Дэлгэр хаврын цэцэг шиг
Дэлбээ нээгээд мишээсэн
Омголон танхил насны минь
Одтой гэгээн учрал минь
Мөрөөдлийн гэгээн насныхаа
Мөнхийн хайранд уярна аа
Хонгор сэтгэлийн шүтээн чи минь ээ
ДХ: Сэргэлэн алтан хараацай
Сэтгэлийн тэнгэрт эрхэлнэ ээ
Хавар хаврын цэцэг нь ээ
Хайраар мишээж дэлгэрнэ ээ *2
Налгар хаврын модод шиг
Нахиа задлаад мишээсэн
Зоргоор залуу насны минь
Золтой гэгээн учрал минь
Хайрын гэгээн аялгуундаа
Хайлан уяран догдолно оо
Хайрлах сэтгэлийн шүтээн чи минь эз
ДХ: /2/
Үг: Н.Баянмөнх
Ая: Т.Найданжав
October 17, 2017 at 9:02 PM
Д
Post a Comment