Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Баясгалан - Ижийгээ баярлуулж яваарай

Аминаас нь тасарсан амь билээ чи
Ачлалтайхан ээжийгээ хайрлаж яваарай
Сэртэс хийтэл цочоон сэрээж ээжийнхээ
Сэтгэлийг нь битгий чилээгээрэй

Биенээс нь салаалсан биехэн билээ чи
Бишрэлтэйхэн ээжийгээ хүндэлж яваарай
Номхон шөнөөр түгшээж ээжийнхээ
Нойрыг нь битгий хугаслаарай даа
Номхон шөнөөр түгшээж ээжийнхээ
Нойрыг нь битгий хугаслаарай даа

Ухаанаас нь ургасан ухаан билээ чи
Уяралтайхан ээжийгээ баярлуулж яваарай
Санчиганд нь хяруу унагаж ээжийнхээ
Санааг нь битгий зовоогоорой доо
Санчиганд нь хяруу унагаж ээжийнхээ
Санааг нь битгий зовоогоорой доо

Ээжийгээ баярлуулж яваарай
1 - сэтгэгдэл:

яасан ч гоё үгтэй юмаа. Ээжийгээ баярлуулж яваарай хүмүүсээ! Энэ дууг дуулж сурч байна.


Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2