Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

3 охин - Жинхэнэ хайр

Хэн нэгэнд бичсэн нулимстай захиа
Чиний минь сэтгэлийн шархыг бүү сэдрээгээсэй гэж
Хэлж чадаагүй би чамд хайртай гэдгээ
Чи түүндээ хайртай тийм болохоор
Өөрөө нууж үлдье

ДХ: Гэхдээ чи чамдаа дурлалаа илгээе
Гэрэлгүйд чиний дэнлүү нь болж л яваг сэтгэл минь
Хайрт минь би
Чиний хөл дор сэтгэлээ ивлээ
Хэн нэгнийг үнсэх үед чинь ивээс болог хайр минь

Чи намайг хайрлаж байна гэж зүүдэлсээр
Өглөө сэрдгийг минь мэдэхгүй
Яаж мэдэх билээ чи
Тэр чамайг орхин явж шаналах үед чинь
Чамаас илүү миний зүрх өвдөж байсан шүү

Жинхэнэ хайр гэдэг хаа нэгтээ нуугдаад
Зөвхөн чамайг гэж хүлээж байдаг гэдэгт итгээрэй
Хайрт минь гэвч
Миний дурлал чиний минь сэтгэлд
Багтахгүй гэдгийг ойлголоо
Би чамдаа хайртай

Би чамдаа өөрөөсөө ч илүү хайртай
Би маргааш ч өнөөдрөөс их хайрлана
Гэвч хайрт минь ургах газар үгүй бол
Хэчнээн сайхан сарнай ч нахиалж ургахгүй билээ

ДХ:

Жинхэнэ хайр гэдэг хаа нэгтээ нуугдаад
Зөвхөн чамайг гэж хүлээж байдаг гэдэгт итгээрэй
Хайрт минь гэвч
Миний дурлал чиний минь сэтгэлд
Багтахгүй гэдгийг ойлголоо
Би чамдаа хайртай


Үг. С.Энхтайван
Ая: Д.Болд
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2