Сэтгэлийн үгээ чамдаа би хэльюү гээд
Санааширч суусаар зөндөө удлаа даа
Сайхан сарнай минь соёолж гүйцээд
Саруул талаа чимэглэн ургалаа
Дх: Өө өө өө хайрын минь ганц сарнай
Өр зүрхэнд минь дэлбээлээч дээ
Анхны хайрын уяхан дуугаа
Аялаж хоёулаа дуулж үзье дээ
Амгалан цэнхэр энэхэн орчлондоо
Аз жаргалтай амьдарч явъя даа
Дх: *2
Хайрын сарнай сэтгэлээ би чамд өгсөн
Хайрын сарнай сэмхэн чамд дурласан
Хайрын сарнай сэвтэж амжаагүй миний хайрын сарнай
Дандаа чамайгаа мөрөөдөн мөрөөдсөөр
Далай шиг сэтгэлдээ энхрийлж явъя даа
Хүнлэг орчлонд төрсний заяа
Хайрын дээдээр хайрлаж явъя даа
Дх: *2
Post a Comment