Хайрт ээж минь та намайг яах бол гэж бүү санаа зов
Надад өгсөн хайр чинь агуу болохоор амьд явах хувь
Тохиосон, энэ хорвоо дээр үүнээс илүү гэж юу байх вэ
Хүсэл мөрөөдөлдөө хүү нь дээшээ тэмүүлж явна
Алхам тутамд асуудал гэвч яаая гэхэв
Амьдралд үүнийг давахаас өөр сонголт байхгүй за яах вэ
Хүсэлдээ тэмүүлнэ харин хүмүүс намайг
Өөрөөр ойлгоно тэр нь хов жив, хэл амны бай
ДХ: Бурхан тэр намайг харлана энэ үнэн
Гэвч бид бие биенээ хайрлахгүй юм бол би ч бас чи ч гэсэн сөнөнө
Аз жаргалыг эрж хайх юм яг үнэндээ
Аз жаргал байдаг чиний дотор энэ бол яг энд сэтгэл зүрхэндээ
Арван жилийн өмнө амжилт болгон мөнгөөр биш
Урам зориг, итгэл сэтгэл, халуун тэврэлт байж дээ
Харин одоо энэ бүхэн үгүйлэгдэх юм ээжээ
Энэ дуугаараа би бусдад үнэгүй тэврэлт илгээлээ
Энэ дэлхий дээр төрснөөс хойш бусдад хайраа илгээ
Эргүүлээд надад тэр хайраа бас харамгүй илгээ
ДХ:
Агуу зүйл агуу зорилгоос бүтдэг
Амьдралд хайртай ч гэсэн золгүй явдлаар үхдэг
Өнгөрсөн хойно нь харамсах хэцүүг мэднэ
Өнөөдөр магадгүй тэвэрвэл тэр амьд үлдэнэ
ДХ: *2
Үг: Quiza
Ая: Д.Болд
Post a Comment