Дуулан дуулан уясаад
Дутуу бүхнийг умартан
Сэтгэлдээ нартай замбууд
Сэмэрч дурласан хайр минь ээ
ДХ: Зүүдэндээ нулимстай хорвоод
Зүрхэнд зөнгөөр учирсан
Хайлан бүүвэй орчлондоо
Хамгаас нандин хайр минь ээ
Хайрлан уярч догдлоод
Хатуу бүхнийг умартан
Бодолдоо сүүтэй замбууд
Болзоонд зогссон хайр минь ээ
ДХ:
Гэрэвшин гэрэвшин учраад
Гэгээн харгуйг мөрөөдсөн
Онгод хуртай замбууд
Онцгойлж ивэлсэн хайр минь ээ
ДХ: /2/
Үг: Н.Баянмөнх
Ая: Т.Найданжав
Post a Comment