоглолтыг үзэцгээнэ
Дх: Газар ширтсэн харц эсвэл сормуусанд торсон нулимс уу
Эсвэл гарт шигдсэн өргөс үү
Энэ хотоос гарахаас зүрхээ нэг амраахаас
Энэ бухимдлаа дарахаас
Тэдэнтэй хамт явах уу эсвэл сөрж ганцаараа үлдэх үү
Бүхнийг бясалгах уу би эндээ л үлдэхээс
Ертөнцийг аргадахаас та нарыгаа аврахаас
Тэд авирлана гэвч үнэндээ цөхрөнгөө барна
Хаа нэгтээ хүүхэд уйлж тэд чихээ таглана
Тэдний дунд ганц эмгэн таримал цэцэг зарна
Би уйлахгүй ээ би одоо өөрөөр яах ч билээ
Явахгүй ээ та нартайгаа би эндээ үлдэнэ
Сэтгэлээ түр хаяхаас та нарыгаа аргадахаас
Дх:
Би хайрыг хайсан сүнс үү
Эсвэл энэ ертөнцийг олсон хүн үү
Чи хэлээч би тэгвэл мэдэхээс
Би чамайг олсон уу эсвэл хэтэрхий холдсон уу
Хайрыг олсон хүн хэзээ ч чамаас холдохгүй
Чи үүнийг мэдрээч би чамд хэлэх үү
Түүнийг мэдрэв үү чи одоо хэлээч
Дх:
Post a Comment