Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Батцэнгэл - Хүүдээ

Хорвоод ганцхан халуун хайр минь гээд
Хожмын учралыг зөгнөн мөрөөдсөөр
Хонгор үрийнхээ бойтгийг үнэрлээд
Хоолой зангируулан мэгшин дуулна

ДХ: Миний хүү аавыгаа битгий санаарай
Ээжтэйгээ эрхлэн тоглоорой
Миний хүү аавыгаа битгий санаарай
Энх мэндийн учрал бидэнд шүү

Амьдралд ганцхан амин заяа минь гээд
Алсаас үлээх нутгийн салхинаас
Ангир үрийнхээ сэвлэгийг үнэрлэхэд
Аньсага нүдэнд минь нулимс сувдарна

ДХ:

Орчлонд ганцхан нуган заяа минь гээд
Оргилуун хүслээр хүүдээ тэмүүлсээр
Шувууд чуулах улирлын сайхнаар
Шулганах бяцхан үрдээ очно оо би

ДХ: *2


Үг, Ая: Т.Сэр-Од
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2