Ажил сайн уу гэж гар барьлаа надтай найз
Түүний дотор хөндий хоосон цайз
Амьдрал давгүй юу хөгшөөн дажгүй сайн
Гэх хариу өгсөн ч би түүнтэй бөөн дайн
Инээмсэглэж гар барьлаа эртний нэг танил минь
Түүнээс мэдэрнэ үнэнгээсээ биш
Өмнө нь дуугардаггүй байснаа өнөөдөр гэнэт
Сайн уу, юу байна гэж би ч бас
(би ч бас түүний өөдөөс яг адилхан)
ДХ: Чи тэгэхэд надтай чин сэтгэлээсээ
Чи хэн бэ танилцъя гэж гар барьсан
Чиний нэрээ хэлэхийг чинь би хүлээсэн
Чиний гараар хүйтэн цус минь бүлээснэ
Харцаараа хандархана өөр бүсгүй тун догь
Гэвч түүний нүдэнд харагдана би мөнгө
Амьдрал сайхан байна гэж сайрхана зарим нь
Даанч илүү гарах гэсэн хоосон үг
Ганцаардлыг үзээгүй залуу нас минь гэнэ
Гэвч үнэн хэрэгтээ би гуниг тээнэ
Олон найзууд намайг тойрон эргэнэ
Гэвч жинхэнэ найз минь хаана байна гэж эрсээр
Олон охидууд намайг тойрон эргэнэ
Гэвч жинхэнэ хайраа одоо ч эрсээр
ДХ: Чи тэгэхэд намайг чин сэтгэлээсээ
Энэ хэн бэ танилцъя гэж олж харсан
Чиний нүд над дээр тусахыг би хүлээсэн
Чиний харцаар хүйтэн цус минь бүлээснэ *2
Чиний гар зүрхийг хурдлуулна
Чиний харц тархийг цочруулна
Чиний инээд намайг гэсгээлээ
Чи намайг хийсгэлээ, чи намайг нисгэлээ
ДХ:
Үг: Quiza
Ая: Д.Болд
Post a Comment