Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Батсүх - Тэс мөрөн ижий

Эрийн хийморь сэргээсэн
Хүлгийн сайхан удамтай
Эцгийн дүрийг бодогдуулсан
Хүүгийн хайртай Тэсийн гол оо

Тэнгэр газраас ивэлсэн сүү
Тэс мөрөн ээжий
Тэнгэр газраас ивэлсэн сүү
Урсаад л урсаад л урсаад байна аа

Мөнхийн ногоон шугуй даа
Эхийн сэтгэлийн илчтэй еэ
Мөнгөн саатай урсгалдаа
Эвийн бэлгэдэл шингээсэн

Тэнгэр газраас ивэлсэн сүү
Тэс мөрөн ээжий
Тэнгэр газраас ивэлсэн сүү
Урсаад л урсаад л урсаад байна аа

Хилийн дээсийг алхахдаа
Харийн хүнийг ундаалаагүй
Холын холдоо аялахдаа
Халхын нутагтаа буцсан юмаа

Тэнгэр газраас ивэлсэн сүү
Тэс мөрөн ээжий
Тэнгэр газраас ивэлсэн сүү
Урсаад л урсаад л урсаад байна аа *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2